2023
Есүс нэгэн эмэгтэйг эдгээв
2023 оны 2-р сар


“Есүс нэгэн эмэгтэйг эдгээв,” Сар тутмын Найз дээрх захиас, 2023 оны 2-р сар

“Есүс нэгэн эмэгтэйг эдгээв”

Сар тутмын Найз дээрх захиас, 2023 оны 2-р сар

Есүс нэгэн эмэгтэйг эдгээв

Зураг
Есүс гудамжаар алхаж явав

Зургийг Эйприл Стотт

Нэгэн өдөр Есүс олон хүн бужигнасан гудамжаар алхаж явжээ. Олны дунд байсан нэгэн эмэгтэй 12 жилийн турш өвчтэй байсан аж.

Зураг
Аврагчийн хувцсанд хүрч буй эмэгтэй

Тэр Есүсийг өөрийг нь эдгээж чадна гэдэгт итгэж байв. Тиймээс тэрээр Түүний гадуур хувцасны хормойд гараа сунган, хүрлээ. Эмэгтэй тэр даруй эдгэв!

Зураг
Есүс Христ

“Хэн хувцсанд минь хүрэв?” гэж Есүс асуув. Эмэгтэй айсан байлаа. Тэр Аврагчийн өмнө өвдөг сөхрөөд, хийсэн зүйлээ Түүнд хэлэв.

Зураг
Нэгэн эмэгтэйтэй ярьж буй Есүс

Есүс хайрлаж хандав. “Зоригтой бай” гээд, түүнийг итгэлтэй байсан учраас эдгэсэн гэж Есүс хэлжээ.

Зураг
Завин дээрх хүүхдүүд

Би Есүс Христэд итгэлтэй болж чадна. Түүний хайр надад тусалж, амар амгаланг авчирч чадна.

Будах хуудас

Надад Есүс Христэд итгэх итгэл бий

Зураг
Ээж, хүү хоёр залбирч байгаа нь

Татаж авахын тулд зураг дээр дарна уу.

Зургийг Эйприл Стотт

Та итгэж байгаагаа хэрхэн харуулж болох вэ?

Хэвлэх