2021
Брэдэн чиглүүлж удирдсан
2021 оны 5, 6-р сар


Брэдэн чиглүүлж удирдсан

Зохиогч нь АНУ-ын Калифорнид амьдардаг.

Энэ түүх АНУ-ын Люзианад болсон юм.

Матрын фермд өрнөдөг амьдрал гайхалтай ч нэг л зүйл дутагдаж байлаа.

“Чи итгэгч хүмүүст үлгэр дууриал бол” (1 Tимот 4:12).

Зураг
boy reading scriptures on dock

Брэдэн аавтайгаа хамт матрын хоолоор дүүрсэн хүнд хувинг өргөж, тэжээлийн зогсоол дээр явж очив. Матруудын толгойн орой усан дээгүүр цухуйж, аав хүү хоёр луу гулсан ирлээ. Брэдэнийг аавтайгаа тэжээлийн зогсоол дээр явж очиход зарим матрын ам ангайсан байв.

Гэвч Брэдэн айсангүй. Матрын ферм дээр ажиллахад хамгийн сайхан байлаа.

“Хоолны цаг боллоо!” гэж Брэдэн хэлэв. Тэр матрын шахмал үрлэн хоолноос утган авч, ус руу хаялаа.

Пал. Пал. Ус энд тэндгүй цацарлаа!

Зарим матар үрлийг агаараас шүүрч байхад зарим нь усан дээр унахад нь үмхэлж байв. Брэдэн аавтайгаа хамт хувингаа хоосортол хоол хаяж өгчээ.

“Надад тусалж байгаад баярлалаа. Явцгаая. Номлогчид удахгүй ирнэ” гэж аав хэлэв.

Брэдэн гэрийнхэнтэйгээ хэдэн сарын өмнөөс номлогчидтой уулзан, ярилцаж эхэлжээ. Номлогчид түүнд таалагдаж байлаа! Тэр Сүмийн талаар суралцахдаа баяртай байлаа. Аав нь Сүмийн гишүүн боловч сүмдээ тийм ч их явдаггүй байв. Брэдэн мөн ээж нь баптисм хүртэж байгаагүй.

“Та нар өнгөрсөн долоо хоногт Мозая 18-ыг унших зорилго тавьсан шүү дээ. Ямар байсан бэ?” гэж тэр орой Кокс эгч асуулаа.

Аав, ээж хоёр нь бие бие рүүгээ харан, хэсэг зуур чимээгүй сууцгаав. “Бид энэ долоо хоног завгүй байсан” гэж ээж нь хэлэв.

“Би уншсан!” гэж Брэдэн хэллээ.

“Сайн байна!” гээд, Блад эгч түүнтэй алгаа нийлүүлэн, баяр хүргэв. “Үүнийг уншсаны дараа чамд ямар сэтгэгдэл төрсөн бэ?”

Брэдэн сэтгэл хангалуун инээгээд, “Маш сайхан. Тэгээд би баптисм хүртэх талаар залбирсан. Би үнэхээр баптисм хүртэхийг хүсэж байна” гэлээ.

“Гайхалтай! Тэнгэрлэг Эцэг маш их баярлаж байгааг би мэднэ” гэж Кокс эгч хэлэв. Тэр Брэдэний ээж рүү харлаа. “Та ямар бодолтой байна?”

“Би одоо хүртэл шийдээгүй байгаа. Жаахан бодох хэрэгтэй гэж би бодож байна” гэж ээж нь хэлэв.

Хичээлийн үлдсэн хугацаанд Брэдэн жаахан гунигтай байлаа. Тэр ээж, аав хоёроо хоёуланг нь Сүмийн гишүүн болоосой гэж хүсэж байв. Тэр бас Сүмийн гишүүн болохыг хүсэж байлаа!

Номлогчдыг явахад тэр эцэг эхдээ өмнө нь хэлсэн зүйлсээ хэлэв. “Би үнэхээр баптисм хүртмээр байна. Мөн …” гэснээ Брэдэн гүнзгий амьсгаа аваад, “Аавыг надад баптисм хүртээгээсэй гэж би үнэхээр хүсэж байна” гэлээ.

Хэсэг хугацааны дараа аав нь “Би ч бас чамд баптисм хүртээмээр байна” гэжээ.

Ээж нь чимээгүй л сууж байв. “Энэ талаар залбирцгаая.”

Брэдэн гэрийнхэнтэйгээ хамт өвдөг сөгдөн, ээжтэйгээ хамт баптисм хүртэх хэрэгтэй эсэхийг Тэнгэрлэг Эцэгээс асуусан юм. Түүнд дулаахан, хайрлах мэдрэмж төрөв.

Дараагийн хэдэн долоо хоногт Брэдэн өдөр бүр судраас уншиж, залбирчээ. Эхэндээ тэр өөртэй нь хамт залбирч, судар уншихыг эцэг эхээсээ асууж байсан бол удалгүй аав ээж нь түүнээс асуух болсон юм. Тэр аавтайгаа матруудаа хооллож байхдаа судруудын талаар эсвэл сүм дээр сурсан зүйлсээ ярилцдаг байв. Тэр ээжтэйгээ номлогчийн заасан хичээлүүдийн тухай ярилцаж байв. Өдөр бүр аав, ээж хоёр нь илүү жаргалтай болж байгаа мэт санагдаж байлаа.

Нэг өдөр номлогчдоор хичээл заалгаж байхдаа ээж нь Брэдэний хүсэн хүлээж байсанчлан “Би баптисм хүртмээр байна” гэж хэллээ.

Дараагийн хэдэн долоо хоногт Брэдэнд үүлэн дээгүүр нисэж байгаа мэт санагдах болов.

Ингээд эцэст нь ээж, Брэдэн хоёрын баптисм хүртэх өдөр боллоо. Брэдэн уснаас гарч ирэхдээ Тэнгэрлэг Эцэгийн өөрийг нь болон түүний гэр бүлийг хайрладаг хайрыг мэдэрсэн юм. Тэр аавыгаа тэврэн авав.

Аав нь Брэдэнийг тэвэрч, “сайн үлгэр жишээ үзүүлж, бидэнд тусалсанд баярлалаа. Чамдаа хайртай шүү” гэж шивнэлээ.

Зураг
May 2021 Friend

Хэвлэх