Сүмийн сэтгүүлийн тухай
Сүмийн сэтгүүлүүдийн дэлхий даяарх гэр бүл
Сүмийн сэтгүүлүүдийн дэлхий даяарх гэр бүл


“Сүмийн сэтгүүлүүдийн дэлхий даяарх гэр бүл,” 2021 оны 11-р сар.

Сүмийн сэтгүүлүүдийн дэлхий даяарх гэр бүл

Зураг
сэтгүүлүүд

2021 оны 1-р сараас эхлэн Сүм Найз (3–11 насны хүүхдүүдэд зориулсан), Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (11–18 насны өсвөр үеийнхэнд зориулсан), Лиахона (насанд хүрэгчдэд зориулсан) гэсэн дэлхийн хэмжээний гурван сэтгүүл нийтэлж эхэлсэн. Эдгээр сэтгүүл нь Сүмийн өмнөх дөрвөн сэтгүүлийг орлон гарч байгаа ба тэдгээрийн гурав нь зөвхөн англи хэл дээр хэвлэгддэг байв.

Эдгээр шинэ сэтгүүлийг зарлах үед Тэргүүн Зөвлөл “Бид дэлхий даяарх гишүүдээс сэтгүүлээ захиалж, зүрх сэтгэлдээ болон гэр орондоо энэхүү итгэлийг дэмжигч нөлөөллийг хүлээн аваасай хэмээн хүсэж байна” (Тэргүүн Зөвлөлийн захидал, 2020 оны 8-р сарын 14) гэж тодорхойлсон.

Та Словен, Испани, Мадагаскарынх эсвэл Массачусэттсынх ч бай, энэ сэтгүүлийг танд зориулахын төлөө бид шаргуу хөдөлмөрлөж байна. Тиймээс та солонгос эсвэл кирибати хэлээр ярьдаг эсэх, танай гэр тоосгон эсвэл хулсан байртай эсэх, та 80 жилийн өмнө эсвэл өчигдөр баптисм хүртсэн эсэх зэргээс үл хамааран эдгээр нийтлэл таны гэрчлэл, туршлага, итгэлийн гэр бүлийг тусган харуулдаг. Энэ бол эдгээр дэлхий даяар хэвлэгддэг сэтгүүлийн адислалуудын нэг нь бөгөөд бид бүгдийг дэлхий даяарх Сүмийн гэр бүлд харьяалагддаг гэдгийг сануулдаг юм.

Дэлхий даяар хэвлэгддэг гурван сэтгүүлтэй болсноор гишүүдийн 97 орчим хувь нь сар бүр эсвэл хоёр сар тутамд хэвлэмэл сэтгүүл авах боломжтой болно. (Өмнө нь зарим хэлээр жилд нэг л сэтгүүл авдаг байсан!) Сэтгүүлийн агуулгыг өөр хэл дээр хэр давтамжтай нийтлэх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Түгээмэл асуудаг асуултуудын энэхүү хуудаснаас авна уу.

Gospel Library дахь Сэтгүүлүүдийн цуглуулга дээрээс та дэлхий даяар хэвлэгддэг гурван сэтгүүл тус бүрийн самбарыг болон Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл нэртэй, залуучуудад зориулсан зөвхөн цахим шинэ самбарыг харах болно. Та “About the Church Magazines” хэсгээс эдгээр олон хэвлэл тус бүрийн талаар мэдэж авах боломжтой.

Хэвлэх