2022
Зовж шаналж буй Аврагч
2022 оны 4-р сар


“Зовж шаналж буй Аврагч,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 4-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2022 оны 4-р сар

Зовж шаналж буй Аврагч

Есүс Христ ирэхээс хэдэн зуун жилийн өмнө Исаиа бидний нүглийн төлөөх Түүний зовлон шаналлыг урьдчилан харсан.

жигшигдэж, орхигдсон

Гараа хүлүүлсэн Есүс Христ

Есүс Христ дэлхийд ирэхэд зарим хүн Түүнд итгэсэн боловч ихэнх нь итгээгүй. Тэд бүр Түүнийг дорд үзэж, олон хүн Түүнийг үзэн ядсан. Эцэст нь хүмүүс Түүнийг тамлаж мөн алахаар шийдсэн. (1 Нифай 19:9-ийг үзнэ үү.)

Тэр бидний сул дорой байдлыг тээсэн

Гетсеманид өвдөг сөхрөн сууж буй Есүс Христ

Есүс Христ бидний зовлон шаналал, өвчин зовлон, сул дорой байдлыг Өөр дээрээ авсан. Тэр биднийг өршөөж, бидэнд хэрхэн туслахаа мэдэхийн тулд үүнийг хийсэн. (Алма 7:11–13-ыг үзнэ үү.)

Тэр бидний зөрчлүүдийн төлөө шархадсан.

Загалмай дээрх Есүс Христ

Есүс Христ бидний нүглийн төлөө зовж шаналсан. Бид наманчилснаар уучлагдаж болохын тулд Тэр үүнийг хийсэн. (Сургаал ба Гэрээ 18:11; 19:15–19-ийг үзнэ үү.)

Шархаар нь бид эдгэрсэн

Амилсан Есүс Христийн гарыг мэдэрч буй хүмүүс

“Түүний шарх” нь Түүний зовлон шаналал юм. Үүнд бидний төлөө Түүний тэвчсэн бүхий л зовлон шаналал, Түүний урсгасан цус мөн Түүний үхэл багтдаг. Есүс Христ бидний төлөө зовж шаналсан учраас бид дахин эдгээгдэж чадна. Түүний золиослол бидэнд нүглээсээ ангижрах боломжийг олгосон. Бид наманчилж, гэрээгээ сахихыг хичээх үед Тэр биднийг эдгээж, өөрчилдөг. (Мозая 3:7–11; Итгэлийн тунхаг 1:3-ыг үзнэ үү.)