2023
Нас барагсад Бурханы өмнө зогсох болно
2023 оны 12-р сар


“Нас барагсад Бурханы өмнө зогсох болно,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2023 оны 12-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2023 оны 12-р сар

Нас барагсад Бурханы өмнө зогсох болно

Иохан хүлээн авсан илчлэлээсээ Эцсийн шүүлтийг харсан.

Зураг
Есүс Христ

Тэрээр захирч, засаглахаар дахин ирнэ, Мэри Сауэр

Их, бага үхэгсэд, сэнтийн өмнө зогсох

Есүс Христийн амилуулалтын хүч бүх хүнийг Бурханы оршихуйд шүүлтэд аваачих болно (Алма 11:42–44; 33:22; 40:21; Хиламан 14:15–17; Мормон 9:13–14-ийг үзнэ үү).

Номууд дэлгээстэй байв

Эдгээр ном нь хүмүүс гэрээний замаар явахын тулд дэлхий дээр юу хийсэн талаарх дэлхий дээр хөтөлсөн цэдгүүдийг төлөөлж байгаа юм (Сургаал ба Гэрээ 128:7-г үзнэ үү).

амийн ном

“Амийн ном нь хүний бүх бодол санаа, үйл ажиллагааг багтаасан буюу тухайн хүний амьдралын цэдэг юм гэсэн санааг агуулдаг. Хэдий тийм ч итгэлтнүүдийн нэрс болон тэдний зөв шударга үйлсийн шастирыг багтаадаг тэнгэрлэг цэдэг хөтлөгддөгийг судрууд мөн заадаг” (Guide to the Scriptures, “Book of Life,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Шүүгдэв

Хүмүүсийг амилуулагдсаны дараа Эцсийн шүүлт болно. Есүс Христ хүн бүрийн Шүүгч байх болно. Энэ шүүлт хүн бүрийн хүлээн авах мөнхийн алдар сууг тодорхойлно. (Guide to the Scriptures, “Judgment, the Last,” scriptures.ChurchofJesusChrist.org; Алма 41:3–5; Сургаал ба Гэрээ 88:26–32-ыг үзнэ үү).

Үйлсийнхээ дагуу

Хүн бүр юу хийсэн, юу хүссэнийхээ дагуу шүүгдэх болно (Сургаал ба Гэрээ 137:9-ийг үзнэ үү). Тэд Бурханы зарлигуудад дуулгавартай байсан эсэхээр мөн энэ амьдралд хүлээн авсан үнэн болон гэрэлтэй нийцүүлэн үйлдсэн эсэхээр шүүгдэх болно.

Хэвлэх