Хуучин Гэрээ 2022
7-р сарын 11–17. 2 Хаад 17–25: “Тэрээр Израилийн Бурхан Эзэнд итгэж байв”


“7-р сарын 11–17. 2 Хаад 17–25: ‘Тэрээр Израилийн Бурхан Эзэнд итгэж байв”,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“7-р сарын 11–17. 2 Хаад 17–25,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Устгагдсан хотоос явж байгаа хүмүүс

Хоригдлуудын зугталт, Жэймс Тиссот болон бусад хүн

7-р сарын 11–17

2 Хаад 17–25

“Тэрээр Израилийн Бурхан Эзэнд итгэж байв”

Та хүүхдүүдэд зориулан сурах үйл ажиллагааг төлөвлөхдөө энэ тойм дахь бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагааг том хүүхдүүдэд тааруулан өөрчилж болно эсвэл эсрэгээр нь өөрчилж болно гэдгийг санаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхэд бүрийн нэрийг цаасан дээр бичээд, цааснуудаа саванд хий. Хичээл эхлэхэд, хүүхдүүдээр ээлжлэн нэр сонгуул. Хүүхдийн нэр сугалагдахад тэр хүүхдийг сайн мэдээний талаар эсвэл Есүс Христийн талаар сүүлд сурсан зүйлээ хуваалцахад урь. Хүүхэд бүрд хуваалцах боломж олготол үүнийг үргэлжлүүл.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

2 Хаад 18:3, 5

Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэж чадна.

2 Хаад 18:3, 5 дээрх Хезекиагийн жишээ нь таны заадаг хүүхдүүдэд Бурханд найддаг болоход туслах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Сайн болон муу хааны хийж болох цөөн зүйлийг нэрлэ. Хүүхдүүдийг сайн зүйлсийг нэрлэхэд босож зогсон, хөгжөөн дэмжиж мөн муу зүйлсийг нэрлэхэд доош суухыг хүс. Израил олон хаантай байсан бөгөөд зарим нь зөв шударга, зарим нь зөвт бус байсан гэдгийг хүүхдүүдэд тайлбарла. Та 2 Хаад 18:3, 5-ыг уншиж байхдаа Хезекиаг ямар зүйл сайн хаан болгосныг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Бид Их Эзэнд Хезекиагийн адилаар итгэн найддагаа харуулах арга замуудыг бодоход нь тэдэнд тусал.

  • Хэн нэгэнд итгэх гэдэг нь юу гэсэн утгатай үг болохыг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Та өөрийн итгэдэг хүмүүсийнхээ талаар ярь, бас хүүхдүүдээр ч мөн итгэдэг хүмүүсийнх нь талаар яриул. Есүс Христийн зургийг үзүүл. Бид яагаад Есүс Христэд итгэж болох вэ? Есүс Христ бидэнд хайртай бөгөөд Тэнгэрлэг Эцэгтэй мөнхөд хамт амьдрахаар эргэн очиход бидэнд тусална гэдэгт итгэж явдгаа илэрхийл.

2 Хаад 22:8–11; 23:2

Судрууд бол адислал мөн.

Бага насны хүүхдүүд судар дахь бүх зүйлийг уншиж эсвэл ойлгож чадахгүй байж болох ч судрын хүчээр адислагдаж чадна. Тэдэнд Бурханы үгээр адислагдах хүсэлтэй болоход нь туслахын тулд та юу хийж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаа

  • Судрыг өрөөний хаа нэгтээ нуугаад, хүүхдүүдийг олоход урь. Иосиа хааны өдрүүдэд, нэгэн прист ариун сүмээс судруудыг олох хүртэл олон хүн судраас суралцдаггүй байсан гэдгийг тайлбарла (2 Хаад 22:8–11-ийг үзнэ үү). Судрууд гэж юу вэ? Бидэнд яагаад судар хэрэгтэй вэ? Та хүүхдүүдэд өнөөдөр судартай байгаадаа яагаад баяртай байдаг талаараа ярьж өгч мөн судрын талаарх бодол санаагаа хуваалцах боломжийг тэдэнд олго.

  • 2 Хаад 23:2-ыг хүүхдүүдэд уншиж өгөөд, хаан судруудыг яасан талаар олж сонсохыг тэднээс хүс. Яагаад судруудад бичигдсэн зүйлсийг хүн бүр сонсох нь чухал байсан бэ? “Залбирч, эргэцүүлж, эрэлхийлэн хайх ёстой” (Хүүхдийн дууны ном, 66) зэрэг судрын тухай дууг дуулж, судруудаас сургаал, түүхүүдийг сонсох үед ямар санагддаг талаар ярихыг хүүхдүүдээс хүс.

    Судраас суралцаж буй гэр бүл

    Судрууд нь зүрх сэтгэлээ Их Эзэн рүү эргүүлэхэд тусалж чадна.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

2 Хаад 18:3–6; 19:14–19

Би Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христэд итгэн найдаж чадна.

Ассиричууд Иерусалимыг заналхийлэхэд зөв шударга хаан Хезекиа Их Эзэнд итгэлээр хандсан. Хезекиагийн жишээ танд болон хүүхдүүдэд итгэлийг нь сорих үед ч Их Эзэнд итгэлээ хэрхэн харуулах талаар ярихад туслах болно.

Боломжит үйл ажиллагаа

  • Библийн газрын зураг 3, “12 овгийн хуваагдал” зургийг ашиглан Израилын хойд хаант улсыг ассиричууд эзлэн авсан гэдгийг хүүхдүүдэд товч тайлбарлаж өг. Хожим нь ассиричууд Иудагийн өмнөд хаант улсыг эзлэхийг оролдсон гэдгийг тайлбарла. Хэрэв хүүхдүүд Иудад амьдарч байсан бол мөн ассиричууд хотыг нь устгахаар ирж байгааг мэдэж байсан бол ямар санагдах байсныг төсөөлөхөд тэднийг урь. Иудагийн хаан Хезекиа ассиричуудыг ирэхэд яагаад зоригтой байж чадсаныг олж мэдэхээр 2 Хаад 18:3, 5–6-г уншихад хүүхдүүдийг урь.

  • Хүүхдүүдийг 2 Хаад 19:14–19-ийг уншиж, ассиричууд хаант улсыг нь заналхийлэн сүрдүүлэхэд Хезекиа юу хийснийг олж мэдэхэд урь. Эдгээр зүйлийг хийсэн нь түүний Их Эзэнд итгэдэг байсныг хэрхэн харуулсан бэ? Бидэнд тусламж хэрэгтэй үед Их Эзэнд найддагаа харуулахын тулд бид юу хийж чадах вэ?

2 Хаад 22:8–13; 23:2–3

Судрууд Есүс Христийг хэрхэн дагахыг надад заадаг.

Олон жил сүнслэг харанхуйд байсныхаа дараа иудейчүүд Их Эзэнийг дагах шийдвэрийг дахин гаргасан. Хаан Иосиа хуулийн номыг дахин олж, ард түмэндээ уншиж өгсөн учраас ийм зүйл болсон. Энэ түүх нь судар яагаад маш үнэ цэнтэй болохыг ойлгоход хүүхдүүдэд тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хаан Иосиа ард түмэндээ ариун сүмийг засаж засварла гэсэн бөгөөд тэд дахин засварлаж байхдаа маш үнэ цэнтэй нэг зүйлийг олсон гэдгийг хүүхдүүдэд ярьж өг. Энэ нь юу байсныг олж мэдэхийн тулд 2 Хаад 22:8–11-ийг уншихад хүүхдүүдийг урь. Тэдний олсон ном Израилын хүүхдүүдийн мэдэхгүй байсан гэрээ, зарлигуудыг агуулж байсан гэдгийг тайлбарла. Бидэнд судрууд байгаагүй бол юу тохиолдож болох вэ? Хүүхдүүд судартай байгаадаа яагаад талархдагийг асуу. Хэрвээ бидэнд судрууд байгаагүй бол Аврагчийг дагах нь яагаад илүү хэцүү байх байсан бэ?

  • Хүүхэд бүрд цаас өгч, цаасаа урахыг тэднээс хүс. Иосиа хааны үед хүмүүс уурлаж бухимдсан үедээ хувцсаа хоёр хувааж, “урдаг” байсныг тайлбарла. Хүүхдүүдийг 2 Хаад 22:11 дээрээс “урах” гэдэг үгийг олохыг хүс. Иосиа яагаад уурлан бухимдаж байсан байж болох вэ? 13-р шүлгээс хариултыг олоход нь хүүхдүүдэд тусал. Судраас тогтмол унших нь яагаад бидэнд чухал вэ?

  • 2 Хаад 23:2–3-ыг хамтдаа уншин, Иосиад болон түүний ард түмэнд судрууд хэрхэн тусалсныг олж мэдэхийг хүүхдүүдээс хүс. “Их Эзэнийг дагахад” (3-р шүлэг) урамшуулсан судруудыг хүүхдүүдтэй хуваалцаж мөн хүүхдүүдийг өөрсдөд нь тусалсан судруудыг хуваалцахад урь. “I Will Walk with Jesus” (ChurchofJesusChrist.org) дууг хамтдаа дуул.

2 Хаад 23:3

Би Бурхантай байгуулсан гэрээгээ сахина.

Иосиа болон түүний ард түмэн Бурханы зарлигуудад суралцаад, тэдгээрийн дагуу амьдрахаар гэрээ байгуулсан. Та заадаг хүүхдүүддээ баптисм хүртэхдээ байгуулсан гэрээндээ үнэнч үлдэх хүсэлтэй болоход нь тусалж чадна.

Боломжит үйл ажиллагаа

  • Хүүхдүүдийг 2 Хаад 23:3-ыг уншаад, хүмүүс Их Эзэний зарлигуудын талаар ямар бодолтой байсныг харуулж байгаа үг, хэллэгийг олоход урь. “Гэрээний [төлөө зогсоно]” гэдэг нь ямар утгатай байж болох талаар босож зогсоод ярихад тэднийг урь. Тэднийг доороо алхалж, “Их Эзэнийг дагах” гэдэг нь юу гэсэн утгатай байж болох талаар ярихад урь. Тэднийг зүрхэн тус газраа гараа тавьж, зарлигуудыг “бүх сэтгэлээрээ” дагах арга замуудыг санал болгоход урь.

  • Хүүхдүүдэд баптисм хүртэхдээ байгуулсан гэрээнүүдийн жагсаалтыг гаргахад тусал (Мозая 18:10; Сургаал ба Гэрээ 20:37, 77, 79-ийг үзнэ үү). Хэрэв бид гэрээгээ дагавал Бурхан бидэнд юуг амладаг вэ? 2 Хаад 23:3 дээрээс бид гэрээгээ хэрхэн сахих ёстой талаар юу сурдаг вэ?

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдийг өөрсдийг нь адисалсан судрын шүлэг эсвэл судрын түүхийг гэр бүлийн нэг гишүүнтэйгээ хуваалцахад урь.

Заах чадвараа сайжруулах

Хүүхдүүдийн өөртөө итгэх итгэлийг хөгжүүл. Өөрсдөдөө итгэх итгэлээ хөгжүүлэхэд туслах нэг арга зам бол хичээлд оролцох үед нь тэднийг магтаж сайшаах явдал юм. Суралцах явцад нь Ариун Сүнс тэдэнд тусална гэдгийг хүүхдүүдэд амла.