2023
Есүсийг төлөөлөх нь
2023 оны 1-р сар


Есүс ийг төлөөлөх нь

Дэвид анх удаа ариун ёслол түгээх болсон учраас сандарч байлаа.

Panel 1 of 3 1. Boy’s hand holding sacrament tray. 2. Two boys sitting next to each other on church bench. One boy is smiling and talking to the other. 3. A young man is passing the sacrament to an elderly couple. He is being reverent. The elderly man is taking the sacrament with his right hand. The elderly woman has her head bowed, arms folded and eyes closed.

Тэр ариун ёслолын танхимын хамгийн эхний эгнээнд суусан бөгөөд хөл нь чичирч байв. Тэр сандарч байлаа. Дэвид дөнгөж саяхан Хүүхдийн хэсгээ төгсөөд дикон болжээ. Арай ах хөвгүүд түүнд болон бусад 11 настай хөвгүүдэд ариун ёслолыг хэрхэн түгээхийг харуулах гэж байв.

Дэвидэд аутизм нь заримдаа шинэ зүйл сурахад нь саад болдог. Хүүхдийн ангиас шилжих нь түүнд хэцүү байв. Одоо бол ариун ёслолыг түгээх нь аймаар санагдаж байв. Хэрэв намайг алдаа гаргавал бүгд намайг шоолбол яана гэж тэр бодов.

Том хөвгүүдийн нэг Жэкоб Дэвидийн хажууд суулаа. “Чамайг бидэнтэй хамт байгаад баяртай байна” гэж Жэкоб хэлэв. Тэр түүнд амжилт хүсээд “Чи чадна аа” гэв.

Дэвид инээмсэглэлээ. Энэ бүхний дараа Дэвидийн сэтгэл санаа арай дээрдэв.

Бусад залуу эрэгтэй 11 настай хүүхдүүдэд юу хийхийг нь зааж өглөө. Тэд хаашаа явахыг, аль эгнээнд түгээхийг тэдэнд заав. Мөн танхимын эгнээний дундуур алхах дадлага хийцгээлээ. Тэд хөвгүүдэд ариун ёслолын тавиурыг хэрхэн барихыг харууллаа.

“Ээж ээ, хар даа!” гэсээр Дэвид гэртээ орж ирэв. Тэр гараа дээш нугалан “ариун ёслолын тавиурыг ингэж барьдаг. Хянамгайгаар, яг ингэж. Би Есүсийг төлөөлж байгаа учраас хүндэтгэлээ харуулахыг хүсэж байна” гэв.

Залуу эрэгтэйчүүд Дэвид болон бусад хөвгүүнтэй ням гарагт Сүм тараад, бас долоо хоногийн дундуур үйл ажиллагааны дараа дадлага хийдэг байв. Тэд өөрсдийн хариуцсан эгнээгээр алхацгаадаг байлаа. Дэвид тавиур барих дадлага хийв.

Удалгүй түүний ариун ёслол түгээх өдөр ирлээ.

“Чи ямаршуухан байна даа?” гэж аав нь асуув.

“Би сандарсан хэвээрээ байгаа” гэж Дэвид хариуллаа.

“Бэлтгэл дээрээ юу сурсныг чинь ярилцъя” гэж аав нь хэлэв.

“За, бид хамтдаа санваарын тухай судруудыг уншсан. Санваар эзэмшинэ гэдэг нь би Есүсийг төлөөлнө гэсэн үг. Гараа цэвэр харагдуулахын тулд би хумсаа авсан. Би олон удаа дадлага хийсэн” гэж Дэвид хэлэв.

Аав нь түүнд “надад чи сайн бэлдсэн байна гэж санагдлаа” гэв.

Тэр Сүмд ирээд бусад диконы хамт урд эгнээнд суув. Жэкоб түүний хажууд суулаа. Дэвид ариун ёслолыг түгээх үедээ Есүсийг хэрхэн төлөөлөх тухайгаа бодов. Гэсэн ч тэр алдаа гаргавал яах вэ? Түүнийг Жэкоб руу хартал тэр түүн рүү инээмсэглэв. Дэвид хариу инээмсэглэн гүнзгий амьсгаа авлаа.

Ариун ёслолыг түгээх цаг болоход Жэкоб түүнд эхний хэдэн эгнээнд түгээхэд тусалжээ. Дэвид түүнийг хамт байгаад баяртай байв.

Panel 3 of 3 1. Boy’s hand holding sacrament tray. 2. Two boys sitting next to each other on church bench. One boy is smiling and talking to the other. 3. A young man is passing the sacrament to an elderly couple. He is being reverent. The elderly man is taking the sacrament with his right hand. The elderly woman has her head bowed, arms folded and eyes closed.

Тэр ариун ёслолыг түгээх үеэрээ хүмүүс рүү харлаа. Маш олон хүн хүндэтгэлтэйгээр толгойгоо бөхийлгөн сууж байв. Зарим нь бодолхийлсэн харагдав. Дэвид амар амгаланг мэдэрчээ. Тэр Есүсийг төлөөлж байв. Тэр бусдад Есүс Христийн тухай бодоход тусалж чадсандаа талархав.

Page from the January 2023 Friend Magazine. Representing Jesus

Зураг чимэглэлийг Доналд Вү