Сургаал ба Гэрээнүүд 2021
8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97: “Сионы авралын төлөө”


“8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97: ‘Сионы авралын төлөө,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“8-р сарын 30-аас 9-р сарын 5. Сургаал ба Гэрээ 94–97,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Көртландын ариун сүм

Көртландын ариун сүм, Ал Раундс

8-р сарын 30-аас 9-р сарын 5

Сургаал ба Гэрээ 94–97

“Сионы авралын төлөө”

Сургаал ба Гэрээ 94–97-г судалж байхдаа ямар сургаал, зарчмуудыг олж харсан бэ? Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэхэд анхаар.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэн Мосед асар барихыг зарлиглахдаа “[түүнд] уулан дээр үзүүлсэн загварын дагуу бүгдийг хийхийг анхаар” (Еврей 8:5; мөн Гэтлэл 25:8–9-ийг үзнэ үү) хэмээн хэлсэн. Уг асрыг цөл дэх Израилын хуарангийн төвд байрлуулах ёстой байсан (Тооллого 2:1–2-ыг үзнэ үү). Хожим нь Бурхан Соломонд болон түүний ард түмэнд Түүний илчилсэн загварын дагуу ариун сүм барихыг тушаажээ (1 Шастир 28:12, 19-ийг үзнэ үү).

Их Эзэн сайн мэдээний бүрэн байдлыг сэргээхдээ Иосеф Смитэд илчилсэн загварын дагуу ариун сүмүүдийг барихыг зарлигласан. Их Эзэн “өргөө дэлхийн маягаар биш баригдаг,” “Миний үзүүлэх маягаар энэ нь баригдаг” (Сургаал ба Гэрээ 95:13–14; мөн 97:10-ыг үзнэ үү) хэмээн тунхаглажээ. Цөл дэх асартай адилаар ариун сүм нь Көртландын гол дурсгалт газар байх учиртай байсан (Сургаал ба Гэрээ 94:1-ийг үзнэ үү).

Их Эзэний өргөөнүүд өнөөдөр дэлхийн эргэн тойронд байрлаж байгаа. Тэдгээр нь хотуудын маань төвд биш байсан ч бидний амьдралын төвд байж болно. Ариун сүм бүр өөр өөр харагддаг ч тэдгээрийн дотор бид Бурханы оршихуйд биднийг буцаан аваачих, нэгэн адил тэнгэрлэг төлөвлөгөө, бурханлаг загварыг сурч мэддэг. Ариун нандин, мөнхийн ёслолууд бидэнд “дэлхийн маягаар биш,” харин Бурханы бидэнд үзүүлсэн загварын дагуу амьдралаа босгож, гэр бүлээ хүчирхэгжүүлэхэд тусалдаг.

Гэгээнтнүүд, 1:169–170; “Бурханы Өргөө,” Хам сэдэв дэх илчлэлтүүд, 165–173.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 94; 97:15–17

Их Эзэн миний амьдралд өдөр бүр хамт байж чадна.

Сургаал ба Гэрээ 94; 97 дахь заавруудыг нэг өдөр буюу 1833 оны 8-р сарын 2-нд өгсөн байна. 97-р хэсэгт Жаксон гүнлэгт барихаар төлөвлөсөн ариун сүмийн талаар өгүүлж байхад 94-р хэсэгт Огайогийн Көртланд дахь удирдлагын байрын талаар өгүүлдэг. Эдгээр хоёр өөр төрлийн барилга байгууламжийн талаар Их Эзэний хэлсэн зүйлсийн ижил төстэй талуудыг та анзаарч магадгүй (Сургаал ба Гэрээ 94:2–12; 97:10–17-г үзнэ үү). Та эдгээр зааврын талаар тунгаан бодохдоо Сүмийн барилга дотор болон өдөр тутмын амьдралынхаа аль алинд Их Эзэний алдар суу, оршихуйг илүү ойр ойрхон мэдрэхийн тулд юу хийж болох талаараа бодож үзээрэй.

Сургаал ба Гэрээ 95

Их Эзэн хайрладаг хүмүүсээ сахилгажуулдаг.

1833 оны 1-р сараас хойш ойролцоогоор таван сарын дараа Их Эзэн Көртландын гэгээнтнүүдэд Бурханы өргөөг барьж, онцгой ариун хуралдайг хуралдуулахыг зарлиглажээ (Сургаал ба Гэрээ 88:117–119-ийг үзнэ үү). 95-р хэсэгт бичигдсэн илчлэлтийг 1833 оны 6-р сард хүлээн авахад тэд тэрхүү зарлигийг дагаж эхлээгүй байв. Энэхүү илчлэлтэд Их Эзэний гэгээнтнүүдийг зэмлэсэн арга замаас та юу мэдэж авсан бэ? Таны хараахан дагаж эхлээгүй байгаа зарлиг тушаал эсвэл зөвлөмжийн үгс байгаа юу? Та юу хийхээр сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Мөн Д.Тодд Кристоффэрсон, “Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм,” Ensign, May 2011, 97–100 эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 104–107-г үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 95:8, 11–17; 97:10–17

Бурхан ариун сүмд Өөрийн хүмүүсийг адисалдаг.

Их Эзэний өргөөг Көртландад бариагүйн улмаас зэмлүүлсэн Сүмийн удирдагчид тариан талбайг ариун сүм барих газар болгон сонгожээ. Бошиглогчийн ах Хайрум Смит тэр даруйд барилгын газрыг цэвэрлэх гар хадуур авчрахаар гүйж гарахдаа, “бид Их Эзэний өргөө барихаар бэлтгэж байна. Би уг ажлыг эхлэх хамгийн түрүүчийн хүн болохоор шийдлээ” гэв ( Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 309). Сургаал ба Гэрээ 95:8, 11–17, 97:10–17-г уншихдаа Хайрумын хүсэл эрмэлзлийн тухай тунгаан бодно уу. Ариун сүмийн адислалуудыг хүлээн авахад үүнтэй адил шийдэмгий байдлыг юу өдөөдөг болохыг та олж мэдсэн бэ?

Гар хадуур барин зогсож буй Хайрум Смит

Талбай цэвэрлэж буй Хайрум Смит, Жозэф Брики

Сургаал ба Гэрээ 97:18–28

Сион “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” юм.

Бошиглогч Иосеф Смит “Бид Сионыг хамгийн агуу зорилгоо болгон байгуулах ёстой” хэмээн заасан (Сургаалаас: Иосеф Смит, 211). 1830-аад оны үеийн гэгээнтнүүдийн хувьд Сион нь чухамдаа “Бурханы хот” (Сургаал ба Гэрээ 97:19) буюу газар байсан. Гэвч 97-р хэсэгт цэдэглэсэн илчлэлтэд Их Эзэн тэрхүү үзэл бодлыг дэлгэрүүлсэн юм. Түүнчлэн Сион нь “зүрх сэтгэлдээ цэвэр ариун” (21-р хэсэг) хүмүүсийг дүрсэлдэг. Та 18–28-р шүлгийг уншиж байхдаа “Сион” гэдэг үгийг уншин, энэхүү тодорхойлолтын талаар бод. Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байх гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? Ариун сүм “Сионы аврал”-ыг (12-р шүлэг) гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалдаг вэ?

Мөн Moсе 7:18; Сайн мэдээний сэдвүүд, “Сион,” topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 95:8.Ариун сүмд гэрээнүүд байгуулж, тэдгээрийг сахих нь бидний амьдралд “тэнгэрийн хүч”-ийг хэрхэн авчирсан бэ? Гэр бүлийн гишүүд ариун сүмийн талаар ямар мэдрэмжтэй байдаг талаараа хуваалцаж болно эсвэл ариун сүмд бишрэн шүтсэнээрээ “тэнгэрийн хүч”-ээр адислагдсан гэдгээ мэдэрсэн туршлагаа хуваалцаж болох юм.

Та ариун сүмд орохоор бэлдэж байгаа хүмүүст туслахын тулд temples.ChurchofJesusChrist.org дээрх видео бичлэг, зураг, зааварчилгаатай танилцаж болно. Хүүхдүүдэд ариун сүмийн талаар мэдэж авахад нь туслахын тулд та (Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүд [2010 оны 10-р сарын Ensign эсвэл Лиахона дахь) “Ариун сүмд очих чиний зам” тусгай нийтлэлийг ашиглаж болно.

Сургаал ба Гэрээ 95:1–11.Бид эдгээр шүлгээс зэмлэлийн талаар юу мэдэж авсан бэ? Бид Их Эзэний талаар юу мэдэж авсан бэ? Эдгээр бодол нь бидний зэмлэл хүртэх эсвэл бусдыг зэмлэх арга замд хэрхэн нөлөөлдөг вэ?

Сургаал ба Гэрээ 97:8.Энэхүү шүлэгт цэдэглэснээр, бид хэрхэн Их Эзэнээр “хүлээн зөвшөөрөгдөж” чадах вэ? Энэ нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдөхөөс юугаараа ялгаатай вэ? “Гэрээнүүдээ золиослолоор дагах” гэдэг нь ямар утгатай вэ? Бид үүнийг хэрхэн хийсэн бэ?

Сургаал ба Гэрээ 97:10–21.Бошиглогч Иосеф Смит “Гэгээнтнүүдийн цуглардаг аливаа газар бол Сион юм. Зөв шударга хүн бүр үр хүүхдийнхээ аюулгүй амьдрах газар болгон Сионыг байгуулна” хэмээн заасан (Сургаалаас: Иосеф Смит, 211). Бид гэр орондоо Сионыг хэрхэн байгуулж болох вэ? Бид Сургаал ба Гэрээ 97:10–21-ээс ямар ямар зарчмыг олж мэддэг вэ? Гэр бүлээрээ энэ долоо хоногт анхаарлаа төвлөрүүлэх зарчмыг сонго.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Би ариун сүм харах дуртай,” Хүүхдийн дууны ном, 99.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Туршлагаа бичиж тэмдэглэ. Суралцаж буй сургаал, зарчмуудтай холбоотой туршлагаа бичиж тэмдэглэ. Эдгээр туршлага нь ирээдүйн үеийнхнийг адислах хувийн түүхийн нэгэн хэсэг болж болох юм.

Көртландын ариун сүмийн барилгын ажил

Көртландын ариун сүмийг барих үйл явц, Волтэр Рэйн