2023
Эмээтэйгээ хамт санан дурссан нь
2023 оны 1-р сар


Эмээтэйгээ хамт санан дурссан нь

Мари яагаад эмээдээ илүү тэвчээртэй хандаж чадаагүй вэ?

Panel 1 of 3 1. Illustrated background with flowers. 2. Mari is sitting on a couch alone and looks back at her grandmother. She is sad or irritated. Her grandmother is walking away.  3. Mari and her grandmother are sitting on a couch together and are happy.

Мари хөмсгөө зангидлаа. Эмээ нь нөгөө л нэг түүхээ ярьж эхлэв. Дахиад л.

Хэдэн сарын өмнө Маригийн эмээ тэдэнтэй хамт амьдрахаар нүүж иржээ. Мари эмээдээ хайртай ч түүний дэргэд байх нь заримдаа ядаргаатай санагддаг байлаа. Тэр нэг түүхээ дахин дахин ярьж, заримдаа бүр дуусгалгүйгээр дахин эхлүүлдэг байв.

Мари санаа алдан “Эмээ, та наад түүхээ аль хэдийн ярьчихсан шүү дээ” гэв.

Эмээ нь доош хараад “Тэгсэн гэж үү?” хэмээн асуулаа.

“Тийм ээ. Та хэдхэн хормын өмнө ярьчихсан” гэвэл

“Би санахгүй байна” гэж хариулах нь тэр. Эмээ гунигтай бас эргэлзсэн харагдаж байв. Тэгээд тэр босоод өрөө рүүгээ явав.

Мари эмээгээ гомдоосондоо харамсаж байлаа. Өвөөг нь нас барснаас хойш тэр улам мартамхай болжээ. Нэг өдөр зуухаа асаалттай орхисноос болж гал тогооны өрөөнд нь гал гарсан удаатай. Тэр үеэс ээж, аав хоёр нь эмээг нь авчирч хамт амьдрах болжээ.

Мари аавыгаа гал тогооны өрөөнд байхыг харлаа. “Би эмээдээ үнэхээр хайртай, гэхдээ нэг л түүхийг сонсохоос залхаж байна. Тэр надад энэ түүхийг хэдэн сая удаа ярьснаа яагаад санахгүй байгаа юм бол?” гэж тэр асуув.

Аав нь инээмсэглэн, “Би түүнийг хэдэн сая удаа яриагүй гэдэгт итгэлтэй байна. Хэцүү байгааг ойлгож байна. Эмээ нь аливаа зүйлийг мартдаг өвчтэй юм. Тэр өөрийгөө хэн болохыг санахын тулд түүхээ ярьдаг” гэв.

Мари толгойгоо гудайлгалаа. Тэр яагаад эмээдээ илүү тэвчээртэй хандаагүй юм бол? Эмээ нь түүнд үргэлж хайраар ханддаг байсан. Тэр түүнийг “миний Мари” гэж дууддаг. Мари эмээдээ цэцэг тарьж, хашаагаа арчлахад нь тусалдаг байсан үеэ бодов.

Тэгээд эмээгийнхээ хаалгыг тогшлоо.

“Ороорой” гэж эмээг хэлэхэд

Мари хаалгыг нээв. Эмээ сандал дээр суугаад өвдөг дээрээ судар дэлгэж тавьсан байлаа.

“Эмээ, та өвөөтэй хамт яаж Сүмд орсноо надад яриад өгөөч?” гэж Мариг асуухад

эмээ дээш хараад, “Чи өвөө бид хоёрынхоо тухай сонсмоор байна уу?” хэмээн итгэл найдвар дүүрэн хоолойгоор асуув.

Мари эмээгийнхээ хажууд суулаа. “Тийм ээ. Би бүгдийг нь сонсмоор байна” гэж хэлээд эмээгийнхээ гараас атгав. “Та миний хувьд онцгой хүн, эмээ. Та үргэлж онцгой байх болно” гэхэд

Panel 3 of 3 1. Illustrated background with flowers. 2. Mari is sitting on a couch alone and looks back at her grandmother. She is sad or irritated. Her grandmother is walking away.  3. Mari and her grandmother are sitting on a couch together and are happy.

эмээ нь инээмсэглэн, сандлаа налан суугаад түүхээ ярьж эхлэв.

Мари энэ түүхийг олон удаа сонссон ч энэ удаад ундууцаж тэвчээр алдсангүй. Харин ч тэр хайр мэдэрч гайхширчээ. Эмээ, өвөө хоёр нь Германд Сүмд элсэхдээ маш их золиос гаргасныг тэр мэдэж байлаа. Түүний өвөө, эмээ хоёр Сүмийн бусад гишүүнтэй ойр амьдрахын тулд гэрээсээ хол нүүсэн байв.

Эмээ түүхээ ярьж дуусаад инээмсэглэн, “Миний Мари, сайн охин шүү” гэв.

Мари эмээгээ тэврээд “Баярлалаа, эмээ. Би танд хайртай” гэв.

Page from the January 2023 Friend Magazine. Remembering with Grandma

Зураг чимэглэлийг Мэлисса Мэнвилл