Нууцлалын мэдэгдэл (нд шинэчилсэн 2021-04-06)


Уг мэдэгдлээр бид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ба түүний харьяа байгууллагууд таны хувийн мэдээллийг хэрхэн боловсруулдаг талаарх мэдээллийг өгч байна. “Бид” эсвэл “бид нар” эсвэл “бидний” гэдгийг Сүм болон Сүмийн харьяа байгууллагууд гэж ойлгоно.

1. Хэн таны хувийн мэдээллийг хянадаг вэ?

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм төлөөлөгчид болон Сүмийн харьяа байгууллагуудаараа дамжуулан таны хувийн мэдээллийг хүлээн авч боловсруулдаг. Та бидэнтэй хувийн мэдээллээ хуваалцахдаа Сүмийн харьяа байгууллагуудаар дамжуулан Сүмтэй хуваалцаж байгаа юм.

А. Сүм: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм (цаашид “Сүм” гэх) нь шашны нэг сургаалд итгэдэг, нэг ижил зан үйл, ёслолуудыг үйлдэж, шашны зарчмуудад захирагддаг хүмүүсийн нийгэмлэг юм. Тойрог, салбар, гадас, дүүрэг, номлол, бүс гэх мэт Сүмийн орон нутгийн нэгжүүд нь онцгой тохиолдлоос бусад үед итгэгчдийг хуваарилан харьяалуулсан салбар нэгжүүд байдаг бөгөөд бие даасан байгууллага биш.

Б. Сүмийн харьяа байгууллагууд: Сүмийн материаллаг хэрэгцээг хангаж, бусад зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өөр өөрийн гэсэн онцлог бүхий хуулийн этгээд болох эрх бүхий байгууллагууд дэлхий даяар Сүмд туслалцаа үзүүлдэг. Эдгээр өөрсдийн гэсэн онцлогтой хуулийн этгээд (цаашид “Сүмийн харьяа байгууллагууд” гэх) нь хууль ёсны хувьд Сүмээс салангид юм. Энэхүү Сүмийн харьяа байгууллагуудын нэг болох Ютагийн бие даасан корпорац Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм нь Сүмийн харьяа, нэг юм уу түүнээс олон байгууллагын хамтаар хариуцлагатай хамтарсан мэдээлэл хянагчийн хувиар таны хувийн мэдээллийг боловсруулдаг. Сүмийн харьяа зарим байгууллага нь мэдээлэл боловсруулагчийн хувьд мэдээлэл хянагчаар ажиллаж буй Сүмийн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлэх зорилгоор хувийн мэдээллийг хүлээн авч болно. Таны хүсэлтээр бид Сүмийн харьяа ямар байгууллага таны хувийн мэдээллийг боловсруулж байгаа талаар мэдээлэл өгч болно.

2. Бид хувийн ямар мэдээллийг цуглуулдаг вэ?

Бид (а) таны сайн дураараа бидэнд өгсөн, (б) бидний бүртгэдэг, (в) бидний гуравдагч талаас олж авсан зэрэг хувийн мэдээллийг цуглуулдаг. Бид таны хувийн мэдээллийг цуглуулах, бүртгэх, зохион байгуулах, бүтцэд оруулах, хадгалах, тохируулах эсвэл өөрчлөх, судлах, сэргээх, зөвлөлдөх, ашиглах, дамжуулах замаар ил болгох, түгээх юм уу өөр арга замаар хүртээмжтэй болгох, эгнүүлэх эсвэл нэгтгэх, хязгаарлах, арилгах эсвэл устгах гэх мэт арга замаар автомат хэрэгсэл ашиглах юм уу ашиглахгүйгээр боловсруулж болно.

а. Сайн дураар оруулсан мэдээлэл. Та Сүмийн гишүүн болох, Сүмийн ёслолуудыг хийлгэх, Сүмийн материалыг захиалах, Сүмийн хэрэгсэл, үйлчилгээнд нэвтрэн орох хүсэлт гаргах эсвэл Сүмтэй өөр бусад арга замаар харилцаж, холбогдохдоо бидэнд хувийн мэдээллээ өгдөг. Таныг Сүмтэй харилцах үед бид ихэвчлэн таны овог нэр, төрсөн огноо, төрсөн газар, утасны дугаар, э-мэйл хаяг, бодит оршин суугаа хаяг, гэрэл зураг, хүйс, өргөл/төлбөрийн талаарх мэдээлэл гэх мэт мэдээллийг боловсруулдаг. Та судалгаа, тэмцээн уралдаан, бусад үйл ажиллагаа, арга хэмжээ тэр тусмаа видео хурал хийх технологийг ашиглах гэх мэт видео эсвэл дуу хоолойны бичлэгт хамрагдах зэрэгт сайн дураараа оролцохдоо бидэнд нэмэлт мэдээлэл өгч болно. Судалгаа, тэмцээн уралдаанд болон үүнтэй адил үйл ажиллагаанд заавал оролцох шаардлагагүй. Хэрэв та эдгээр үйл ажиллагаанд оролцохыг юм уу үүнтэй холбоотой хувийн мэдээллээ өгөхийг хүсэхгүй байвал энэ нь таны гишүүнчлэлийн төлөв байдалд болон Сүмийн хэрэгслийг ашиглах, үйлчилгээ авах боломжид нөлөөлөхгүй. Ийм тохиолдол бүрд та хувийн мэдээллээ идэвхтэйгээр, сайн дурын үндсэн дээр өөрөө гарган өгч байгаа учраас ямар мэдээллийг өгч байгаагаа мэдэх болно.

б. Гуравдагч талаас хүлээн авдаг болон идэвхгүй оруулсан мэдээлэл. Орон нутгийн хууль тогтоомжийн хүрээнд зөвшөөрөгдсөн бол та өөр хэн нэгний (өөрөөр хэлбэл, гуравдагч талын) холбоо барих мэдээллийг уг хүнтэй холбоо барих, хүргэлт хийх эсвэл өөрийнхөө хүсэлтийг биелүүлэх боломж олгохын тулд бидэнд өгч болно. Хэрвээ өөрийн биш, өөр хүний хувийн мэдээллийг өгөхөд, танаас тухайн хүний зөвшөөрлийг авсан байхыг хуулиар шаарддаг бол эхлээд түүнд мэдэгдэж, зөвшөөрөл авсан байх ёстой.

Хэрэв та эсвэл өөр хэн нэгэн таны холбоо барих мэдээллийг бидэнд өгсөн бол мөн бид тантай холбоо барихыг та цаашид хүсэхгүй байвал тодорхой сайт, сонин эсвэл э-мэйл мэдэгдэл дээрх захиалгыг цуцлах юм уу татгалзах журмыг баримтална уу. Мөн бидэнтэй www.ChurchofJesusChrist.org/DataPrivacy э-мэйл хаягаар холбогдоорой.

Бид хэвлэгдсэн эх сурвалжаас авсан хувийн мэдээллийг боловсруулж, олон нийтэд ил болгож болно. Бид орон нутгийн холбогдох хууль тогтоомжийн дагуу амьд хүмүүсийн мэдээллийг боловсруулж мөн хэвлэж болно.

Танд ойр байгаа ариун сүмийг болон цуглааны байрыг олоход туслах зорилгоор эсвэл үүнтэй төстэй шалтгаанаар таны байршилд суурилсан мэдээллийг гар утасны зарим аппликэйшн цуглуулан өгөх магадлалтай. Та байршилд суурилсан үйлчилгээг зогсоохын тулд гар утасныхаа тохиргоонд өөрчлөлт хийж болно.

Таныг манай аливаа эх сурвалжид нэвтрэх үед манай сервер (бүртгэлийн файлыг ашиглан эсвэл шүүлтүүрийн системээр дамжуулан) нэвтрэн орох бүрд вэб хөтчийн тань илгээж буй мэдээллийг цуглуулж болзошгүй. Энэ мэдээлэлд таны Интернэт протоколын хаяг (IP хаяг), интернэт хөтчийн төрөл, үйлдлийн систем, хэлний сонголт, манай сайт руу хөтлөгдөхөөсөө өмнө орсон аливаа вэб хуудсууд, зочны хүсэлт бүрийн огноо, цаг, манай эх сурвалж дээр хайсан хайлтын мэдээлэл ба күүки юм уу, үүнтэй ижил төстэй технологиор цуглуулсан бусад мэдээллүүд багтаж болох ч мөн үүгээр хязгаарлагддаггүй болно.  Күүки төрлүүд болон бидний хэрэглэдэг күүкиг тодорхойлох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олж авах бол зөөврийн хэрэгсэлд зориулсан манай аппликэйшн болон вэбсайт бүрд тавьсан Cookie Preferences tool (“Cookies Tool” буюу “Күүки хэрэгсэл”) ашиглах журамтай танилцана уу. Хэрэв та күүки хүлээн авдаггүй бол Күүки хэрэгсэлд тоймлосон манай сайт болон аппликэйшны зарим хэсэг, үйлдлийг ашиглах боломжгүй байж мэдэх юм.

3. Бид ямар зорилгоор хувийн мэдээллийг боловсруулдаг вэ?

Бид хувийн мэдээллийг шашин, ургийн бичиг, хүмүүнлэгийн ажил, нийгмийн халамж, номлогчийн ажил, зааж сургах болон бусад үйл ажиллагаа, захиргааны ажлын зорилгоор боловсруулдаг.

Бид Сүмийнхээ эрхэм зорилгод хүрэхийн тулд шашны болон бусад холбогдох үйлчилгээг үзүүлэх зорилгоор хувийн мэдээллийг ашигладаг. Бид хувийн мэдээллийг (таны манай хэрэгсэл, үйлчилгээг хэрхэн ашигладаг талаарх мэдээлэл зэргийг) (а) тантай эсвэл бусадтай холбоо барих, (б) гишүүнчлэлийн бүртгэл үүсгэн хадгалах, (в) таны гаргасан хүсэлтийг биелүүлэх, (г) таны сайн дурын санал хүсэлтийг авах, (д) манай хэрэгсэл, үйлчилгээний онцлог, агуулгад өөрчлөх, тохируулах, (е) ариун сүмийн болон бусад ёслолд оролцох, номлолд үйлчлэх, сайн дурын эсвэл удирдах албан тушаалд томилогдох зэрэгт зохистой эсэхийг тодорхойлох, (ё) Сүмийн шашны боловсрол, халамжийн болон бусад хөтөлбөрийг удирдах зэрэгт ашиглаж, дүгнэн шинжилж болно. Энэ хүрээнд бид таны урьд өмнө гэрээгээр болон өөр байдлаар хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагын дагуу эсвэл Сүмийн хувьд хууль ёсны үйл ажиллагаагаа явуулахын тулд хувийн мэдээллийг тань хууль эрх зүйн үндэслэлтэйгээр боловсруулдаг.

Бид мөн таны мэдээллийг зохих хууль тогтоомжийг даган мөрдөж, мэдээлэл боловсруулах үндэс суурь болсон хууль зүйн эрхээ эдлэх зорилгоор ашиглаж болно.

Түүнчлэн бид таны хувийн мэдээллийг аудит явуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, системийн алдааг хайх, судалгаа хийх зэрэг дотоод ажилд ашиглаж болно. Эдгээр тохиолдолд бид Сүмийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай хууль зүйн ашиг сонирхолд үндэслэн мэдээллээ боловсруулдаг.

4. Бид хувийн мэдээллийг хэнтэй хуваалцдаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг дараах нөхцөлд бусад этгээдтэй хуваалцдаг. Үүнд:

а. Гуравдагч талын нийлүүлэгчид. Өгөгдөл боловсруулагчийн хувьд бидний нэрийн өмнөөс боловсруулалт хийдэг гуравдагч талуудад бид хувийн мэдээллийг өгч болно (тухайлбал, төлбөр хийх, засвар үйлчилгээ, аюулгүй байдал, өгөгдлийн анализ, байршуулах үйлчилгээ, хэмжилт хийх үйлчилгээ, өгөгдөлд үндэслэн олон нийтийн сүлжээгээр зурвас илгээх, судалгаа гэх мэт). Ийм тохиолдолд үйлчилгээ үзүүлэгчид нь энэхүү мэдэгдэл болон холбогдох хуулийн хүрээнд хувийн мэдээллийг өөр зүйлд (тухайлбал, маркетингийн зорилгоор) ашиглах мөн шилжүүлэхээс хамгаалах үүргийг гэрээгээр хүлээнэ.

б. Сүмийн харьяа байгууллагууд. Бид Сүмийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хувийн мэдээллийг Сүмийн аливаа харьяа байгууллагад дамжуулж болно.

Таны гишүүнчлэлийн ерөнхий мэдээллийг (хэрэв та сүмийн гишүүн бол) болон таны өгөхийг хүссэн бусад нэмэлт мэдээллийг (жишээлбэл, таны оруулсан эсвэл бид таны зөвшөөрөлтэйгээр авсан э-мэйл хаяг, зураг эсвэл видео) нь танай тойрог, салбар болон гадас, дүүргийн гишүүдтэй эсвэл дээр дурдсан Сүмийн зорилгуудад шаардлагатай тохиолдолд таны оролцдог хөтөлбөрийн бусад оролцогчидтой хуваалцаж болно. Таны зарим мэдээллийг ChurchofJesusChrist.org зэрэг манай интернэт эх сурвалжаас бүрэн бус, хязгаарлагдмал байдлаар харж болно. Та өөрийн хувийн эх сурвалж дээрх хувийн мэдээллийнхээ тохиргоог өөрчлөх замаар эсвэл доор өгөгдсөн мэдээллийг ашиглан бидэнтэй холбоо барьснаар мэдээлэл хуваалцахаас татгалзах эсвэл хуваалцах мэдээлэлдээ хязгаарлалт хийх боломжтой.

в. Хууль эрх зүйн шаардлага. Бид шүүхийн зарлан дуудлага эсвэл шүүх, захиргааны байгууллагын тушаал болон хуульд заагдсан өөр шаардлагын дагуу өгөх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд таны хувийн мэдээлэл, пост, тэмдэглэл дээрх бичлэг, онлайн чат, хувийн тэмдэглэл, агуулга эсвэл өөр эх сурвалж дээр оруулсан бусад мэдээлэл рүү орж эсвэл тэдгээрийг гарган өгч болно. Түүнчлэн бид хуулиар шаардсан тохиолдолд, хуулиар олгогдсон эрхийг хамгаалах; хариуцлага ноогдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; аливаа хувь хүн эсвэл олон нийтийн эрх, эд хөрөнгө, эх сурвалжийн аюулгүй байдлыг хамгаалах; бидний үйлчилгээ, дэд бүтцийн аюулгүй, бүрэн бүтэн байдлыг хадгалах мөн хамгаалах; өөрсдийгөө болон өөрсдийн үйлчилгээг залилан, зохисгүй эсвэл хууль бусаар ашиглахаас хамгаалах; гуравдагч талын нэхэмжлэл, мэдүүлгийн эсрэг шинжлэн судалж, өөрсдийгөө хамгаалах; хууль сахиулах төрийн байгууллагад туслах зэрэг зорилгоор таны хувийн болон бусад мэдээллийг гарган өгч болно.

5. Бид хувийн мэдээллийг хаана хадгалдаг вэ?

Бид таны хувийн мэдээллийг Америкийн Нэгдсэн Улс дахь мэдээлэл хадгалах төв, клауд хадгалах шийдэл дээр болон Сүмийн харьяа байгууллагуудын байранд хадгалж болно. Бид бусад хуулийн этгээдэд дамжуулах мэдээллийг хангалттай сайн хамгаалах зорилгоор, холбогдох Сүмийн харьяа байгууллага болон тэдэнд үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын хооронд Европын Холбооны хуульд нийцүүлж, Европын комиссоор батлагдан, Стандарт гэрээний зүйлсийг тусган оруулсан мэдээлэл дамжуулах, боловсруулах тухай гэрээг байгуулсан (та энэхүү мэдэгдлийн төгсгөлд тусгасны дагуу бидэнтэй холбогдон эдгээр гэрээтэй танилцах эрхтэй).

6. Бид хувийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Бид хүлээн авсан хувийн мэдээллийг алдах, зүй бусаар ашиглах, зөвшөөрөлгүй өөрчлөхөөс сэргийлэх, нууцлалыг хамгаалахын тулд техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авдаг. Бид аюулгүй байдлын ажиллагаанд тогтмол шалгалт хийж, аюулгүй байдлыг хангахад тохиромжтой шинэ технологи, аргачлалыг нэвтрүүлэн хэрэглэдэг. Бид мөн манай нэвтрэх хуудсаар дамжиж буй өгөгдлийг кодлохдоо хамгийн сүүлийн үеийн кодлох технологийг ашигладаг. Гэвч бид эдгээр кодлох технологи аюулгүй байдлыг бүрэн хангана гэсэн баталгааг өгч чадахгүй тул та хувийн мэдээллээ онлайнаар оруулахдаа болгоомжтой хандана уу.

7. Бид хувийн мэдээллийг хэр удаан хадгалдаг вэ?

Бид цуглуулсан хувийн мэдээллийг, тухайлбал гар утасны аппликэйшн болон бусад байдлаар цуглуулсан мэдээллийг дээр дурдсан боловсруулах зорилгыг гүйцэтгэхийн тулд тодорхой хугацаанд хадгалдаг. Бид дараа нь хуулийн шаардлагын дагуу эсвэл хууль зүйн үндэслэлийг харгалзан үзэж, тодорхой цаг хугацаанд архивладаг. Архивлах шаардлагагүй болсон тохиолдолд бид хувийн хэргийн зарим түүхэн мэдээлэл, ерөнхий ургийн бүртгэл, хувийн мэдээлэл зэргээс өөрчлөгдөшгүй ургийн бичиг, гишүүнчлэл, Сүмийн түүхийн бүртгэлийн нэг хэсэг болон үлдэх мэдээллээс бусад хувийн мэдээллийг бүртгэлээсээ устгадаг.

8. Та хувийн мэдээлэл рүүгээ хэрхэн орж, засаж болох вэ?

Бид хувийн мэдээллийн үнэн зөв байдлыг хадгалахыг эрхэмлэдэг бөгөөд хувийн мэдээллээ бүрэн бүтэн, үнэн зөв оруулсан гэдэгт тань найддаг. Та хүсэлт гарган, хувийн мэдээллээ шалгаж, засаж, сайжруулж (мөн шинэчилж) мөн холбогдох тохиолдолд өөрийн вэбсайтын тусгайлсан бүртгэл, хувийн хэрэг болон Сүмийн бүртгэлээр дамжуулан хувийн мэдээллээ хааж болно.

Хэрэв та Сүмийн гишүүн бол таны хувийн зарим мэдээллийг зөвхөн Сүмийн гишүүнчлэлийн бүртгэлд засвар оруулснаар шинэчлэн засах боломжтой. Ингэхийн тулд Сүмийн нэгжийнхээ бичиг хэрэг хариуцсан ажилтантай холбогдож, өөрчлөлт оруулах хүсэлт гаргах ёстой.

Та мэдээллийг шилжүүлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу татгалзах, боловсруулах явцыг хязгаарлах, хувийн мэдээллээ арилгах гэх мэт хуулиар олгогдсон нэмэлт эрхээ эдлэхийн тулд бидэнтэй холбогдож болно. Та мөн эрх бүхий хяналтын байгууллагад гомдол гаргах эрхтэй.

Хэрэв танд хувийн мэдээллээ өөрчилж, шинэчлэхэд асуудал гарвал энэхүү мэдэгдлийн төгсгөлд заасанчлан бидэнтэй холбогдож болно.

9. Хүчинтэй огноо ба нэмэлт өөрчлөлт.

Энэхүү мэдэгдэл нь 2021 оны 4-р сарын 6-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчлэх бөгөөд үе үе нэмэлт өөрчлөлт оруулж болно.

10. Бидэнтэй холбоо барих.

Энэхүү мэдэгдэл болон бидний боловсруулдаг хувийн мэдээллийн аюулгүй байдлын талаарх асуултаа бидний вэбсайт, факс эсвэл шуудангаар илгээж болно. Үүнд:

Вэб:         www.ChurchofJesusChrist.org/DataPrivacy
Факс:       +1-801-240-1187
хаяг:        Data Privacy Office
                 50 East North Temple Street
                 Salt Lake City, UT 84150-0005
                 USA