2021
Итгэл уулсыг нүүлгэнэ
2021 оны 5, 6-р сар


Бошиглогчийн чуулганы захиас

Итгэл уулсыг нүүлгэнэ

“Христ амилсан бөгөөд Түүнд итгэх итгэлээр уулсыг нүүлгэж чадна” гэдгээс хялбаршуулан авав, 2021 оны 4-р сарын Ерөнхий чууган.

Зураг
May 2021 Friend

Амьдрал дахь сайн сайхан бүх зүйл мөн аливаа адислал итгэлээс эхэлдэг. Библийн сударт Аврагч, хэрэв бидэнд “гичийн үр төдийхөн итгэл байвал” (Матай 17:20) бид уулсыг нүүлгэх боломжтой хэмээн амласан. Таны уулс ганцаардал, эргэлзээ, өвчин эсвэл өөр асуудал байж болно.

Гичийн үр жижиг боловч өсөж буй итгэлийг дүрсэлдэг. Гичийн үр жижиг боловч ургаж томорсоор мөчир дээр нь шувууд үүрээ засахуйц өндөр мод болдог. Би та бүхнээс өнөөдрөөс эхлэн итгэлээ өсгөхийг хүсэж байна. Дараах хэдэн аргаар та итгэл найдвараа өсгөж чадна.

  1. Судруудыг унших замаар Есүс Христийн тухай суралц. Түүний гайхамшгуудын талаар судал.

  2. Түүнд итгэхийг сонго. Өдөр бүр Түүний талаар бод.

  3. Итгэлээр үйлд. Баптисм хүртэж, ариун ёслолоос хүрт.

  4. Тэнгэрлэг Эцэгээс өөрт тань туслахыг хүс.

Есүс Христэд итгэх итгэл тань уулсыг нүүлгэнэ. Итгэл таныг сорилт бэрхшээлүүдээ гайхалтай боломж болгоход тусална.

Есүс Христ амилсан

Зураг
May 2021 Friend

Хэвлэх