2023
“3албирал хэлээч, Хиламан”
2023 оны 1-р сар


“3албирал хэлээч, Хиламан”

Miguel and his friends blessing their food at school.

Энэ бол түүний сургуульд орсон анхны өдөр байв. Тэр дуртай цамцаа өмсөж, шинэ харандаа ч авчээ. Шинэ багш нь түүнийг найз Силвэстэр, Хорхэ, Мигэл гуравтайгаа хамт нэг ширээнд суухыг зөвшөөрөв. Сайхан өдөр байлаа.

“Юмнуудаа доош нь хийгээрэй. Үдийн хоолны цаг боллоо” гэж хатагтай Мартинэз хэлэв.

Хиламаны гэр бүлийнхэн хоолны өмнө хамтдаа залбирдаг байв. Тэр гараа өргөн, “Хатагтай Мартинэз, бид хоол идэхээсээ өмнө залбирах уу?” гэж асуулаа.

Хатагтай Мартинэз Хиламан руу инээмсэглэн, “Хэрэв чи хүсвэл хоолныхоо төлөө залбирч болно” гэв.

Хиламан болон түүний найзууд өдрийн хоолоо гаргаж ирэв.

“Залбирал гэж юу вэ?” гэж найз Силвэстэр нь асуув.

“Залбирал гэдэг нь Тэнгэрлэг Эцэгтэй ярихыг хэлдэг. Энэ бол хоолныхоо төлөө Түүнд талархах арга” гэж Хиламан хариуллаа.

“Чи бид бүгдийн өмнөөс залбирч болох уу?” гэж Мигэл асуув.

Хиламаныг гараа зөрүүлж нугалахад тэд ч бас дагав. Тэгээд нүдээ аньж, толгойгоо бөхийлгөхөд найзууд нь түүнийг дуурайв.

Дараа нь Хиламан гэр бүлтэйгээ залбирдаг шигээ залбирав. Тэр уг сайхан өдрийн төлөө мөн үдийн хоолтой байгаадаа Тэнгэрлэг Эцэгт талархлаа. Мөн тэдний хоолыг адислахыг хүсэв. Тэгээд Есүс Христийн нэрээр төгсгөж, “амен” гэж хэллээ.

Силвэстэр, Хорхэ, Мигэл гурав толгойгоо өргөв.

“Та нар ч бас амен гэж хэлж болно” гэж Хиламаныг хэлэхэд

найзууд нь инээмсэглэн “амен” гэцгээв.

Маргааш нь үдийн хоолны үеэр Силвэстэр “залбирал хэлээч, Хиламан” гэв.

“Тийм ээ, залбираарай, Хиламан” гэж Мигэл хэллээ. Хорхэ толгой дохив.

Тиймээс Хиламан дахин залбирлаа. Энэ удаа ээж нь түүнд хамгийн дуртай гахайн мах, бяслагтай сэндвичийг нь хийж өгсөнд маш их талархаж байгаагаа хэлэв. Тэр мөн өдрийн хичээлийг давтахад нь тэдэнд туслахыг Тэнгэрлэг Эцэгээс хүсэв.

Өдөр бүр үдийн хоолны үеэр Хиламаны найзууд түүнээс “Хиламан, залбирал хэлээч” гэж гуйдаг болжээ. Тэгээд Хиламан өдөр бүр залбирав. Тэрээр долоо хоногийн турш найзуудтайгаа залбирчээ.

Дараа долоо хоногийнх нь даваа гаргийн хоолны үеэр Мигэл “Өнөөдөр би залбирна” гэж хэлэв.

Close up of two boys, Miguel and Helaman saying a prayer.

Хиламан гайхлаа. Тэр гараа нугалаад, нүдээ аньж, толгойгоо бөхийлгөн, Мигэлийн залбирлыг сонслоо.

Мигэл “Хайрт Тэнгэрлэг Эцэг минь” хэмээн залбирлаа эхлэв. Тэр хоолтой байгаадаа талархаж, адислахыг Түүнээс гуйлаа. Тэгээд Есүс Христийн нэрээр төгсөж, “амен” гэж хэллээ.

“Амен!” гэж Хиламан, Хорхэ хоёр хэлэв.

Силвэстэр ч мөн адил “амен” гэв. “Би чамайг залбирч чаддаг гэж мэдээгүй юм байна” гэхэд

“Би Хиламаны залбирлыг сонсоод сурсан юм. Гэртээ хариад би аав, ээжээсээ хоолны өмнө залбирч болох эсэхийг асуусан. Тэд болно гэсэн учраас би Хиламан шиг залбирдаг болсон” гэж Мигэл хариулжээ.

“Хөөх, би ч бас аав, ээжээсээ хоолны өмнө залбирч болох эсэхийг асууя гэж бодлоо” гэж Силвэстэрийг хэлэхэд

Хорхэ “Би ч гэсэн!” гэв.

Miguel smiling as he thinks about sitting with his family at dinner. Miguel is saying a prayer for their dinner.

Хиламан инээмсэглэв. Тэрээр найзууддаа Тэнгэрлэг Эцэгтэй ярьж сурахад нь тусалж чадсандаа баяртай байлаа. Тэнгэрлэг Эцэг өөрт нь болон найзуудад нь хайртай гэдгийг тэр мэджээ.

Page from the January 2023 Friend Magazine. Say a Prayer, Helaman

Зураг чимэглэлийг Жош Талбот