2022
Бүү хүлээ! Хоньчид шиг бай
2022 оны 12-р сар


Бүү хүлээ. Хоньчид шиг бай,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2022 оны 12-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2022 оны 12-р сар

Лук 2:8–20

Бүү хүлээ! Хоньчид шиг бай

Хоньчид

Эрт урьд нэгэн амгалан шөнө хоньчид сүргээ сонор сэрэмжтэй хариулж байв.

Хоньд

Сүргээ бэлчээх, услах, аюулаас хамгаалах гээд хоньчид чухал ажилтай байлаа.

Тэнгэр элч

Гэнэт тэнгэр элч үзэгдэн,

“Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” гэв.

Тэнгэр элч

Тэнгэр элч нар “Тэжээлийн тэвшинд байх даавуунд өлгийдсөн нялх хүүхдийг та нар Бетлехемд олж харна” хэмээн хоньчдод хэлжээ.

Тэнгэрлэг дайчдын найрал дуу

Тэнгэрлэг дайчдын найрал дуу тэнгэрт цуурайтан, тэнгэр элчүүд нэгдэж, Бурханыг магтан дуулав.

“Дээр өндөрт алдар нь Бурханд байх болтугай, Доор газарт амар тайван нь Түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай.”

Хоньчид

“Одоо шууд Бетлехемд очъё. Эзэний бидэнд мэдүүлсэн зүйл бүтсэнийг үзэцгээе гэлээ.”

Одыг даган явж буй хоньчид

Хоньчид хүлээсэнгүй. Энэ нь хойшлуулшгүй чухал зүйл байв. Хоньчид Бетлехем рүү “яаран яв[жээ].”

Хоньчид тэжээлийн тэвшний дэргэд

Тэнгэр элчийн хэлснээр, тэжээлийн тэвшин дотор даавуунд өлгийдүүлэн хэвтэх Есүсийг хоньчид харлаа.

Нялх Есүс

Дэлхийн Аврагч, Гэтэлгэгч болж, бидэнд үнэн баяр баяслыг авчрахаар, амлагдсан Мессиа ийн ирсэн билээ.

Хоньчид

Хоньчид баяр хөөртэй байв. Сонсож, үзсэн зүйлийнхээ талаар тэд хүмүүст хэлэв.

“Дэлхийн Аврагч мэндэллээ.”

“Мессиа эцэст нь ирлээ!”

Судар судалж буй залуу эрэгтэй

Хоньчид Есүс рүү “яаран явж[ээ].” Та ч мөн яаран очиж болно.

Та Түүний талаар суралцах боломжтой.

Зүлэг хадаж буй залуу эрэгтэй

Та бусдад үйлчилснээр Түүнд үйлчилж болно.

Залуу эмэгтэй Мормоны Номыг залуу хөвгүүнд өгч байна

Та Түүнийг гэрчилж чадна.