Лиахона
Судруудыг юу “агуу эрхэм чухал” болгодог вэ?
2024 оны 1-р сар


“Судруудыг юу ‘агуу эрхэм чухал’ болгодог вэ?,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Ирээд, Намайг дага

1 Нифай 3–5

Судруудыг юу “агуу эрхэм чухал” болгодог вэ?

Гуулин ялтаснууд ба судрын орчин үеийн номууд

Лихайн гэр бүлийн хувьд судрууд “агуу эрхэм чухал” (1 Нифай 5:21) зүйл байсан. Судрууд маш чухал байсан бөгөөд Бурхан Лихайн хөвгүүдийг Иерусалим руу буцаж очоод, гуулин ялтаснуудыг авчир (1 Нифай 3:2–5-ыг үзнэ үү) гэж амь насаа эрсдэлд оруулахуйц даалгавар өгсөн. Судрууд ( ялангуяа Мормоны Ном) өнөөдөр бидэнд ч мөн адил чухал. Яагаад гэдгийг ойрд бодож үзсэн үү?

Гуулин ялтаснууд Лихайн гэр бүлд юу өгсөн бэ?

Мормоны Ном өнөөдөр бидэнд юу өгдөг вэ?

Бошиглогчдын үгс (1 Нифай 3:20)

Иосеф Смитийн гэрчлэлийн үндэс, Сэргээлт, амьд бошиглогчид (Мормоны Номын удиртгал)

Бүтээлтийн цэдэг ба Адам, Ева хоёр (1 Нифай 5:11)

Авралын төлөвлөгөөний талаар тайлбарласан сургаал (2 Нифай 2; Алма 12; 34)

Мосегийн хууль (1 Нифай 4:15–16) ба бусад зарлиг (1 Нифай 5:21)

Христийн сургаал ба бусад зарлиг (2 Нифай 31; 3 Нифай 11; 27)

Еврейчүүдийн болон тэдний Христийн гэрчлэлийн цэдэг (1 Нифай 5:12)

Христийн тухай Түүний “бусад хоньд” (3 Нифай 15:21–24)-ын нэмэлт гэрчлэл

Тэдний эцгүүдийн хадгалагдсан хэлний (1 Нифай 3:19) болон тэдний удмын цэдэг (1 Нифай 5:14)

Тараагдсан Израилыг цуглуулахад тусалж чадах цэдэг (3 Нифай 21:6–7)