2016
Хүндэтгэлийн өдрийг сахих нь
2016 оны 7-р сар


Хүндэтгэлийн өдрийг сахих нь

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

young woman in sacrament meeting

Би хоцорч байлаа! Би гоёлын даашинзаа хурдхан өмсөөд, үсний хавчаараа зүүж, Сүм дээр очин, машинаа зогсоол дээр тавиад, дотогш яаран оров. Ёох! Бишопыг ариун ёслолын цуглаанаа эхлэхээр босох үед би индэр дээр очиж суудлаа эзлэв.

Би тэр ням гарагт үг хэлэх байсан учраас ямар нэгэн зүйл мартсан эсэхээ шалган, тэмдэглэлийн дэвтрээ гүйлгэн харав. Ариун ёслолын цуглаан нэг мэдэхэд дуусаж, би Ням гаргийн анги руугаа явж байлаа. Ариун ёслолыг дахин амжилттай өнгөрүүлчихлээ.

Гэхдээ үнэхээр амжилттай байсан болов уу?

Дараагийн долоо хоногийн турш би бодолд автав. Дараагийн ням гараг ч болж, ариун ёслолын цуглааны үеэр уг ёслол миний хувьд ямар утга учиртай болохыг бодож суутал нэгэн бодол зурсхийн орж ирэв. Би Есүс Христийг үргэлж дурсан санах болно гэж долоо хоног бүр амладаг ч үүнийгээ хэр нухацтай хийж байгаа вэ?

Би өөрчлөгдөхийг хүсэж байсан учраас долоо хоногийн төлөвлөгөө гаргахаар шийдлээ.

  • Би долоо хоногийн турш биеэ хэрхэн авч яваагаа дүгнэж, нүглийнхээ өршөөлийг гуйх хэрэгтэй байв. Түүнчлэн би оршил хөгжим сонсож, Сүнсийг мэдрэхийн тулд сүмд эрт ирж байхаар болов.

  • Ариун ёслолын турш би Есүс Христийг болон Түүний Цагаатгалыг санах ёстой. Би юуг зөв, юуг буруу хийснээ залбирч дүгнэх ёстой байв. Би өөрөөсөө “Их Эзэн минь, надад юу дутагдаж байна вэ?” гэж асуух хэрэгтэй байлаа. (Матай 19:20-ийг үзнэ үү).

  • Би ариун ёслолоос хойш өдөр бүр, сайжрахын төлөө мөн Христийг санахын төлөө тусламж хүсэн залбирах ёстой байв.

Би төлөвлөгөөгөө дагаж байхдаа ариун ёслолыг үнэхээр хайрлаж сурсан билээ. Би Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирч, амьдралынхаа тухай Түүнтэй ярилцах дуртай болсон. Өнгөрсөн долоо хоногт би биеэ хэрхэн авч явснаас үл хамааран Есүс Христийн Цагаатгалд мөн өөрчлөгдөж, илүү сайн хүн болох боломжтой байгаадаа үргэлж талархдаг болов. Би одоо ариун ёслол зөвхөн ням гарагт биш, харин өдөр тутмын амьдралд зориулагдсан гэдгийг мэдэж авсан.