EnglishConnect Оролцох нөхцөл (нд шинэчлэгдсэн 2021-01-22)


  1. Бид хэн бэ? EnglishConnect нь АНУ-ын Юта мужийн Солт Лэйк Ситид төвтэй, дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг Христийн шашны сүм болох Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (“Сүм”)-ийн ивээн тэтгэдэг Англи хэлний хөтөлбөр юм. Бид танхимын болон цахим, аудио хичээл, бусад дадлага хийх үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн англи хэлний түвшинг ахиулдаг. Хэдийгээр хичээлүүд нь англи хэлний түвшин ахиулахад зориулагдсан ч шашны агуулгыг мөн багтаадаг. Бидэнд ямар нэгэн боловсролын эсвэл сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл байхгүй ба зэрэг эсвэл кредит олгодоггүй.
  2. Оролцох жишиг. Эдгээр оролцох нөхцөлийг дагаж мөрдөх хүн бүрийн өмнө EnglishConnect-д оролцох үүд хаалга нээлттэй. Оролцохоос нь өмнө бид оролцогчдыг ямар нэгэн байдлаар шалгадаггүй. Бид таныг бусад оролцогчтой хүндэтгэлтэй, сайхан харьцана гэж найдаж байна. Мөнгө гуйх, ялгаварлан гадуурхах эсвэл хэн нэгнийг дарамтлах ёсгүй. Өөрийнхөө талаар бусадтай хуваалцах зүйлсээ сайтар шүүн тунгаана уу. Зохисгүй гэж тооцогдох эсвэл бусдад таагүй санагдах аливаа зан авир, хэл яриаг хүлээн зөвшөөрөхгүй. Бүлгийн зохицуулагчид өөрсдийн үнэлэмжээр ямар ч шалтгаанаар хэнийг ч бүлгээс хасах боломжтой.
  3. Хувийн мэдээллийн нууцлал. Та EnglishConnect-д бүртгүүлж, бидэнд хувийн мэдээллээ өгөхдөө манай нийгэмлэгт оролцохыг сонгосон. Бидэнтэй хамт оролцож болох өөр нэмэлт арга замуудыг мэдээлэх зорилгоор бид тантай холбоо барьж болно. Бид хувийн нууцыг хүндэтгэн үздэг тул таны хувийн мэдээллийг зөвхөн орон нутгийн хууль тогтоомж болон Сүмийн Олон улсын нууцлалын мэдэгдлийн дагуу ашиглах болно.  Мэдэгдэлд заасны дагуу манай зохицуулагчид, сайн дурын ажилтнууд, ажилчид болон орон нутгийн гишүүд эсвэл Сүмийн удирдагчид мэдвэл зохих хэрэгцээн дээр үндэслэн EnglishConnect болон Сүмийн бусад хөтөлбөрт оролцоход тань туслах, дэмжих зорилгоор таны өгсөн мэдээллийг үзэх, боловсруулах боломжтой. Тэд таны хүсэлтэд хариу өгөх, мэдээлэх, үйлчилгээ үзүүлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хангах, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ийн үйлддэг.
  4. Интернэт холболт ба төлбөр. EnglishConnect-д үр дүнтэй оролцохын тулд танд өндөр хурдны интернэт холболт, аудио бичлэг бүхий компьютер хэрэгтэй. EnglishConnect 1 ба 2-т хамрагдахад төлбөр төлөхгүй боловч хэвлэмэл материалыг хувилахад зориулсан багахан хэмжээний хураамжийг танаас авах боломжтой. EnglishConnect 3 бол BYU-Pathway Worldwide-аар дамжуулан явагддаг хямд үнэтэй цахим сургалт юм. 
  5. Эцэг эхийн зөвшөөрөл. Хэрэв та амьдардаг муж эсвэл улсынхаа хуулиар насанд хүрээгүй бол EnglishConnect-д оролцохоосоо өмнө эцэг эх/асран хамгаалагчийн гарын үсэгтэй зөвшөөрлийн хуудсыг өгөх ёстой. Хуудсыг EnglishConnect-ын зохицуулагчаас авах боломжтой.
  6. Элсэлт ба ирц. Таны бүс нутагт EnglishConnect-ыг эхлүүлэхийн тулд элсэгчдийн тоо хамгийн бага хэмжээнд нь хүрсэн байх шаардлагатай. Хэрэв хамгийн бага тоонд хүрээгүй бол та одоогоор EnglishConnect-д оролцох боломжгүй байж магадгүй. EnglishConnect хөтөлбөр эхэлмэгц долоо хоног тутмын EnglishConnect харилцан ярианы цугларалтад оролцохыг танаас хүсэх ба энэ нь таны ерөнхий ахиц дэвшилд чухал хувь нэмэр оруулахаас гадна төгсөлтийн гэрчилгээ авахад шаардлагатай.
  7. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тусламж. Сүм хөтөлбөрийнхөө бүхий л оролцогчдын амжилтад санаа тавьдаг. Хөгжлийн бэрхшээлтэй оролцогчдыг тусламж дэмжлэгээр хангахыг хуулиар шаарддаггүй ч Сүм шаардлагатай байгаа хүмүүст сайн дураараа, өөрийн үнэлэмжээр боломжит дэмжлэг туслалцаа үзүүлэхийг эрмэлздэг. Хөгжлийн бэрхшээлтэй оролцогчид зохицуулагч болон номлогчдоос тусламж хүсэж болно. Ийм тусламж нь бусад байгууллагын үзүүлдэг тусламж дэмжлэгээс өөр байж болно.