Марго, Паоло хоёр
Сайн уу, намайг Марго гэдэг!
Намайг Паоло гэдэг.
Бид гэр бүлээрээ дэлхийн өнцөг булан бүрээр аялсан.
Харин одоо бид эх орондоо буюу Бразилд буцаж ирээд байна.
Бид очсон газар болгондоо гайхалтай найзуудтай болсон.
Японд амьдардаг Хина, Италийн Марко гээд маш олон найз бий.
Хүүхдүүд ээ, АНУ дахь найзуудаас нь захидал ирсэн.
Тэд бол Матт, Мэнди хоёр!
Бид тэдэнд Христийн мэндэлсний баярын ил захидал явуулсан! Тэд биднээс Бразилын тухай ярьж өгөхийг хүссэн.
Тиймээс бид түүхээ хуваалцахдаа баяртай байна.
Манай гэр бүлийн бусад гишүүнтэй танилцаарай!
Энэ бол манай эмээ. Би түүнтэй цуг хоол хийх дуртай.
Бас тэдний хийсэн хоолыг идэх дуртай.
Энэ бол манай аав, ээж. Бид хамтдаа явган аялал хийх, шинэ газар судлах дуртай!
Энэ бол манай дүү Лукас.
Бид түүнийг өнгөрсөн жил өргөж авсан. Удахгүй тэр бидэнтэй ариун сүмд лацдан холбогдоно!
Энэ бол манай тоть Киви. Тэр жимс, ногоонд дуртай!
Кивид киви өгөх үү?
Манай гэрийнхэн хааяа жаахан сонин болдог.
Гэхдээ энэ нь маш хөгжилтэй байдаг. Тийм ээ, Киви?
Үнэхээр хөгжилтэй! Гуаг!
Бид Бразил дахь шинэ адал явдлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.
Бид хаана ч байсан хамтдаа Есүсийг дагаж чадна!