Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө
Бид тийм өөр мөртөө яаж нэгдмэл байж чадах вэ?
2024 оны 10-р сар


“Бид тийм өөр мөртөө яаж нэгдмэл байж чадах вэ?,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2024 оны 10-р сар.

Сар тутмын Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн захиас, 2024 оны 10-р сар

Бид тийм өөр мөртөө яаж нэгдмэл байж чадах вэ?

Зураг
дээрээ сумтай шоонууд

Бид бүгд өөр. Их Эзэн биднээс “нэг байгтун” (Сургаал ба Гэрээ 38:27) хэмээн хүсдэг. Бошиглогч, төлөөлөгчдийн бидэнд заасан нэгдмэл байдлын хэдэн зарчмыг доор дурдав.

Бид Есүс Христ, Түүний сайн мэдээ, Түүний Сүм дотор нэгдмэл байдаг. “Бид дор бүрнээ Есүс Христэд үнэнч байж, Түүнийг хайрласнаар л нэгдмэл байна гэдэгт найдах боломжтой.”

Нэгдмэл байдал хайрыг шаарддаг. “Хэдийгээр гайхалтай урам зориг өгдөг соёл уламжлал болон хэлнүүдийн ялгаатай байдал байдаг ч бид хайр болон нэгдмэл байдалд сэтгэл зүрхээрээ холбоотой байх ёстой.”

Нэгдмэл байхын тулд ижил байх ёстой гэсэн үг биш. “Эв нэгдэл ба ялгаатай байдал нь эсрэг тэсрэг зүйл биш юм. Бид бусдыг нэгдэн орох уур амьсгалыг бүрдүүлж, ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандсанаар илүү эв нэгдэлтэй болж чадна.” “Эв нэгдэлтэй байхад ижил байх шаардлагагүй ч эв найрамдалтай байх шаардлагатай.”

Эв нэгдэлтэй байхын тулд зөрчилдөөн, ялгаварлан гадуурхах үзлийг хөөн гаргах шаардлагатай. “Хүн бүрд багтах орон зай бий. Гэхдээ тэнд ямар ч гадуурхал, буруушаалт, зөрчилдөөнд орох орон зай үгүй.”

Хэвлэх