Сүмийн сэтгүүлийн тухай
Түгээмэл асуудаг нэмэлт асуулт
Түгээмэл асуудаг нэмэлт асуулт


“Түгээмэл асуудаг нэмэлт асуулт,” 2021 оны 1-р сар.

Түгээмэл асуудаг нэмэлт асуулт

Зураг
Ээж, охин хоёр

Би захиалгынхаа тухай хэрхэн асуух вэ?

Захиалгынхаа тухай асуухын тулд store.ChurchofJesusChrist.org хаягаар зочилж, “Contact Us” хэсгээс өөрийн байршлын дугаарыг олоорой.

Хэн үнэ төлбөргүй хэвлэл захиалж болох вэ?

Тэргүүн Зөвлөл гишүүдэд Сүмийн хэвлэмэл эсвэл цахим сэтгүүлийн агуулгыг дараах аргаар авахад нь туслахад тойрог, салбарын удирдагчдыг урамшуулсан. Үүнд:

Шинээр баптисм хүртсэн гишүүдэд сэтгүүл санал болгох: Шинэ гишүүдэд баптисм хүртсэнийх нь дараа Gospel Library аппликэйшныг ашиглан эсвэл онлайнаар Сүмийн сэтгүүлүүдийг хэрхэн үзэхийг харуулах хэрэгтэй. Хэрвээ шинэ гишүүд хэвлэмэл сэтгүүл авахыг илүүд үзэж байвал нэгжийн төсвийн санг ашиглан, тэдэнд нэг жилээр нь захиалж өгч болно.

Өсвөр үеийнхэн болон хүүхдүүдийг сэтгүүлээр хангах:​Эцэг эх, асран хүмүүжүүлэгчгүйгээр сүмд ирдэг бүх хүүхэд, өсвөр үеийнхэнд нэгжийн төсвийн сангаас захиалж өгнө.

Би сэтгүүлүүд рүү нийтлэл, санаа, санал шүүмжээ хэрхэн илгээж болох вэ?

Сүмийн сэтгүүлүүд рүү нийтлэл, санаа, санал шүүмжээ илгээхийн тулд дараах холбоосуудыг ашиглана уу. Үүнд:

Лиахона: Лиахона руу онлайнаар нийтлэл, санаа, санал шүүмжээ илгээх

Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэл: Залуучуудад зориулсан долоо хоног тутмын мэдээлэлд онлайнаар нийтлэл, санаа, санал шүүмжээ илгээх

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлд нийтлэл, санаа, санал шүүмжээ онлайнаар эсвэл ftsoy@ChurchofJesusChrist.org э-мэйл хаягаар илгээх.

Найз: Найз сэтгүүлд нийтлэл, санаа, санал шүүмжээ онлайнаар эсвэл friend@ChurchofJesusChrist.org э-мэйл хаягаар илгээх.

Ensign ба New Era сэтгүүлүүд яагаад өөрчлөгдсөн бэ?

Сүм олон жилийн туршид англи хэлээр гурав (Friend, New Era, Ensign), өөр өөр хэлээр орчуулсан нэг (Лиахона) сэтгүүл хэвлэн гаргаж байв.

2021 оны 1-р сараас эхлэн дээрх хэвлэлүүдийг гурван сэтгүүлээр сольсон бөгөөд эдгээр нь олон хэл дээр хэвлэгдэн гарч, дэлхийн өнцөг булан бүрд байгаа гишүүдэд хүрч байна. Тэдгээр нь 3–11 насны хүүхдүүдэд зориулсан Найз, 11–18 насны өсвөр үеийнхэнд зориулсан Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, насанд хүрэгчдэд зориулсан Лиахона сэтгүүл юм.

Эдгээр дэлхий даяар гардаг сэтгүүл нь илүү өргөн хүрээг хамарч, уншигчдад илүү нэгдмэл захиас хуваалцахад тусална. Түүнчлэн ийн хялбарчилсан нь агуулгыг дэлхийн өөр өөр өнцөгт урьд өмнөхөөс илүү олон давтамжтай илгээх боломжийг Сүмд олгох болно.

Би хэрхэн захиалах вэ?

Та store.ChurchofJesusChrist.org вэбсайтаар болон орон нутгийн хангамжийн төвөөрөө дамжуулан эсвэл Глобал үйлчлэлийн албатай холбогдон захиалах боломжтой. Нэгдсэн Улс, Канадад байгаа гишүүд 1-800-537-5971 дугаараар холбогдоно уу.

Би сэтгүүлээ хэдэн удаа авч болох вэ?

2021 оны 1-р сараас эхлэн хэвлэмэл болон цахим сэтгүүлүүдийг дараах хэлээр сар болгон авах боломжтой. Үүнд: себуано, хятад, хялбарчилсан хятад, дани, голланд, англи, фин, франц, герман, унгар, итали, япон, солонгос, норвеги, португал, орос, самоа, испани, швед, тагалог, тайланд, тонга, украин.

Дараах хэл дээрх хэвлэмэл болон цахим сэтгүүлүүд хоёр сар тутамд гарах болно (жилд зургаан удаа). Үүнд: албани, армен, бислама, болгар, камбож, хорват, чех, эстони, фижи, грек, исланд, индонези, кирибати, латви, литва, малагаси, маршал, монгол, польш, румын, словени, суахили, таити болон вьетнам. Түүнээс гадна, сонгосон сэтгүүлийн агуулгыг хэвлэх сэтгүүл байхгүй үед эдгээр хэлээр цахим хэлбэрээр авах боломжтой.

Сэтгүүлүүдийн сонгогдсон агуулгыг дараах хэлээр зөвхөн цахим хэлбэрээр сар бүр авах боломжтой. Үүнд: Африк, амхар, араб, бирм, чукесе, ефик, фанте, гүрж, гаити, хилигаянон, хинди, хинди (фижи), хмонг, игбо, илокано, кинярванда, косраеан, лаос, лингала, малай, мальта, непал, палау, понпейян, өмнөд сото, серб, шона, синхала, словак, тамил, тэлугу, тсилуба, цвана, турк, тви, урду, хоса, япес, йоруба болон зулу.

Хэвлэх