2021
Ахлагч Күк Филиппинд айлчлав
2021 оны 5, 6-р сар


Төлөөлөгчид дэлхий даяар

Ахлагч Күк Филиппинд айлчлав

Төлөөлөгчид дэлхий даяарх хүмүүст тохинуулж, Есүс Христийн талаар заадаг.

Зураг
Elder Cook speaking to members

Ахлагч Квинтин Л.Күк, Мэри Күк эгч хоёрыг Филиппинд байхад том галт уул дэлбэрчээ. Тэд тэнд байж, хүмүүст туслан, тайтгаруулах боломжтой байсандаа баяртай байв.

Зураг
family sleeping in Church building

Агаарт маш их үнс бужигнаж байсан тул амьсгалахад хэцүү байлаа. Хүмүүс гэр орноо орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Олон гэр бүл сүмийн байранд хоног өнгөрүүлж байв.

Зураг
Elder Cook speaking to child

Ахлагч Күк хүмүүст Тэнгэрлэг Эцэг тэднийг хайрладаг бөгөөд туслахыг хүсэж байгааг хэлэв.

Зураг
Elder Cook thanking people

Ахлагч Күк Сүмийн гишүүдийг нэг нэгэндээ болон өөр итгэл үнэмшилтэй хүмүүст Христтэй адил үйлчилж байгаад нь талархлаа илэрхийлэв.

* Church News, Jan. 14, 2020-оос хэсэгчлэн авав.

Хэвлэх