Хуучин Гэрээ 2022
Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж


“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Хуучин Гэрээ 2022 (2021)

“Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2022

Сүмийн ангид байх багш нар ба бага насны хүүхдүүд

Хүүхдүүдэд заах нэмэлт эх сурвалж

Эдгээр эх сурвалжийг Gospel Library аппликэйшн, ChurchofJesusChrist.org вэбсайтаас авч болно.

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав

Та Ирээд, Намайг дага—хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага дахь үйл ажиллагааг Хүүхдийн хэсэгтээ зориулан өөрчлөн ашиглаж болно. Хүүхдүүд тэдгээр үйл ажиллагааг гэр бүлийнхэнтэйгээ хамт гэртээ хийсэн эсэхэд санаа зовох хэрэггүй. Давтаж хийх нь хүүхдүүдэд суралцахад нь тусалдаг. Хүүхдүүд үйл ажиллагаануудыг гэрийнхэнтэйгээ хэрхэн хийсэн мөн юу сурч мэдсэнээ танд хэлэхийг хүсэж байж болох юм.

Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном ба Хүүхдийн дууны ном

Ариун нандин дуу хөгжим нь Сүнсийг урьдаг бөгөөд сургаалыг мартагдашгүй арга замаар заадаг. Та Сүмийн дуулал болон хүүхдийн дууны ном ба Хүүхдийн дууны номын хэвлэмэл хувилбарыг ашиглахаас гадна олон дуулал, хүүхдийн дууны аудио болон видео бичлэгийг music.ChurchofJesusChrist.org мөн Sacred Music, Gospel Media аппликэйшнуудаас олж болно.

Санаа авахын тулд энэ эх сурвалжийн “Дууны цаг ба ариун ёслолын цуглаан дээр хүүхдүүдийн хийх хөгжмийн толилуулгын зааварчилгаа” дахь “Сургаалыг заахад дуу хөгжим ашиглах”, “Хүүхдүүдэд Хүүхдийн хэсгийн дуу болон сүмийн дууллыг сурч, эргэн санахад туслах” зэрэг хэсгүүдээс үзнэ үү.

Бяцхан үрсээ болгоогтун

Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага дээр тусгагдсан олон сэдэв Хүүхдийн хэсэгт заадаг сэдэвтэй адилхан. Ялангуяа, хэрэв та бага насны хүүхдүүдэд заадаг бол нэмэлт дуу, түүх, үйл ажиллагаа, гар урлалыг балчир хүүхдийн ангийн гарын авлагаас харж болно.

Найз сэтгүүл

Найз сэтгүүл нь Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагаас таны зааж буй зарчмуудад нэмэлтээр ашиглаж болох түүх, үйл ажиллагаануудыг санал болгодог.

Хуучин Гэрээний түүхүүд

Хуучин Гэрээний түүхүүд нь Хуучин Гэрээн дэх сургаал, түүхүүдээс суралцахад хүүхдүүдэд тусалж чадна. Та мөн Gospel Library аппликэйшн, MediaLibrary.ChurchofJesusChrist.org вэбсайтаас эдгээр түүхийн видеонуудыг олж болно.

Судрын түүхүүдийн буддаг ном—Хуучин Гэрээ

Энэ эх сурвалжид хүүхдүүдийн Хуучин Гэрээнээс суралцах үйл явцыг сайжруулахад зориулсан үйл ажиллагааны хуудаснууд орсон.

Видео ба уран зураг

Уран зураг, видео болон бусад медиа нь таны зааж буй хүмүүст судартай холбоотой сургаал, түүхүүдийг төсөөлөн бодоход тусална. MediaLibrary.ChurchofJesusChrist.org дахь Gospel Media руу орж Сүмийн медиа эх сурвалжийн цуглуулгыг үзнэ үү. Gospel Media нь мөн гар утасны аппликэйшн хэлбэрээр байгаа. Та хичээлдээ ашиглаж болох олон зургийг Сайн мэдээний уран зургийн цуглуулгаас авч болно.

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагчийн арга барилаар заах нь товхимол нь Христтэй адил заах зарчмуудын талаар судалж, хэрэгжүүлэхэд тусална. Эдгээр зарчмыг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, хэрэгжүүлж байгаа.