Хэрэгцээтэй Бүх Зүйлсээ Бэлтгэ
Гэр Бүлийн Нөөц
© 2007 by Intellectual Reserve, Inc.
All rights reserved. Printed in the USA
Англи эхийн зөвшөөрөл: 3/07
Орчуулгын зөвшөөрөл: 3/07
Тэргүүн Зөвлөлийн Захиас Бичгээс
Хүндэт ах эгч нар аа:
Бидний Тэнгэрлэг Эцэг энэ сайхан дэлхийг элбэг дэлбэг бүх зүйлсийн хамт бидний хэрэгцээ болон ашиг тусын тулд зориулан бүтээсэн юм. Итгэлтэйгээр мөн дуулгавартайгаар урагшилж байх явцад бидний хэрэгцээг хангах нь Түүний зорилго юм. Тэрээр “хэрэгцээтэй бүх зүйлсээ бэлтгэ” (С ба Г 109:8-ыг үз) хэмээн бидэнд зарлигласан бөгөөд тэгснээр, хүнд хэцүү үе ирэхэд бид өөрсдөдөө болон хөршдөө тусалж, мөн бусдад туслахад нь бишопоо дэмжих болно.
Бид дэлхийн өнцөг булан бүрд байгаа Сүмийн гишүүддээ, амьдралд нь тулгарч болох хүнд хэцүү үе ирэхэд бэлтгэлтэй байхын тулд хоол хүнс болон ус нөөцөлж мөн хадгаламжиндаа мөнгөтэй байхыг уриалдаг.
Та бүхнийг хүнсний зүйлс болон ус нөөцөлж, мөнгө хадгалахдаа ухаалаг хандахыг хүсэж байна. Бүү хэтрүүл; энэ нь ухаалаг явдал биш, жишээлбэл хүнсний нөөцөө нэг дор бий болгох гэж өр тавих ёсгүй. Болгоомжтой төлөвлө. Та тодорхой хугацааны дараа хүнсний болон санхүүгийн нөөцтэй болж чадна.
Та нарын заримд чинь тийм нөөцтэй болох санхүүгийн эх үүсвэр байхгүй эсвэл нөөцлөх зай байхгүй гэдгийг бид ойлгож байна. Магадгүй зарим нэгний чинь хувьд их хэмжээний хүнс нөөцлөх нь хуулиар хориглогдсон байж болох юм. Нөхцөл байдал хийгээд байгаа боломжийнхоо хэрээр нөөцлөхийг бид уриалж байна.
Гэрийнхээ нөөцийг бэлтгэх явцад тань Их Эзэн таныг адислах болтугай.
Тэргүүн Зөвлөл
Гэр бүлийн нөөцийн үндэс
Гурван сарын нөөц
Та өдөр тутмын, энгийн хүнсний зүйлсийг багтаасан бага хэмжээний нөөцийг бий болго. Үүнийг хийх нэг арга зам нь долоо хоног бүр бага зэрэг илүү зүйлс худалдан авснаар нэг долоо хоногийн хүнсний нөөцтэй болно. Үүнчлэн нөөцөө бага багаар өсгөсөөр гурван сар хангалттай хэрэглэх нөөцтэй болж болно. Эдгээр зүйлсийг удаж муудахаас сэргийлэхийн тулд тогтмол сольж шинэчилж байх хэрэгтэй.
Ундны ус
Усны хангамж тасалдсан, ус бохирдсон нөхцөлд бэлтгэлтэй байхын тулд ундны усыг нөөцөл.
Хэрэв ус нь сайн цэвэршүүлэгдсэн бол нэмэлт цэвэршүүлэлт шаардлагагүй, бусдаар бол усыг хэрэглэхийн өмнө цэвэршүүл. Усыг бат бөх, гоожихоос хамгаалсан, эвдрэлд тэсвэртэй саванд хадгална. Хийжүүлсэн ундаа, шүүсний хуванцар савыг ашиглаж болно.
Устай савнуудыг халаалтын шугам болон нарны шууд тусгалаас хол байлга.
Санхүүгийн нөөц
Долоо хоног бүр бага хэмжээний мөнгө нөөцөлсөөр яваандаа боломжийн хэмжээний нөөцийг бий болго. (Хэрэгцээтэй Бүх Зүйлсээ Бэлтгэ; Гэр Бүлийн Санхүү-ээс үзнэ үү ).
УРТ ХУГАЦААНЫ НӨӨЦ
Зөвшөөрөгдсөн газар оронд, хэрэгцээндээ зориулж арай урт хугацааны хүнсний нөөцийг бий болгохдоо удаан хадгалж болдог улаан буудай, цагаан будаа болон буурцаг зэргийг оруулах нь өл дарахад тань хэрэгтэй.
Эдгээр зүйлсийг сэрүүн, хуурай газар зөв савлаж, хадгалсан тохиолдолд 30 ба түүнээс дээш жил хадгалж болно. Эдгээрийн зарим нь таны гурван сарын нөөцөд орж солигдон шинэчлэгдэж болох юм.
“Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй юм болгоныг бэлтгэ, мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг жаягийн өргөө, Бурханы өргөө байгуул;” (С ба Г 109:8-ыг үз).
Гэрийн нөөцлөлтийн талаар илүү мэдээлэл авахыг хүсвэл www.providentliving.org хаягаар зочилно уу.