2016
Ариун ёслол
нэгдүгээр 2016


Адил төстэй зүйлүүдийг харьцуулах нь

Ариун ёслол

Заримдаа сайн мэдээний нэг сэдвээр олон хүн бидэнд хандан үг хэлдэг. Ариун ёслолын талаар гурван өөр хүн үг хэлснийг доор дурдав:

  • “Хэрэв бид ариун ёслолоос итгэлтэй хүртвэл Ариун Сүнс биднийг болон бидний хайртай хүмүүсийг улам хүчтэй, нэмэгдэн ирж буй уруу таталтуудаас хамгаалах болно.” —Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг, “Таны хамтрагч Ариун Сүнс,” 104.

  • “Биднийг Христийн түүхүүдийг судлах үед хүндэтгэлийн өдөр ба ариун ёслол хавьгүй их баяр баясгалантай болдог бөгөөд ингэснээр итгэл, гэрчлэл маань нэмэгдэж, гэр бүлийг маань хамгаалах уламжлалууд бий болдог.” —Ахлагч Клаудио Р.M.Коста “Тэд үргэлж Түүнийг санаж болохын тулд,” 101.

  • “Надад юу дутагдаж байна вэ?” гэж асуух төгс цаг бол ариун ёслолоос хүртэх цаг мөч юм. … Энэхүү бишрэл хүндэтгэлийн уур амьсгал дор бидний бодол санаа тэнгэр өөд хандаж байсан үед, Их Эзэн бидэнд дараа нь юун дээрээ ажиллах талаар эелдгээр хэлж өгөх болно. —Ахлагч Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” 34.