2023
Гэрэл, камер, үйлчлэл!
2023 оны 1-р сар


Гэрэл, камер, үйлчлэл!

Гэртээ байх нь тэдний үйлчлэлийг зогсоосонгүй.

“Lights, Camera, Service” is about two sisters who were sad they couldn’t go to church because of the COVID-19 pandemic – they decided to make videos in Spanish to help other kids.   1. A sad girl looking at the computer. 2. Two sisters talking and looking online for lesson ideas. 3. Two sisters taking turns recording themselves as they talk about stories in the Book of Mormon.  4. Spot of six primary kids on a computer zoom meeting and a text bubble coming up from one of the sisters talking about the stripling warriors story in the Book of Mormon.

Антонэлла, Мариана хоёр долоо хоног бүр Сүмд явах дуртай байлаа. Харин одоо тэд КОВИД-19 цар тахлын улмаас сүмд биечлэн очиж чадахгүй болжээ. Хүүхдийн хэсэг нь онлайнаар хичээллэж байсан ч урьдынхаас өөр байв.

Антонэлла, Мариана хоёр Хүүхдийн хэсгийн ангид биечлэн оролцохыг хүсэж байлаа. Жилийн өмнө тэдний гэр бүл Чилигээс Канад руу нүүжээ. Цар тахлын улмаас шинэ найз нөхөдтэй болно гэдэг хэцүү байв. Тэд бусад хүүхэдтэй судрын түүхээс суралцдаг байсныгаа, мөн Чилид байхдаа испани хэлээр хичээлээ үздэг байснаа санагалзав.

Антонэлла, Мариана хоёр гэртээ ариун ёслол хүртсэнийхээ дараа нэг өдөр Ирээд, Намайг дага гарын авлагыг судлахад туслах зүйлийг интернэтээс хайв.

“Испани хэлээр илүү олон видео байсан бол” гэж хүсэж байгаагаа Антонэлла хэлэв. Тэр хэсэг зуур бодов. Тэгээд түүний толгойд “Бид долоо хоног бүр Ирээд, Намайг дага гэсэн видеог өөрсдөө хийж болох юм байна” гэсэн гайхалтай санаа төрөв.

“Тэгье, тэгвэл видеогоо испани хэлээр хийе! Ингэснээр бид бусад хүүхэдтэй хуваалцаж болно шүү дээ” гэж Мариана дэмжив.

Ээж, аав хоёр нь тусална гэдгээ хэлэв. Тэдний гэр бүлийнхэн бүгд баяртай байлаа!

Эхлээд тэд гэр бүлээрээ тухайн долоо хоногийн хичээлд зориулсан судруудыг уншив. Охид юу ярихаа төлөвлөв. Дараа нь тэд видео бичлэгүүд хийж эхлэв. Антонэлла, Мариана хоёр Мормоны Ном дахь түүхүүдийн тухай ээлжлэн ярьж бичлэг хийжээ. Видео бичлэг бүрийн төгсгөлд тэдний нэг нь хичээлээс сурч мэдсэн зүйлээ хуваалцаж байв. Дараа нь аав, ээж хоёр нь тэдний видеог интернэтэд нийтлэхэд тусалжээ.

Эхлээд тэд юу хэлэхээ мэддэггүй байв. Гэвч судруудыг уншиж, хичээлүүдийг илүү дэлгэрэнгүй судлах нь тэдэнд тусалжээ.

Нэг ням гарагт Антонэлла, Мариана хоёр Хүүхдийн хэсгийн хичээлдээ оролцохоор компьютерынхоо өмнө суув. Тухайн долоо хоногийн хичээл Мормоны Номын залуу дайчдын тухай байлаа. “Яагаад залуу дайчид тулалдахаар явсан бэ?” гэж багш нь асуув.

Мариана микрофоноо нээгээд “Би мэднэ” гэж хэллээ. Антонэлла, тэр хоёр өнгөрсөн долоо хоногт энэ түүхийн талаар видео хийсэн байжээ. “Тэдний эцгүүд тулалдахгүй гэж Бурханд амласан учраас хөвгүүд нь тэдний оронд явсан” гэж Мариана хариулав.

Антонэлла толгой дохив. “Хэрвээ тэд итгэлтэй байвал Бурхан тэднийг хамгаална гэж ээжүүд нь заасан.” Тэр Мариана руу инээмсэглэв. Тэдний хувьд хамтдаа судруудыг судлах нь хөгжилтэй байсан.

Тэр орой, оройн хоолны үеэр ээж нь “Хүүхдийн хэсэг ямар байсан бэ?” гэж асуужээ.

“Гоё!” гээд “Видео бичлэг хийсэн нь судруудын талаар илүү ихийг мэдэхэд надад тусалсан” гэж Антонэлла хэлэв.

“Надад ч гэсэн! Би Хүүхдийн хэсгийнхээ хичээл дээр олон асуултад хариулж, мөн бид хоёр судрын түүхийг илүү сайн мэддэг болсон” гэж Мариана санал нэгдэв.

Аав нь “видео бичлэгүүд та хоёрт тустай байсанд баяртай байна бас олон хүнд тусалсан гэж би бодож байна!” гэхэд ээж нь

“Тийм шүү. Сурсан зүйлээ болон сайн мэдээний талаарх сэтгэгдлээ хуваалцах нь үйлчлэх гайхалтай арга!” гэлээ.

Мариана инээмсэглэв. Тэр “бид ийм арга замаар үйлчилж байгаа нь надад таалагдаж байна” гээд Антонэлла руу харж “Ирэх долоо хоногийн видео бичлэгээ төлөвлөж эхэлцгээе!” гэв.

Page from the January 2023 Friend Magazine. Lights, Camera, Service

Зураг чимэглэлийг Кристин Сорра