Сургаал ба Гэрээнүүд 2021
11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132: “Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу”


“11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132: ‘Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“11-р сарын 8–14. Сургаал ба Гэрээ 129–132,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Иосеф Смит Наувуд зааж байгаа нь

Иосеф Смит Наувуд, 1840 он, Теодор Горка

11-р сарын 8–14

Сургаал ба Гэрээ 129–132

“Бид ямар ч адислалыг Бурханаас авлаа гэхэд, энэ нь дуулгавартай байснаар буюу”

129–132-р хэсэгт олон үнэт зарчмыг заадаг ба зөвхөн цөөн хэдийг нь энэхүү тоймд онцолсон. Та өөр ямар ямар үнэнийг олсон бэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бригам Янг нэг удаа Иосеф Смитийн талаар “Тэр тэнгэрийн зүйлсийг мөнх бус хүмүүст сэнхэртэл ойлгуулан тайлбарлаж чаддаг” хэмээн ярьсан (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит615). Энэ бүхэн ялангуяа 1840-өөд онд бошиглогчийн Наувуд заасан зүйлсээс үнэн гэж харагддаг ба тэдгээрийн заримыг Сургаал ба Гэрээ 129–132-т цэдэглэсэн байдаг. Аврагч ямар вэ? “Тэрээр бидэнтэй адилхан хүн.” Тэнгэр ямар вэ? “Энд бидний дунд байгаа тэрхүү харилцаа тэнд бидний дунд байх болно” (Сургаал ба Гэрээ 130:1–2), мөн энэ дэлхий дээрх бидний хамгийн дотны гэр бүлийн харилцаа зохих эрх мэдлээр лацдан холбогдсон бол ирэх дэлхийд “бүрэн хүчтэй хэвээр байх болно” (Сургаал ба Гэрээ 132:19). Үүний адил үнэнүүд тэнгэрийг арай ойр, сүр жавхлантай боловч бидний хүрч болохоор газар мэт санагдуулдаг.

Гэвч заримдаа Бурхан биднээс хүрч боломгүй мэт санагдах, эвгүй зүйлсийг хийхийг хүсэж болно. Эхэн үеийн олон гэгээнтний хувьд олон эхнэртэй болох нь яг тийм зарлиг байсан. Нэмж илүү эхнэртэй болох зарлиг нь Иосеф Смит, түүний эхнэр Эмма хоёрт болон энэ зарлигийг хүлээж авсан хүн бүрийн хувьд итгэлийн томоохон сорилт байв. Энэхүү сорилтыг давж гарахын тулд тэдэнд сэргээгдсэн сайн мэдээний талаар тааламжтай мэдрэмжээс илүү их зүйл хэрэгтэй байсан. Тэдэнд хувийн хүсэл эсвэл хандлагаас хамаагүй илүү Бурханд итгэх гүн гүнзгий итгэл хэрэгтэй байсан. Уг зарлиг өнөөдөр хүчингүй ч гэсэн үүний дагуу амьдарч байсан хүмүүсийн итгэлтэй үлгэр жишээ хүчинтэй хэвээр. Биднээс “дуулгавартай дагах золиослолуудыг” (Сургаал ба Гэрээ 132:50) гаргахыг хүсэх үед тэрхүү жишээ бидэнд сүнслэг нөлөө үзүүлдэг.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 130–131

Иосеф Смит Бурхан Тэргүүтэний болон “ирэх дэлхийн” талаарх үнэнүүдийг илчлэв.

130–131-р хэсэг нь Сургаал ба Гэрээний бусад хэсгээс бага зэрэг ялгаатай бичигдсэн байгааг та анзаарсан байх. Учир нь 130–131-р хэсэг Иосеф Смитийн нарийн бичгүүдийн нэг Виллиам Клэйтоны бошиглогчийн зааж байхад сонссон зүйлсээ тэмдэглэсэн тэмдэглэл дээр үндэслэсэн юм. Тиймээс эдгээр хэсэг нь уялдаа холбоотой, хэлж бичүүлсэн илчлэлт гэхээсээ илүү үнэний цуглуулга мэт байдаг. Хэдий тийм боловч эдгээр үнэний дунд зарим нэг нийтлэг санаа байгаа. Жишээ нь, та дараахтай адил асуултуудыг бодон, 130–131-р хэсгийг уншиж болно. Би Бурханы талаар юу сурч мэдэх вэ? Би мөнх бус амьдралын дараах амьдралын талаар юу мэдэж авах вэ? Энэ мэдлэг миний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ?

Түүнчлэн “Our Hearts Rejoiced to Hear Him Speak,” Revelations in Context, 277–280-ыг үзнэ үү.

Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:7, 13–25

Тэнгэрлэг Эцэг гэр бүлүүдэд үүрд хамтдаа байх боломжийг олгосон.

Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан сэргээгдсэн, сэтгэл хамгийн их тайтгаруулдаг үнэнүүдийн нэг бол гэрлэлт, гэр бүлийн харилцаа мөнхөд орших боломж юм. Их Эзэн Иосеф Смитээр дамжуулан эдгээр харилцааг мөнхийн болгоход шаардлагатай ёслолууд болон эрх мэдлийг сэргээсэн (Сургаал ба Гэрээ 132:7, 18–19-ийг үзнэ үү). Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:7, 13–15-ыг уншихдаа, одоо байгаа эсвэл ирээдүйд байна гэж найдаж байгаа гэр бүлийн харилцааныхаа талаар бод. Эдгээр шүлэг гэр бүлийн харилцааныхаа талаар бодох арга замд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Гэсэн ч заримдаа мөнхийн гэр бүлийн зарчим тийм ч таатай санагддаггүй. Гэр бүлийн маань одоогийн нөхцөл байдал селестиел зорилготой нийцэхгүй байгаа үед энэ нь сэтгэлийн хямрал, гутрал гуниг дагуулж болно. Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг гэр бүлийнхээ ийм нөхцөл байдлын талаар санаа зовж байхдаа Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын нэгэн гишүүнээс “Та зүгээр л селестиел хаант улсад орохуйц зохистой амьдар. Харин гэр бүлийн зохион байгуулалт таны төсөөлж байгаагаас ч гайхалтайгаар хийгдэх болно” (“Их Эзэний Сүнс оршдог гэр орон,” Ensign, May 2019, 25 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26-д) гэсэн ухаалаг зөвлөгөөг хүлээн авчээ. Энэхүү зөвлөгөөг дагах нь таныг гэр бүлийн тань одоогийн нөхцөл байдалд хэрхэн адислах вэ?

Түүнчлэн Кристэн М.Өүксийн “To the Singles of the Church” үгийг (Church Educational System devotional for young adults, Sept. 11, 2011), broadcasts.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.

Эмэгтэй, эрэгтэй хоёр Ганын Аккра ариун сүмийн гадаа

Гэр бүлийн харилцаа холбоо нь ариун сүмийн ёслолуудаар дамжуулан мөнхийн харилцаа болох боломжтой.

Сургаал ба Гэрээ 132:1–2, 29–40

Олон эхнэртэй байх нь зөвхөн Бурхан зарлигласан үед л Түүгээр хүлээн зөвшөөрөгддөг.

Хуучин Гэрээг уншсан хэн ч Абрахам, Исаак, Иаков, Мосе болон бусад хүн яагаад олон эхнэртэй гэрлэсэн талаар гайхаж байсан байх. Эдгээр сайн эр садар самууныг үйлдэж байсан уу? Эсвэл Бурхан тэдний үйлдлийг хүлээн зөвшөөрсөн үү? Сургаал ба Гэрээ 132:1–2, 29–40 дээрээс хариултыг нь хайж ол.

Нэг эрэгтэй, нэг эмэгтэйн хоорондох гэрлэлт гэрлэлтийн талаарх Бурханы жишиг юм (Албан тунхаг 1-ийн хэсгийн гарчгийг; мөн Иаков 2:27, 30-ийг үзнэ үү). Гэсэн ч хэсэг хугацаанд Бурхан Өөрийн хүүхдүүдэд олон эхнэр авах ёсыг дагахыг зарлигласан гэдгийг тайлбарла.

Сэргээгдсэн Сүмийн эхний жилүүд бол онцлог үеүдийн нэг юм. Энэ зарлигийг хүлээж авсныхаа дараа Иосеф Смит болон бусад хожмын үеийн гэгээнтэн олон эхнэртэй байх ёсыг хэрэгжүүлсэн. Хэрэв та эхэн үеийн хожмын үеийн гэгээнтнүүдийн дундах олон эхнэртэй байх ёсны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл энэхүү тоймын төгсгөлд байх “Сэргээлтийн дуу хоолой”-г үзнэ үү (“Mercy Thompson and the Revelation on Marriage” (Revelations in Context, 281–293); Saints,1:290–292, 432–435, 482–492, 502–4; “Plural Marriage in The Church of Jesus Christ of Latter-day Saints” (Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org); “Why Was It Necessary for Joseph Smith and Others to Practice Polygamy?” (video, ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Сургаал ба Гэрээ 130:2, 18–19; 132:13, 19.Мөнх оршдог зүйлсийн дараалал тогтооход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд та эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ? Та нар хамтдаа гэр бүлийн зураг, судрууд зэрэг дараагийн амьдрал руу авч явж болох зүйлсийг буюу Сургаал ба Гэрээ 130:2, 18–19; 132:19-д дурдсан зүйлсийг төлөөлөх эд зүйлсийг хувцасны цүнх эсвэл үүргэвчиндээ хийн баглаж болно. Сургаал ба Гэрээ 132:13 бидэнд дэлхийн зүйлсийн талаар юу заадаг вэ? Энэ нь мөнхийн ач холбогдолтой зүйлсэд анхаарлаа төвлөрүүлэх тухай ярилцахад хөтөлж болох юм.

Сургаал ба Гэрээ 130:20–21.Та нар “Адислал бүрээ тоол” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 7) гэх мэт үйлчлэлийн талаарх дууг дуулж, гэр бүлээрээ Бурханы хуулиудад дуулгавартай байснаар хүлээн авсан адислалуудыг жагсаан бич. Бид ямар адислал хүлээн авахад найддаг вэ? Бид тэдгээр адислалыг хэрхэн авч чадах вэ?

Сургаал ба Гэрээ 131:1–4; 132:15–19.“Marriage Is Sacred” видео бичлэг нь (ChurchofJesusChrist.org) эдгээр шүлэгт буй үнэнүүдийн талаар ярилцахад гэр бүлд тань туслах боломжтой. Их Эзэн гэрлэлтийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ? Гэрлэсэн эсвэл ганц бие эсэхээсээ үл хамааран бид мөнхийн гэрлэлтэд хэрхэн бэлтгэх вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж үзнэ үү.

Санал болгох дуу: “Гэр бүл үүрд хамт байх болно,” Хүүхдийн дууны ном, 98.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сайн мэдээний үнэнийг эрж хай. Заримдаа сайн мэдээний үнэнүүдийг шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан тайлбарладаг. Уншиж байхдаа “Эдгээр шүлэгт мөнхийн ямар үнэнийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.

Францын Парис ариун сүмийн лацдан холболтын өрөө

Францын Парис ариун сүмийн лацдан холболтын нэг өрөө.