2023
Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа
2023 оны 1-р сар


Шинэ Гэрээ

Ирээд, Намайг дага бяцхан хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаа

A brother and sister play with sticks and dead grass while playing outside.

Матай 1; Лук 1-ээс

Шинэ Гэрээ нь Есүсийн тухай гэдгийг тайлбарла. Хамгийн эхний бүлгээс бид Түүний нэрийг сурч мэддэг (Матай 1:21-ийг үзнэ үү). Цаасан дээр Есүс Христ гэж бичээд, цаасыг чимэглэх зургийн хэрэгслийн хамт хүүхдэдээ өг!

Матай 2; Лук 2-оос

Иосеф, Мариа, Есүс гурвын Христийн мэндэлсэн үеийн зургийг үзүүл. Есүс ч бас хүүхэд байсан гэдгийг тайлбарла. Яг л та хүүхдүүдээ хайрладаг шиг, Есүсийн эцэг, эх Түүнийг хайрладаг байсан гэдгийг хэл. Бяцхан хүүхдүүдээ энгэртээ тэврээд, тэдэнд хайртайгаа хэлээрэй.

Иохан 1-ээс

Бяцхан хүүхдүүдтэйгээ хамт гадаа гарч алх. Мод, шувууд, салхи, тэнгэр гэх мэт байгалийн гайхалтай зүйлсийг хар. Хүүхдүүдээрээ чулуу түүлгэж, цэцэг үнэрлүүл. Тэдэнд “Есүс та нарт хайртай бөгөөд энэ үзэсгэлэнтэй дэлхийг та нарын төлөө бүтээсэн” гэдгийг хэл.

Maтай 3; Maрк 1; Лук 3-аас

“Есүс баптисм хүртэхэд” (Хүүхдийн дууны ном, 141). Есүс Тэнгэрлэг Эцэгт дуулгавартай байхын тулд баптисм хүртсэн гэдгийг тайлбарла. Хэзээ нэгэн цагт бяцхан үрс тань чгэсэн баптисм хүртэхийг сонгож чадна! Баптисмынхаа тухай хүүхдүүддээ ярьж өг. Яагаад энэ нь танд онцгой байсан бэ?