Найз
Бурхан Алма, Амюлек хоёрыг чөлөөлөв
2024 оны 6-р сар


“Бурхан Алма, Амюлек хоёрыг чөлөөлөв,” Найз, 2024 оны 6-р сар, 26–27.

Сар тутмын Найз сэтгүүлийн захиас, 2024 оны 6-р сар

Бурхан Алма, Амюлек хоёрыг чөлөөлөв

Зураг
Алма, Амюлек хоёр зааж байгаа нь

Зураг чимэглэлийг Эндриү Босли

Алма, Амюлек хоёр Аммонайха нэртэй хот руу явав. Тэд Есүс Христийн талаар хүмүүст заасан. Гэвч хүмүүс тэдний заасан зүйлд уурлажээ. Тэгээд Алма, Амюлек хоёрыг шоронд хорив.

Зураг
Алма, Амюлек хоёр шоронд хоригдож байгаа нь

Хүмүүс Алма, Амюлек хоёрыг шийтгэв. Тэд маш олон хоног хоригджээ.

Зураг
Шоронгийн хана Алма, Амюлек хоёрыг тойрон нурж байгаа нь

Алма, Амюлек хоёр залбирч, хүч чадлыг гуйв. Тэд Бурханд итгэлтэй байлаа. Тэр тэдэнд бугуйн дахь хүлээснүүдээ таслах хүчийг өгчээ.

Зураг
Алма, Амюлек хоёр ямар ч хүлээсгүй, нуранги дунд зогсож байгаа нь

Дараа нь газар хөдөлж, шоронгийн хана нуран унав! Бурхан Алма, Амюлек хоёрт чөлөөлөгдөхөд нь тусалсан юм. Тэд Аммонайха хотыг орхиж, өөр хүмүүст Есүс Христийн талаар заахаар явав.

Будах хуудас

Есүс намайг хайрладаг гэдгийг би мэднэ

Зураг
Хоёр хүүхдийг тойрсон ариун сүм, судар, байгалийн дүрснүүд

Зураг чимэглэлийг Адам Кофорд

Та нарт ямар зүйлс Есүс Христийн хайрыг сануулдаг вэ?

Хэвлэх