Сүмийн сэтгүүлийн тухай
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Өсвөр үеийнхэнд зориулсан шинэ сэтгүүл
Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө


Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Өсвөр үеийхэнд зориулсан шинэ сэтгүүл,” 2021 оны 1-р сар

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө: Өсвөр үеийнхэнд зориулсан шинэ сэтгүүл

Христ рүү очоод, баяр баяслыг олох

Зураг
Гар утас ашиглаж буй залуу эмэгтэй

Зөвхөн танд зориулсан дэлхий даяарх өсвөр үеийнхний сэтгүүл!

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл бол зөвхөн өсвөр үеийнхэнд тусгайлан зориулсан сэтгүүл юм. Дугаар бүрд төлөөлөгчид, Сүмийн бусад удирдагчийн сүнслэгээр өргөн дэмжсэн захиас, дэлхийн өнцөг булан бүрд буй өсвөр үеийнхний гэрчлэл, туршлага, хөгжилтэй үйл ажиллагаанууд болон өөр бусад зүйл багтдаг. Хуудас бүр дээрээс та Есүс Христийн дагалдагчийн хувьд баяр баясгаланг олоход танд туслах сүнслэг өдөөлт, хүч чадлыг олох болно.

Ирээд, Намайг дага-ыг дэмжих

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл дэх олон нийтлэл, үйл ажиллагаа нь Ирээд, Намайг дага дахь судруудаас судлахыг сар бүр дэмжих болно. Энэ нь танд хувиараа болон гэр бүлээрээ судар судлахаа хүчирхэгжүүлэхэд тань тусалж, таныг ижил судраас судалж буй дэлхийн өнцөг булан бүрийн өсвөр үеийнхэнтэй холбох болно. Таны хаана амьдарч байгаагаас үл хамааран эдгээр өгүүлэл нь өдөр бүр судраас суралцсан зүйлийнхээ дагуу амьдрахаар хичээх үед таныг сүнслэгээр өдөөж мөн туслах болно.

Өөрийн түүхийг бидэн рүү илгээ

Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл танд юу тохиолдож буйг мэдэхийг хүсдэг! Та дэлхийн өнцөг бүрийн тантай адил өсвөр үеийнхнийг адислахад тусалж чадна. Сайн мэдээтэй холбоотой туршлагаа хуваалцах нь дэлхий даяарх өсвөр үеийнхнийг сүнслэгээр сэдэлжүүлэх болно.

Дараахаас алиныг нь ч бидэн рүү илгээж болно. Үүнд:

  • Хэцүү байсан ч гэсэн сайн мэдээний дагуу итгэлтэй амьдарч байсан үе

  • Саад бэрхшээлээ даван туулахад Бурханд итгэх итгэл тань тусалсан тухай

  • Амьдарч буй газартаа Есүс Христийн Сүмийн гишүүн байх нь ямар байдаг тухай бодол

  • Хэн нэгэн танд Христийн адил хайраа харуулсан туршлага

  • Гэрчлэл

  • Сайн мэдээ таны амьдралыг хэрхэн адисалсныг харуулсан тухай өөр бусад түүх зэргийг илгээнэ үү.

Түүхээ ftsoy@ChurchofJesusChrist.org хаягаар илгээгээрэй.

Цахим хэлбэрээр гарч буй илүү олон нийтлэл

Та Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүл хэвлэмэл сэтгүүл дээрхээс илүү олон агуулга нийтэлдэг гэдгийг мэдэх үү? Эдгээр олон цахим нэмэлт өгүүллийг ChurchofJesusChrist.org эсвэл Gospel Library аппликэйшн дээрээс олох боломжтой.

Илүү олон хөгжилтэй, өргөн дэмжсэн агуулгыг Gospel Living аппликэйшн дээрээс олох боломжтой! Энэ нь асуулт хариулт, видео, судар судлах зөвлөмж, ханын зургууд болон бусад зүйлээр дүүрэн.

Өсвөр үеийнхэнд зориулсан цахим хувилбарын тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг “Цахим хувилбар” хэсгээс харна уу.

Хэвлэх