Сургаал ба Гэрээнүүд 2021
1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65: “Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно”


“1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65: ‘Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“1-р сарын 11–17. Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Моронай Иосеф Смитэд үзэгдсэн нь

Тэр намайг нэрээр минь дуудсан, Майкл Малм

1-р сарын 11–17

Сургаал ба Гэрээ 2; Иосеф Смит—Түүх 1:27–65

“Хүүхдүүдийн зүрх сэтгэл эцгүүд уруугаа эргэх болно”

Та судруудыг өмнө нь олон удаа уншсан байсан ч судар унших тоолонд тань Ариун Сүнс зааж чадна. Тиймээс шинэ ойлголт болон сүнслэг өдөөлт авахад нээлттэй бай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бурхан Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр ойн цоорхойд Иосеф Смитэд ирж үзэгдсэнээс хойш гурван жил өнгөрсөн ч Иосеф ганц ч нэмэлт илчлэлт хүлээн аваагүй байлаа. Тэр Их Эзэний өмнөх өөрийн байр суурьд эргэлзэж эхлэв. Тэр бидэнтэй адил алдаа гаргаж, түүнээсээ болж гэмшдэг байв. Гэсэн ч Бурханд Иосефоор хийлгэх ажил байсаар байлаа. Иосефын хийхээр дуудагдсан ажил Бурханы биднээс хүсдэг зүйлтэй холбоотой байдаг. Иосеф Мормоны Номыг урагш авчирсан ба энэ номоор юу хийхийг биднээс хүссэн бэ? Иосеф хүүхдүүдийн зүрх сэтгэлийг эцгүүд рүү нь эргүүлэх санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан ба бид зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ хэрхэн эргүүлж байна вэ? Иосефт удахгүй биелэгдэх бошиглолуудын талаар хэлсэн. Эдгээрийг гүйцэлдэхэд бид хэрхэн туслах вэ? Бид Бурханы ажилд оролцохдоо яг бошиглогчтой адил эсэргүүцэлтэй, бүр мөрдлөг хавчлагатай ч тулгарч болно. Гэхдээ Их Эзэн Иосефыг Өөрийн мутар дахь зэмсэг болгосон шиг биднийг ч гэсэн зэмсэг болгоно гэдэгт итгэлтэй байж болно.

Түүнчлэн Гэгээнтнүүд, 1:20–48-ыг үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иосеф Смит—Түүх 1:27–33

Бурханд надаар хийлгэх ажил байгаа.

Та Иосеф Смит—Түүх 1:27–33-ыг уншиж байхдаа, Бурханд Иосеф Смитээр хийлгэх ажил байсантай адил танд ч гэсэн хийх ажил байгааг бодож үз. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны урилгыг тунгаан бод. “Тэнгэрлэг Эцэгээсээ Есүс Христийн нэрээр таны тухай болон таны энэ дэлхий дээрх үүрэг хариуцлагын тухай ямар бодолтой байдгийг асуугаарай. Хэрэв та чин хүслээр асуувал Сүнс амьдралыг тань өөрчлөх үнэнүүдийг танд цагаас цагт шивнэх болно. … Таныг Тэнгэрлэг Эцэг хэрхэн харж, Өөрийнх нь төлөө юу хийхийг танаас хүсэж найдаж байдгийн өчүүхэн хэсгийг та зурвасхан ч гэсэн харж эхлэх үед амьдрал тань өмнөх шигээ хэзээ ч байхгүй гэдгийг би та нарт амлаж байна!” (“Жинхэнэ мянган жилийнхэн болох нь” [залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2016 оны 1-р сарын 10], broadcasts.ChurchofJesusChrist.org).

Та заримдаа 28–29-р шүлэг дээрх Иосефын мэдэрсэн шиг зүйлийг мэдэрч болно. Таны үйлдэл Бурханы танаар хийлгүүлэхээр дуудсан ажилд нийцэхгүй байгаа үед юу хийх талаар та Иосефын үлгэр жишээнээс юу мэдэж авч чадах вэ?

Иосеф Смит—Түүх 1:34–65

Мормоны Ном “үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг.”

Та Иосеф Смит—Түүх 1:34–65-ыг уншихдаа, хэрэв та Мормоны Номын талаар өмнө нь огт сонсож байгаагүй бол эдгээр шүлгийн аль хэсэг нь танд чухал санагдах байсныг бодож үз. Итгэгчийн хувьд энэ түүх Мормоны Номын талаарх гэрчлэлд тань яагаад чухал вэ?

Мормоны Ном Исаиа 29:4, 11–18 дээрх бошиглолуудыг хэрхэн гүйцэлдүүлж байгааг бодож үз.

Иосеф Смит—Түүх 1:36–41

Сайн мэдээний Сэргээлт нь эртний бошиглолуудыг гүйцэлдүүлдэг.

Моронай Иосефт Исаиа 11; Үйлс 3:22–23; Иоел 2:28–32 гэх мэт Хуучин ба Шинэ Гэрээний хэд хэдэн бошиглолыг эш татсан. Яагаад эдгээр бошиглолыг мэдэх нь Иосефын хувьд чухал байсан бэ? Яагаад эдгээрийг мэдэх нь танд чухал вэ?

Сургаал ба Гэрээ 2

Елиа юуг сэргээсэн бэ?

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг “Их Эзэн яагаад Елиаг илгээхээр амласныг мэдэх нь чухал юм. Елиа Бурханаар өгөгдсөн асар их хүчтэй агуу бошиглогч байсан. Тэрээр Бурханы Өөрийн хүүхдүүдэд өгдөг хамгийн агуу хүчийг атгадаг байсан мөн тэрээр дэлхий дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдох лацдан холбох хүчийг атгасан байв” (“Hearts Bound Together,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 5-р сар, 78) хэмээн хэлсэн.

Мөн Сургаал ба Гэрээ 110:13–16; Дэвид А.Бэднар, “Энэ өргөө Миний нэрэнд баригдаг,” Ensign, May 2020, 84–87 эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулганыг үзнэ үү.

Нью-Йоркийн Палмира ариун сүм намар цагт

Нью-Йоркийн Палмира ариун сүм. Гэр бүлүүд Елиагийн сэргээсэн хүчээр дамжуулан ариун сүмд лацдан холбогддог.

Сургаал ба Гэрээ 2

Елиа зүрх сэтгэлийг минь өвөг дээдэс рүү маань эргүүлэхээр ирсэн.

Энэ хэсгийн “суулгах,” “зүрх сэтгэл,” “эргэх” зэрэг үгс нь Елиагийн зорилго болон түүний сэргээсэн санваарын түлхүүрүүдийн адислалуудын талаар танд юу зааж байна вэ? Та зүрх сэтгэлээ өвөг дээдэс рүүгээ эргэснийг хэрхэн мэдэрч байсан бэ? Та ийм мэдрэмжийг илүү ойр ойрхон мэдэрч болох арга замуудын талаар бодож үзээрэй. Магадгүй та хамаатан саднаасаа өвөг дээдсийнхээ хэн нэгний тухай түүхийг хуваалцахыг хүсэж болно. Түүхийг нь бичиж авбал бүр сайн. Та сайн мэдээний ёслол хэзээ ч хүлээн авч байгаагүй нас барсан өвөг дээдсээ олж тогтоож, дараа нь уг ажлыг ариун сүмд гүйцэтгэж болно.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Иосеф Смит—Түүх 1:28–29.Иосеф Смит өөрийн алдаа дутагдлын талаар юу мэдэрсэн бэ? Тэр энэ мэдрэмждээ хөтлөгдөн юу хийсэн бэ? Бид алдаа гаргасан үедээ юу хийх талаар түүнээс юу сурч болох вэ?

Иосеф Смит—Түүх 1:33–54.Та Иосеф Смит—Түүх 1:33–42-оос Моронайн захиасыг хэсэгчилж уншихыг эсвэл бүх хэсгийг нь дөрвөн удаа уншихыг гэр бүлийнхээ нэг гишүүнээс хүс (учир нь Моронай энэ захиасыг дөрвөн удаа давтан хэлсэн). Уншиж байхдаа гэр бүлийн бусад гишүүнээс судруудаа харалгүйгээр түүний захиасаас санаж байгаа зүйлээ хуваалцахыг хүс. Их Эзэн яагаад чухал захиасуудаа олонтоо давтаж хэлдэг вэ? Их Эзэн давталтаар дамжуулан бидэнд заадаг өөр ямар арга замууд байдаг вэ?

Сургаал ба Гэрээ 2:2.“Эцгүүдэд өгөгдсөн амлалтуудыг” ойлгоход нь хүүхдүүддээ туслахын тулд та Абрахам 2:9–11-ийг хамтдаа унших юм уу “Есүс Христийн онцгой гэрчүүд—Ерөнхийлөгч Рассэлл M.Нэлсон” видео бичлэгийг (ChurchofJesusChrist.org) үзэж болно. Бурханы Абрахамтай байгуулсан гэрээнийхээ нэг хэсэг болгож хийсэн амлалтуудыг таньж мэд. Бид эдгээр амлалтыг зүрх сэтгэлдээ хэрхэн “суулгадаг” вэ?

Сургаал ба Гэрээ 2:2–3.Гэр бүлийн гишүүддээ зүрх сэтгэлээ эцгүүд рүүгээ (буюу өвөг дээдэс рүүгээ) эргүүлэхэд туслахын тулд та тэднийг өвөг дээдсийнхээ тухай олж мэдэхэд, мэдсэн зүйлээ бусадтайгаа хуваалцахад урьж болно. Их Эзэн биднийг яагаад гэр бүлийн гишүүдийнхээ тухай мэдэж авч, тэдний төлөө ариун сүмийн ёслолыг гүйцэтгээсэй хэмээн хүсдэг вэ? Бид гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцсоноор хэрхэн адислагддаг вэ? (Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” Ensign, May 2018, 46–49 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64-ийг үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Гэр бүлийнхээ түүхийг би хөтөлдөг,” Хүүхдийн дууны ном, 100.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судар судлахад туслах материалуудыг ашигла. Зүүлт тайлбар, Судруудын удирдамж, ChurchofJesusChrist.org зэрэг хэрэгслүүд танд судар дээрх хүмүүс, үйл явдал, үг хэллэгүүдийг ойлгоход тусалж чадна.

Моронай Иосеф Смитэд алтан ялтаснуудыг өгч байгаа нь

Иосеф ялтаснуудыг хүлээн авав, Гари Э.Смит