Хүүхдүүдэд зориулав
Хайртай гэдгээ харуулах нь
Есүс хоёр хүүтэй эцгийн тухай нэгэн түүх хуваалцсан. Эцэг нь усан үзмийн тариалан дээр ажилладаг байсан ба хоёр хүүгээсээ туслахыг хүсжээ. Ууган хүү нь эхлээд татгалзсан ч дараа нь усан үзмийн тариалан дээр туслахаар ирэв. Харин удаах хүү нь тусална гэж хэлсэн ч хэзээ ч ирээгүй. Есүс ууган хүү нь дуулгавартай байснаар эцэгтээ илүү их хайртайгаа харуулсан хэмээн заасан юм.
Энэ түүхийг жүжигчлэн тоглоорой! Дараа нь Тэнгэрлэг Эцэгтээ хайртай гэдгээ харуулахын тулд хийж чадах гурван зүйлийг бич эсвэл зур.