Судрын түүхүүд
24-р бүлэг: Эцэг эхчүүд хүүхдүүддээ заах ёстой: 1831 оны 11-р сар


24-р бүлэг

Эцэг эхчүүд хүүхдүүддээ заах ёстой

1831 оны 11-р сар

Залбирч буй Иосеф

Сүмийн зарим ахлагч Их Эзэн өөрсдөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг мэдэхийг хүсэж байсан учраас бошиглогч Иосеф Смит рүү явав.

Сургаал ба Гэрээ 68, хэсгийн тойм

Судар уншиж буй гэр бүл

Иосеф удирдамжийн төлөө залбирав. Их Эзэн хэрхэн сайн эцэг эх байх талаар чухал зарчмуудыг хариултандаа багтаав.

Хүүхдүүдэд зааж буй эцэг эх

Эцэг эхчүүд хүүхдүүддээ Есүсийн талаар зааж, Түүнд итгэх итгэлийг хөгжүүлэхэд нь туслах ёстой.

Хүүхдээ тайтгаруулж буй эх хүн

Эцэг эхчүүд хүүхдүүддээ хэрхэн наманчлахыг заах ёстой.

Эмэгтэй хүнд баптисм хүртээж буй эрэгтэй хүн

Есүс хүүхдүүд найман нас хүрэхээрээ баптисм хүртэх ёстой гэж хэлжээ. Эцэг эхчүүд үр хүүхдүүддээ баптисм хүртэхээс нь өмнө сайн мэдээг заасан байх ёстой.

Хамтдаа залбирч буй гэр бүл

Эцэг эхчүүд хүүхдүүддээ Ариун Сүнсний бэлгийн талаар заах ёстой. Тэд мөн хүүхдүүддээ хэрхэн залбирч, Ариун Сүнсийг сонсохыг заах ёстой.

Хамтдаа уншиж буй гэр бүл

Эцэг эхчүүд хүүхдүүддээ Бурханы зарлигуудыг мэдэж, дуулгавартай дагахыг мөн Сүмийн сайн гишүүд байхыг заах ёстой.

Аз жаргалтай гэр бүл

Есүсийн сургаалыг дагадаг эцэг эх, хүүхдүүд гэр бүлээрээ мөнхөд аз жаргалтай байх боломжтой.