2021
Амар амгаланг мэдрэх нь
2021 оны 9-р сар


Найзаас найзад

Амар амгаланг мэдрэх нь

Люси Стивэнсон Ювэллтэй хийсэн ярилцлагаас.

Зураг
boy sitting in garden on bench with teacher

11 настай байхдаа би нэгэн өглөө сэрээд, зочны өрөөнд хүмүүс ярихыг сонссон юм. Ердийнхтэй адил хэн ч намайг сургуульдаа яваарай гэж сэрээсэнгүй. Юу болж байгааг харахаар очоод би аавыгаа өөд болсныг олж мэдсэн юм.

Гэрийнхнийгээ зочны өрөөнд ярилцах зуур би цэцэрлэг рүүгээ гарлаа. Манайх том цэцэрлэгтэй бөгөөд арчилж тордоход нь би аавдаа тусалдаг байсан юм. Би моддын доорх сандал дээр суугаад уйлав. Надад маш гунигтай байсан бөгөөд юу болоод байгааг сайн ухаарахгүй байсан юм.

Хэдэн минутын дараа Хүүхдийн хэсгийн багш маань хаалга онгойлгон гарч ирэхийг би харлаа. Тэр ирж, миний хажууд сандал дээр суугаад, “Жони, өнгөрсөн ням гарагт заасан авралын төлөвлөгөөний талаарх хичээлийг чи санаж байна уу?” гэж асуув. Бидний бодгаль сүнс ба махбодоос бүрддэгийг багш надад дахин тайлбарлалаа. Аавын минь сүнс сайхан газарт байгаа, хэзээ нэгэн өдөр тэр амилуулагдах болно гэдгийг тэр хэлсэн юм. Хэзээ нэгэн өдөр би түүнтэй дахин уулзана.

Хэдийгээр гунигтай байсан ч би амар амгаланг мэдэрсэн. Тэр үеийг бодох бүрд надад тэгэхэд мэдрэгдсэн амар амгалан санаанд орж ирдэг. Хүүхдийн хэсгийн багш маань надад тохинуулж, Ариун Сүнс намайг тайтгаруулсан юм. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хайр, авралын төлөвлөгөөний талаар гэрчлэлтэй болоход надад тусалсан.

Амьдралд юу ч тохиолдсон байлаа гэсэн Бурхан чиний төлөө санаа тавьдаг. Бүх зүйл сайхан болно гэсэн Сүнсний гэрчлэлийг мэдрэхийн тулд чи насанд хүрсэн байх шаардлагагүй. Чи Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний талаар гэрчлэлтэй болж, амар амгаланг мэдэрч чадна.

Зураг
Friend Magazine, 2021/09-10 Sep/Oct Tier 2

Зураг чимэглэлийг Артур Лин

Хэвлэх