Англиас мэндчилж байна!
Тэнгэрлэг Эцэгийн дэлхий даяарх хүүхдүүдийн талаар олж мэд.
Англи бол Баруун Европт оршдог улс бөгөөд Нэгдсэн Вант Улсын нэг хэсэг юм. Англи 50 сая гаруй хүн амтай.
Эртний анхдагчид
Англид анхны номлогчид 1837 онд очжээ. Олон хүн баптисм хүртэж, дараа нь АНУ-ыг зорьсон байна. Одоо Англи бараг 150,000 орчим Сүмийн гишүүнтэй!
Англи хэл
Зохиолч Уильям Шекспир Английн иргэн байв. Тэрээр хэдэн зуун англи үг зохиосон. Өнөөдөр бараг 1.5 тэрбум хүн англиар ярьдаг.
Язгууртнуудын гэр
Англид хэдэн зуун цайз байдаг. Виндзор цайз нь 11-р зуунд баригдсан, одоог хүртэл хүн амьдарч буй хамгийн эртний цайз юм.
Лондонгоор аялцгаая
Лондон бол Их Британийн нийслэл бөгөөд Европын хамгийн том хотуудын нэг юм. Энд хүмүүсийг тээвэрлэхэд туслах олон өндөр улаан автобус байдаг.
Хоёр үзэсгэлэнтэй ариун сүм
Английн Прэстонд болон Лондонд ариун сүм байдаг.