Сургаал ба Гэрээнүүд 2021
7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83: “Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг”


“7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83: ‘Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“7-р сарын 19–25. Сургаал ба Гэрээ 81–83,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Христ, залуу баян захирагч хоёр

Христ, залуу баян захирагч хоёр, Хэйнрих Хофман

7-р сарын 19–25

Сургаал ба Гэрээ 81–83

“Их нь өгөгдсөн түүнээс их нь шаардагддаг”

Та Сургаал ба Гэрээ 81–83-ыг судлахдаа, гэр бүл, найз нөхөд болон бусдад сайныг үйлдэхэд туслах зарчмуудыг тэмдэглэж ав.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

1832 оны 3-р сард Их Эзэн Жесси Гаусыг Дээд санваарын ерөнхийлөгчийн зөвлөлд (одоо Тэргүүн Зөвлөл гэдэг) Иосеф Смитийн зөвлөхөөр дуудав. Сургаал ба Гэрээ 81 нь Гаус ахад зориулсан илчлэл бөгөөд шинэ дуудлагад нь зааварчилж, итгэлтэй үйлчилбэл өгөх адислалуудыг амласан байдаг. Гэсэн ч Жесси Гаус итгэлтэй үйлчлээгүй юм. Тиймээс түүний оронд Фредерик Г.Виллиамс ахыг дуудаж, энэ илчлэлд байсан Гаус ахын нэрийг Виллиамс ахын нэрээр сольсон байна.

Энэ нь ялихгүй өөрчлөлт мэт боловч мөн Сургаал ба Гэрээнд байгаа ихэнх илчлэлийг тодорхой хүмүүст зориулан өгсөн байдаг ч бид тэдгээрийг өөрсөдтэйгөө холбож хүлээн авах арга замуудыг үргэлж илэрхийлж чадна гэсэн чухал үнэнийг агуулдаг (1 Нифай 19:23-ыг үзнэ үү). Их Эзэний Фредерик Г.Виллиамст өгсөн “сул дорой өвдөгнүүдийг хүчирхэг болгогтун” гэсэн зөвлөгөө нь биднийг оюун санаагаа хүчирхэгжүүлж болох хүмүүстээ хандуулахад хүргэж болох юм (Сургаал ба Гэрээ 81:5). Сүмийн материаллаг хэрэгцээг хангахын тулд “энэхүү гэрээгээр та нар өөрсдийгөө холбогтун” хэмээн Нэгдсэн пүүсийн гишүүдэд өгсөн Их Эзэний зөвлөгөө нь бидний оюун санааг гэрээнүүд рүү маань хандуулдаг. Их Эзэний “миний хэлснийг та нар хийхэд үүрэг хүлээдэг” гэсэн амлалт нь дуулгавартай дагавал бидэнд өгөх Түүний амлалтуудыг сануулдаг (Сургаал ба Гэрээ 82:10, 15). Ийм л байх ёстой бөгөөд Их Эзэн мөн бибээр нэгд хэлдгээ бүгдэд хэлдэг” (5-р шүлэг) хэмээн тунхаглажээ.

Мөн “Newel K. Whitney and the United Firm,” “Jesse Gause: Counselor to the Prophet,” Revelations in Context, 142–147, 155–157-г үзнэ үү.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 81

Би Их Эзэний надаас хүссэн зүйлийг хийхдээ итгэлтэй байж чадна.

Та амьдрал дахь чухал үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлж болох талаар заримдаа боддог уу? Фредерик Г.Виллиамс нь бошиглогч Иосеф Смитийн зөвлөхийн хувьд олон чухал үүрэг хариуцлагатай байсан нь ойлгомжтой. 81-р хэсэгт Их Эзэн түүнд үүрэг хариуцлагаа хэрхэн биелүүлэх талаар зөвлөгөө өгсөн. Их Эзэний өгсөн үүрэг хариуцлагыг биелүүлэхэд тань туслах юуг та энэ хэсгээс олж болох вэ?

Танд 5-р шүлгийн талаар тунгаан бодоход дараах асуултууд тусална.

  • Хүн ямар ямар байдлаар “сул дорой” байж болох вэ? Сул доройчуудад “туслах” гэдэг нь юу гэсэн үг вэ?

  • Ямар үйл явдал хүний гарыг “доош унжих[ад]” хүргэдэг вэ? Бид тэр гаруудыг хэрхэн “өргөж” болох вэ?

  • “Сул дорой өвдөгнүүд” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох вэ? Бид тэр сул дорой өвдөгнүүдийг хэрхэн “хүчирхэг болгох” вэ?

Энэ шүлгийг судалснаар “тусалж,” “өргөж,” эсвэл “хүчирхэг болгож” чадах хэн нэгэн таны санаанд орж ирж болох юм. Та тэр хүнд тохинуулахын тулд юу хийх вэ?

Сидней Ригдон, Иосеф Смит, Фредерик Г.Виллиамс

Тэргүүн Зөвлөл: Сидней Ригдон, Иосеф Смит, Фредерик Г.Виллиамс

Сургаал ба Гэрээ 82:1–7

Их Эзэн намайг нүглээ наманчилж, орхиход урьдаг.

Та Сургаал ба Гэрээ 82:1–7-г уншихдаа, нүглүүдийн тухай сэрэмжлүүлэг ба өршөөлийн тухай үнэнүүд гэсэн сурч мэдсэн зүйлийнхээ хоёр жагсаалтыг гаргаж бичихийг бод. Дайсны уруу таталтуудыг эсэргүүцэхэд эдгээр үнэн танд хэрхэн тусалж болох вэ?

Сургаал ба Гэрээ 82:8–10

Зарлигууд нь намайг аварч, хамгаалахад зориулагдсан байдаг.

Хэрэв та эсвэл таны таньдаг хэн нэгэн Их Эзэн яагаад ийм их олон зарлиг өгдөг юм бол гэж боддог бол Сургаал ба Гэрээ 82:8–10 туслах болно. Яагаад Их Эзэний зарлигуудыг дагахаар шийдсэнээ хэн нэгэнд тайлбарлахад эдгээр шүлэг дээрх ямар ойлголтууд танд тусалж болох вэ? Мөн Түүний зарлигууд таны амьдралыг хэрхэн өөрчилснийг бодож болох юм. Та 10-р шүлгийг уншаад, Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ?

Түүнчлэн Сургаал ба Гэрээ 130:20–21; Кэрол М.Стивэнс, “Хэрэв та нар Намайг хайрладаг бол Миний тушаалуудыг сахь,” Ensign, Nov. 2015, 118–120 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 113–116-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 83

“Бэлэвсэн хийгээд өнчин хүмүүс хангагдах ёстой.”

1832 оны 4-р сард Их Эзэний зааварласны дагуу Иосеф Смит Миссурид цугларсан гэгээнтнүүд рүү бараг 1288 км-ийг туулан очжээ (Сургаал ба Гэрээ 78:9-ийг үзнэ үү). Түүний очсон нэг сууринд хүүхдүүдээ ганцаараа өсгөж буй бэлэвсэн хүмүүс байсан. Тэдний дунд бошиглогчийн таньдаг Фийби Пэк, Анна Рожэрс нар байжээ. 1830-аад онд Миссури мужийн хуулийн дагуу, бэлэвсэн эмэгтэйчүүдийн нас барсан нөхрийнхөө өмч хөрөнгийг авах эрхийг хязгаарладаг байв. Их Эзэн бэлэвсэн болон өнчин хүмүүсийн талаар ямар бодолтой байдаг талаар 83-р хэсгээс та юу олж мэдсэн бэ? Таны хайр, халамж хэрэгтэй байгаа, ийм нөхцөл байдалд орсон хэн нэгнийг та таньдаг уу?

Мөн Исаиа 1:17; Иаков 1:27-г үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 81:3.Та гэр бүлийн гишүүддээ зүрхэн хэлбэртэй цаас өгөөд, залбирахыг хүсэж байгаа ямар нэгэн зүйлээ зурах эсвэл бичихэд тэднийг урь. “Чангаар болон зүрх сэтгэлдээ” залбирах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ярилц.

Сургаал ба Гэрээ 81:15.Уг шүлэг дэх зарчмуудын талаар суралцахын тулд гэр бүлийн гишүүд “сул дорой” байсан үеэ мөн хэн нэгэн тэдэнд тусалж, хүчирхэгжүүлж байсан жишээнүүдээс хуваалцаж болох юм. Та бас “Works of God” or “The Miracle of the Roof” (ChurchofJesusChrist.org) гэх мэт бусдад үйлчлэх тухай видео бичлэгүүдийг үзэж болно. Танай гэр бүлийнхэн нэг нэгэндээ энгийн арга замаар хэрхэн тогтмол үйлчилж болохыг ярилц.

Сургаал ба Гэрээ 82:8–10.Танай гэр бүлд Бурханы зарлигуудад талархалтай байхад дараах хялбар тоглоом тусалж болох юм. Гэр бүлийн нэг гишүүн нүдээ боосон өөр нэг гишүүнд сэндвич хийхэд нь эсвэл бартаат замаар явахад нь тусалж, заавар өгнө. Хөгжилтэй, бүтээлч зүйл бодож олоорой! Дараа нь Бурханы зарлигууд юугаараа энэ тоглоомын заавартай ижил төстэй болохыг ярилц.

Сургаал ба Гэрээ 82:18–19.Гэр бүлийн гишүүн бүр “авьяас билгээ сайжруулах” болон “өөр авьяасыг олж авахын” тулд юу хийж болох вэ? Гэр бүлээрээ авьяасын үзүүлбэр үзүүлбэл сонирхолтой байж магадгүй. Үзүүлж харуулахад амар хялбар биш авьяасыг уг шоунд оролцуулах арга замыг бодож ол (сүнслэг бэлгүүд гэх мэт; мөн Сургаал ба Гэрээ 46:11–26-г үзнэ үү). Бид гэр бүлийнхэн болон хөршүүдээ адислахын тулд хэрхэн өөрсдийн авьяас билгийг ашиглаж, байгаа зүйлсээ хуваалцаж болох вэ? Авьяасаа “Бурханы алдар суугийн төлөө” зориулах гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Санал болгох дуу: “Have I Done Any Good?Hymns, no. 223; түүнчлэн “Ideas to Improve Your Family Scripture Study”-г үзнэ үү.

Заах чадвараа сайжруулах

Үйлдэл хийхэд хөтлөх асуултуудыг тавь. Сайн мэдээний дагуу хэрхэн илүү бүрэн дүүрэн амьдарч болох тухай эргэцүүлэн бодоход туслах асуултуудыг гэр бүлийнхэндээ тавих талаар бодож үз. “Эдгээр нь ярилцлагыг өрнүүлэхэд биш, харин дотроо тунгаан бодоход зориулагдсан асуулт юм” (Аврагчийн арга барилаар заах нь, 31).

Есүс хүнийг эдгээж байгаа нь

Дан Бөррийн зурсан, Есүс хүнийг эдгээж байгааг харуулсан зураг