“Хавсралт: Тайлбар толиос суралцах зарчим,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав (2022)
“Тайлбар толь,” EnglishConnect 1 Суралцагчдад зориулав
Appendix
Principles of Learning Glossary
Тайлбар толиос суралцах зарчим
Agency
Сонгох эрх: Бурханы хүүхдүүдийн хувьд бид өөрсдөө шийдвэр гаргахыг сонгох эрх буюу хүчтэй байдаг. Бид юунд итгэх, юу хийх, хэн болохоо сонгож чадна.
“Сонгох эрх бол өөрсдийнхөө төлөө сонгох, үйлдэхээр бидэнд өгдөг Бурханы онцгой боломж хийгээд чадвар юм” (Сайн мэдээний сэдвүүд, “Agency and Accountability,” ChurchofJesusChrist.org).
“Тэр танд хайртай учраас Бурхан танд сонгох эрх буюу шийдвэр гаргах эрх чөлөөг өгсөн. Таны сонгох эрх аз жаргалд хүргэх зөв зүйлийг сонгох боломжийг танд олгоно. Энэ нь таныг тэр даруй эсвэл яваандаа аз жаргалгүй байдалд хүргэдэг буруу сонголтуудын төлөө мөн хариуцлага хүлээдэг болгоно. Бурхан таны сонголтуудад хөндлөнгөөс оролцохгүй; Тэр танд өөрөө шийдэж, үр дагавраас суралцах боломжийг олгодог. Гэсэн хэдий ч Тэр алдаа, нүглийг даван туулах эцсийн тусламжийг буюу Есүс Христийн аврах хүчийг санал болгодог. Таны нөхцөл байдал хэчнээн хүндэрч, хэдэн ч удаа буруу зүйл сонгосон байсан ч та Есүс Христээр дамжуулан өөрчлөгдөж, амар амгаланг олохыг үргэлж сонгож болно” (“God Is There for You,” ComeuntoChrist.org).
Agent
Сонгогч: Сонгогч гэдэг нь өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөх чадвартай эсвэл хүчтэй хүнийг хэлнэ. Бурханы хүүхдүүдийн хувьд бид сонгогч бөгөөд бид өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй буюу хүчтэй. Бид юунд итгэх, юу хийх, хэн болохоо сонгож чадна.
Bible
Библи: “Библи бол Бурханы үгийг агуулсан ариун нандин ном. Бурхан хүүхдүүдээ хайрлахаа хэзээ ч зогсоодоггүй гэдгийг Ариун Библийн бүх хуудсанд заадаг. …Библид байдаг сургаалыг дагах нь Бурханы хэн болохыг мэдэх, … Түүний биднийг хэрхэн амьдраасай гэж хүсэж буйг мэдэхэд тусалдаг. …
Есүс Христ бол биднийг гэм нүгэл, уйтгар гуниг, ганцаардал, өвчин шаналал гэх мэт зүйлсээс аврахаар дэлхийд ирсэн Бурханы Хүү юм. Есүс дэлхий дээр байх хугацаандаа үйлчлэл, хайрын тухай сайхан хичээл сургаалуудыг зааж, олон гайхамшгийг үйлдсэн. Библиэс бид эдгээр түүхийг уншиж, Есүсийн тусламжтай хүнд хэцүү зүйлсийг хэрхэн даван туулж болохыг мэдэж чадна” (“What Is the Holy Bible?,” ComeuntoChrist.org).
Book of Mormon
Мормоны Ном: “Мормоны Номд Есүсийн дагалдагчдын ариун бичээсүүд агуулагддаг. Бурхан Библид Мосе, Ноа нартай ярьсны адил Америк тивийн хүмүүстэй ч мөн ярьсан. Бошиглогч гэж нэрлэгддэг энэ эрчүүд Бурханы үгийг бичсэн. Тэдний бичээсийг эцэст нь Мормон хэмээх бошиглогч нэг ном болгон цуглуулсан. …
Мормоны Ном бол Бурхан бүх хүүхдээ хайрладгийн мөн тэдний амьдралд оролцдогийн нотолгоо юм. Энэ нь Библийн үнэнүүд, Есүс Христийн тэнгэрлэг байдал, сургаалын гэрч болдог” (“What Is the Book of Mormon?,” ComeuntoChrist.org).
Doctrine and Covenants
Сургаал ба Гэрээнүүд: “Сургаал ба Гэрээнүүд нь Их Эзэнээс бошиглогч Иосеф Смитэд болон хожмын үеийн бусад цөөн хэдэн бошиглогчид өгсөн илчлэлтүүдийг агуулсан судрын ном. Энэ нь эртний баримт бичгийн орчуулга биш учраас судрынхаа хувьд өвөрмөц.
“Сургаал ба Гэрээнүүд нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд хэрэглэгддэг судрын дөрвөн номын нэг юм (нөгөө гурав нь Библи, Мормоны Ном, Агуу Үнэт Сувд юм)” (Gospel Topics, “Doctrine and Covenants,” ChurchofJesusChrist.org).
Faith
Итгэл: “Итгэл бол үйлдэл, хүч чадлын зарчим. Бид зөв зорилгын төлөө ажиллах болгондоо итгэлээ хөгжүүлдэг. Бид хараахан харж чадахгүй байгаа зүйлд найдаж байгаагаа харуулдаг. …”
“Есүс Христэд итгэх итгэлтэй байна гэдэг нь Түүнд бүрэн дүүрэн найдах буюу Түүний хязгааргүй хүч, оюун билиг, хайранд итгэх гэсэн утгатай юм. Үүнд Түүний сургаалд итгэх итгэл ордог. Энэ нь Түүний хийдэг бүх зүйлийг бид ойлгохгүй боловч итгэсээр байхыг хэлдэг. Тэр бидний бүхий л өвчин, зовлон зүдгүүр, сул дорой байдлыг мэдэрсэн учраас өдөр тутмын бэрхшээлээсээ өндийхөд тань хэрхэн туслахаа мэддэг. … (Aлмa 7:11–12; Cургаал ба Гэрээнүүд 122:8-ыг үзнэ үү).”
“Итгэл бишрэл бол зүгээр нэг идэвхгүй итгэхээс илүү зүйл мөн. Бид итгэлээ хэрхэн амьдарч буй арга замаараа буюу үйлдлээрээ харуулдаг. …
Итгэл бол Бурханаас ирдэг бэлэг боловч бид итгэлээ улам бат бөх байлгахын тулд арчилж тордох ёстой. Итгэл бол булчин шиг. Хэрэв хөгжүүлбэл энэ нь хүчтэй болдог. Хөдөлгөөнгүй орхивол сул дорой болно” (Gospel Topics, “Faith in Jesus Christ,” ChurchofJesusChrist.org).
God/Heavenly Father
Бурхан/Тэнгэрлэг Эцэг: “Эцэг Бурхан бол бидний итгэж, залбирч, шүтэн биширдэг Агуу Нэгэн билээ. Тэр бол Бүтээгч, Удирдагч, бүх зүйлийн Хамгаалагч юм. Тэр төгс, Түүнд бүхий л хүч чадал бий, Тэр бүхнийг мэддэг” (Gospel Topics, “God the Father,” ChurchofJesusChrist.org).
“Бурхан бол Тэнгэр дэх бидний хайрт Эцэг мөн. … Тэр бол [бидний] сүнсний Эцэг. … [Тэнгэрлэг Эцэг] таныг оролцуулаад бүх хүүхдээ төгс хайрладаг. … Тэр тантай харилцаатай байхыг хүсдэг” (“God’s Love,” ComeuntoChrist.org).
Судруудад Бурхан гэдэг үгийг ихэвчлэн Тэнгэрлэг Эцэг эсвэл Есүс Христийн тухай ярихад ашигладаг, учир нь тэдний зорилго нэгдмэл байдаг. Бид Тэнгэрлэг Эцэгтээ хандан залбирдаг.
Holy Spirit
Ариун Сүнс: “Ариун Сүнс бол Бурхан, Есүс Христ хоёрын гэрч юм. … Ариун Сүнс биднийг тайвшруулж, үнэнийг таньж мэдэхэд тусалж, Есүсийн тухай гэрчилдэг. … Бурханы бидэнтэй харилцах арга замуудын нэг бол Ариун Сүнсээр дамжуулах явдал юм. Ариун Сүнс бодол, мэдрэмжээр дамжуулан бидний оюун, зүрх сэтгэлтэй ярьдаг” (“The Holy Spirit,” ComeuntoChrist.org).
Jesus Christ
Есүс Христ: “Есүс бол дэлхийн Аврагч бөгөөд бидний төгс үлгэр жишээ. Бид Түүнийг дагаснаар амьдралдаа илүү амар амгалан, аз жаргалыг олж авдаг. …
Есүс бол Бурханы Хүү. Бидний Тэнгэрлэг Эцэг биднийг өршөөгдөж болохын тулд дэлхий дээр амьдрах бүх хүний нүглийг Өөрийн Хүү Есүс Христэд үүрүүлэхээр Түүнийг илгээсэн. …
Есүс бидэнд Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очих замыг харуулахын тулд төгс амьдралаар амьдарсан. …
Есүс бидний нүглийн төлөө зовж шаналан, амиа өгсөн. Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго бол биднийг нүглээс аврах явдал байв. Тэр биднийг наманчилж, өршөөгдөх боломжтой болгохын тулд бидний алдааны төлөөсийг төлөхөөр зовж шаналж, Өөрийгөө золиослохыг хүссэн. …
Есүс амилсан учраас бид дахин амьдрах боломжтой. Нас барснаасаа хойш гурав хоногийн дараа Есүс булшнаас өндийж, олон найз нөхөр, дагалдагчдаа үзэгдсэн. Тэрээр хамгийн түрүүнд амилсан нэгэн байсан ба энэ нь үхлийн дараа Түүний сүнс төгс бие махбодтойгоо дахин нэгдсэн гэсэн үг юм. Есүс үхлийг ялсан болохоор бид бүгд нэг өдөр амилуулагдах болно” (“Following Jesus Christ, Our Perfect Example,” ComeuntoChrist.org).
Prayer
Залбирал: Залбирал бол “хүн талархаж, адислал гуйхдаа Бурхантай бишрэл хүндэтгэлтэй харилцах харилцаа юм. Залбирлууд нь Есүс Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгтээ хандсан байдаг” (Судруудын удирдамж, “Залбирал,” ChurchofJesusChrist.org).
“Бурхан бол Тэнгэр дэх хайраар дүүрэн Эцэг бөгөөд Тэр таныг сонсохыг хүсдэг” (“How to Pray,” ComeuntoChrist.org).
Prophet
Бошиглогч: “Бошиглогч бол бүхэл дэлхийд удирдамж өгөхөөр Бурханаас дуудагдсан хүн юм. Бурхан Абрахам, Мосе нараас эхлээд өнөөгийн амьд бошиглогчдыг хүртэлх бошиглогчдоор дамжуулан хүүхдүүдээ удирдан чиглүүлэх загварыг дагадаг” (“God Speaks to Us through Prophets,” ComeuntoChrist.org).
Savior
Аврагч: “Авардаг хүн. … ‘Аврагч’ нь Есүс Христийн нэр бөгөөд цол юм” (Судруудын удирдамж, Аврагч,” ChurchofJesusChrist.org).
Есүс Христ бол бидний Аврагч, учир нь Тэр Өөрийн амийг өгсөн төдийгүй биднийг нүгэл, үхлийн үр дагаврыг даван туулж, Бурхантай дахин хамт амьдрах боломжийг бидэнд олгохын тулд амилсан.
“Есүс бидний нүглийн улмаас зовж шаналан, амиа өгсөн. Есүсийн энэ дэлхийд ирсэн зорилго бол биднийг нүглээс аврах явдал байв. Тэр биднийг наманчилж, өршөөгдөх боломжтой болгохын тулд бидний алдааны төлөөсийг төлөхөөр зовж шаналж, Өөрийгөө золиослохыг хүсэж байсан. …
Есүс амилсан учраас бид дахин амьдрах боломжтой. Нас барснаасаа хойш гурав хоногийн дараа Есүс булшнаас босож, олон найз нөхөр, дагалдагчдаа үзэгдсэн. Тэрээр хамгийн түрүүнд амилсан нэгэн байсан ба энэ нь үхлийн дараа Түүний сүнс төгс бие махбодтойгоо дахин нэгдсэн гэсэн үг юм. Есүс үхлийг ялсан болохоор бид бүгд нэг өдөр амилуулагдах болно” (“Following Jesus Christ, Our Perfect Example,” ComeuntoChrist.org).
Scripture
Судар: “Бурханы ариун эрчүүдийг Ариун Сүнсний хүчээр бичих эсвэл ярих үед тэдний үгс ‘судар байх болно, Их Эзэний таалал байх болно, Их Эзэний оюун байх болно, Их Эзэний үг байх болно, Их Эзэний дуу хоолой байх болно, мөн аврал дахь Бурханы хүч’ байх болно (Cургаал ба Гэрээнүүд 68:4). …
“Судруудын гол зорилго нь Христийг гэрчилж, Бурханы хүүхдүүдийг Түүнд ирж, мөнх амийг хүлээн авахад чиглүүлэх явдал юм (Иохан 5:39; 20:31; 1 Нифай 6:4; Мозая 13:33–35-ыг үзнэ үү)” (Gospel Topics, “Scriptures,” ChurchofJesusChrist.org).