Хүүхэд, өсвөр үеийнхэн
Авьяасаа олох нь
Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн хүрээнд зорилго тавих үедээ би ямар шинэ авьяасыг сурахыг хүсэж байгаагаа ээжтэйгээ ярилцсан юм. Би дуулж бүжиглэх, төгөлдөр хуур тоглох хүсэлтэй байлаа. Бас амьтдын тухай мэдэх, хоол хийж сурах, Мормоны Номыг уншихыг хүсэж байв!
Авьяасаа хөгжүүлэх талаар ээж минь надад олон зүйлийг зааж өгсөн. Эхэндээ надад хэцүү байсан ч олон удаа дадлага хийсэн. Би одоо төгөлдөр хуур дээр “Би Бурханы хүүхэд”, “До, Рэ, Ми”, “Маригийн бяцхан хурга” дуунуудыг тоглож чаддаг болсон. Би будаа агшаахыг, хотдог, жигнэмэг хийхийг сурсан. Бас амьтдын тухай хэд хэдэн ном уншиж, шар хөмрөг, хөгчүүхэй, дууч шувуу гэх зэрэг олон шувууны нэрсийг мэддэг болсон. Мөн би есөн нас хүрэхээсээ өмнө Мормоны Номыг уншиж дуусгасан. Хоёр жилийн дотор номыг бүхлээр нь уншиж дуусгана гэдэг үнэхээр гайхалтай байсан.
Би Хүүхдийн хэсгийн хүүхдүүд Есүс Христийн тухай мөн тэдэнд байгаа авьяас чадварын талаар илүү ихийг мэдэж авна гэж найдаж байна.