Ерөнхий чуулганы удирдлагын хурал
2021 оны 4-р сарын Удирдагчдад зориулсан зааварчилгаа


Зураг
scenes of people participating in ordinances

Гэрээ ба ёслолуудаар дамжуулан Аврагчтай холбогдох нь

Энэхүү удирдагчдад зориулсан зааварчилгааг 2021 оны 4-р сарын ерөнхий чуулганы удирдагчдын уулзалтын үеэр танилцуулсан.

Бүс, зохицуулах, номлол, гадас, тойрог, салбарын зөвлөлүүдэд зориулсан сургалтын тойм

Энэхүү зааварчилгааны үеэр та гэрээ ба ёслолуудаар дамжуулан Аврагчтай холбогдох замынхаа өөр өөр хэсэгт буй Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийн туршлагыг харж мөн сонсох болно. Хайрлах, хуваалцах, урих зарчмууд нь тэднийг гэрээний зам дээр баяр хөөртэйгөөр өсөж хөгжихөд нь хэрхэн тусалсан тухай та сонсох болно. Та сургаал, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлын талаар хуваалцах, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжлах зэрэг нь хэрхэн чухал үүрэг гүйцэтгэдгийг харж болно. Гэвч энэ бүхнээс илүүтэйгээр та эдгээр бүх зүйл хэрхэн “Христ дотор нэгтгэ[гдсэн]” ((Ефес 1:10)) байгааг олж харж болно.

Амьдралын эхэн үе: Хүүхдүүд

Ерөнхийлөгч Жой Д.Жөүнс ба хүүхдүүдтэй хийсэн бичлэгийг үзээд хүүхдүүдийг гэрээний зам дээр өөрсдийгөө Аврагчтай холбоход нь туслахын тулд юу хийх талаараа ярилц.

  • Энэ бичлэгийг үзэж байхад Сүнс бидэнд юу заасан бэ?

  • Хүүхдүүдийг сургаалыг хуваалцахаар чармайх үед хайрлах, хуваалцах, урих зарчмууд тэдэнд хэрхэн тусалдаг вэ?

  • Баптисм хүртсэний дараа гэрээний зам дээр үлдэхэд нь хүүхдүүдэд үйлчлэл хэрхэн тусалдаг вэ?

Зураг
Буйдан дээр суун аав, ээждээ уншиж өгч буй охин

Амьдралын хоёр дахь үе: Өсвөр үеийнхэн

Ерөнхийлөгч Бонни Х.Кордон, ерөнхийлөгч Стивэн Ж.Ланд нартай ба өсвөр үеийнхэнтэй хийсэн бичлэгийг үзээд, өсвөр үеийнхнийг гэрээний зам дээр өөрсдийгөө Аврагчтай холбоход нь туслахын тулд юу хийх талаараа ярилц.

  • Бид өсвөр үеийнхнийг баптисмын гэрээгээ сахиж, гэрээний зам дагуу дараагийн алхмаа хийхэд бэлтгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

  • Хайрлах, хуваалцах, урих зарчмууд өсвөр үеийнхнийг ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцоход нь хэрхэн тусалдаг вэ?

  • Бид өсвөр үеийнхнийг Аврагчтай холбоотой болж эхлэх үед нь найдвар ба хамаарлын мэдрэмжийг мэдрэхэд нь хэрхэн тусалж чадах вэ?

Амьдралын гурав дахь үе: Залуучууд

Ерөнхийлөгч Марк Л.Пэйс ба залуучуудтай хийсэн бичлэгийг үзээд, залуучуудыг гэрээний зам дээр өөрсдийгөө Аврагчтай холбоход нь туслахын тулд юу хийх талаараа ярилц.

  • Бусдын бидэнд санал болгодог хайрлаж, хуваалцаж, урьдаг байдлаас бид юу сурч мэдэж болох вэ?

  • Залуучууд бие даасан байдлаа нэмэгдүүлж, бусдад үйлчилснээр найдвар ба дотно нөхөрлөлийг мэдрэхэд нь бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ? Тэднийг Их Эзэний Сүмд хэрэгтэй гэдгээ мэдэхэд нь бид тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

  • Залуучуудыг Аврагчтай холбоход Сүмийн үр дүнтэй үйл ажиллагаа, анхаарал, халамжтай удирдагчид ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

Амьдралын дөрөв дэх үе: Насанд хүрэгчид

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам ба насанд хүрэгчидтэй хийсэн бичлэгийг үзээд, насанд хүрэгчдийг гэрээний зам дээр өөрсдийгөө Аврагчтай холбоход нь туслахын тулд юу хийх талаараа ярилц.

  • Гэрээнүүд хэрхэн бидэнд хүнд хэцүү цаг үед ч эдгээлтийг авчирч, зам дээрээ үлдэхэд маань тусалдаг вэ?

  • Гэрээ ба ёслолуудаар дамжуулан гишүүд өөрсдийгөө болон бусдыг Аврагчтай холбоход нь туслах ямар арга замуудыг та олж нээсэн бэ?

  • Сүнслэг бие даасан байдлаа хөгжүүлэх нь бидэнд хайрлаж, хуваалцаж, урихад хэрхэн тусалдаг вэ?

Бүс, зохицуулах, номлол, гадас, тойрог, салбарын зөвлөлүүдэд зориулсан эх сурвалж

Хүүхэд, өсвөр үеийнхэнд

Хүүхэд, өсвөр үеийнхний талаарх тойм

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр нь өсөн өндийж буй үеийнхний Есүс Христэд итгэх итгэлийг хүчирхэгжүүлж, хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний гэр бүлд амьдралын сорилт бэрхшээлтэй тулгарах үед гэрээний замаар урагшлахад туслах зорилготой юм. Уг хөтөлбөр хүүхэд, өсвөр үеийнхнийг өдөр тутмын амьдралдаа Израилын цугларалт, авралын болон өргөмжлөлийн ажилд оролцох хичээл зүтгэлд нь тусалдаг. Энэ нь гэр бүл төвтэй, сүмээр дэмжигддэг хөтөлбөр юм.

Зураг
Ууланд авирч буй гэр бүл

Өсөн өндийж буй үеийнхний төлөөх найдвар

Хүүхэд, өсвөр үеийнхэн өсөн өндийж буй үеийнхэнд илчлэлт, сонгох эрх, харилцаа зэрэг олон арга замаар дамжуулан өсөж хөгжихөд нь тусалдаг. Хувь хүмүүс өөрсдийнхөө төлөө сонгох эрхээ ашиглан өсөж хөгжих боломжуудыг сонгох үедээ хувийн илчлэлт хүлээн авч үүнийхээ дагуу үйлдэхэд суралцдаг. Энэ нь мөн өсвөр үеийнхэнд анги, чуулга удирдахад суралцах үед нь тохиодог. Тэд хамтран ажиллаж, хамтдаа үйлчлэх үедээ гэр бүл, удирдагч, үе тэнгийнхэнтэйгээ харилцаа тогтоож, мөн хамааралтай бөгөөд Их Эзэний ажилд хэрэгтэй гэдгээ мэдэж авах болно.

Бид өнөөдөр хаанаас эхлэх ёстой вэ?

Бид хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний эцэг эх, удирдагчдыг Аврагчийн ажилд оролцсоноор Түүнтэй илүү адил болох амлалт өгөх эсвэл дахин амлахыг урьж байна. Эдгээр хүчин чармайлт нь хэцүү байх шаардлагагүй! Дараах энгийн арга замуудаар эхэлж болно. Үүнд:

Эцэг эхчүүд
  • Сургаалаас суралцахаар гэр бүлээрээ цуглар. Ирээд, Намайг дага гарын авлагын эх сурвалжууд туслах болно. Та гэрээ, илчлэлт, сонгох эрх, патриархын адислалууд гэх мэт сэдвүүдийн талаар ярилцаж болно.

  • Гэр бүлийн үйл ажиллагаа төлөвлө. Та хөрш эсвэл хамт олныхоо хэн нэгэнд хэрхэн аюулгүйгээр үйлчилж болох вэ? Боломжтой газруудад JustServe санаа олоход тань туслах болно.

  • Охид, хөвгүүд бүртэй хувьчлан уулз. Тэдний хүсэл сонирхол, хэрхэн өсөж хөгжихийг хүсэж байгаа талаар нь ярилц. Тэдний хувийн өсөлт хөгжилтөд тусалж, дэмж. Тэдний тавьсан зорилго, юун дээр ажиллахыг хүсэж байгаа талаар нь ярилц.

Хүүхдийн хэсгийн удирдагчид
  • Хүүхдүүдийн гэр орны нөхцөл байдлын талаар мэдэж авч, хувь хүнийх нь хувьд тэдэнд туслахын тулд илчлэлт эрэлхийл.

  • Ням гаргийн цуглаан, Хүүхдийн хэсгийн үйл ажиллагаануудыг биечлэн эсвэл алсын зайнаас (аюулгүй болон зөвшөөрөгдсөн үед) хийж эхэл.

  • Хувь хүмүүсийн зорилгыг үйл ажиллагаатай холбох талаар бүү санаа зов! Таны анхаарал ялангуяа тусламж хэрэгтэй эсвэл тусламж хүссэн үед нь хүүхдүүдтэй болон тэдний гэр бүлүүдтэй холбоо тогтоож, тэднийг адислахад төвлөрөх ёстой.

Өсвөр үеийнхний насанд хүрсэн удирдагчид
  • Ням гаргийн цуглаан, анги, чуулгын үйл ажиллагаануудыг биечлэн эсвэл алсын зайнаас (аюулгүй болон зөвшөөрөгдсөн үед) хийж эхэл. Өсвөр үеийнхнийг Залуу эмэгтэйчүүд, Аароны санваарын чуулгын уриаг цээжилж, уриагаа уншиж, уулзалтуудаа эхлэхийг уриал.

  • Анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийг дуудаж, онцгойлон адисалж, хүчирхэгжүүл. Ерөнхийлөгчийн зөвлөлийн уулзалтыг тогтмол хийх, Ням гаргийн уулзалт, үйл ажиллагаануудыг төлөвлөж удирдахад нь тэдэнд тусал. Тойргийн өсвөр үеийнхний зөвлөлийн хурал хийж, номлолын ажил, ариун сүм, гэр бүлийн түүхийн зохицуулалтын уулзалтуудад оролцоход урь. Шаардлагатай үед ерөнхийлөгчийн зөвлөлийг орлолгүйгээр зааварчилж дэмж. Ерөнхийлөгчийн зөвлөлүүдийг анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлийн эх сурвалжуудыг ашиглан удирдах арга барилд суралцахад нь тусал.

  • Аюулгүй байдлын удирдамжийн дагуу өсвөр үеийнхний зугаалга болон чуулганыг 2021 онд төлөвлөж, зохион байгуул.

  • Хувь хүмүүсийн зорилгыг үйл ажиллагаатай холбох талаар бүү санаа зов! Эрч хүчээ өсвөр үеийнхэнтэй холбоо тогтооход зориул. Мөн та анги, чуулгын ерөнхийлөгчийн зөвлөлд үйл ажиллагаануудыг өсвөр үеийнхний хэрэгцээтэй холбоход нь тусалж болно.

Нэмэлт мэдээллийг ChildrenandYouth.ChurchofJesusChrist.org хаягаар орж үзнэ үү.

Насанд хүрэгчдэд

ГБЗ-ын цугларах газар

Тэргүүн Зөвлөлөөс бүсийн хэрэгцээнд тулгуурлан ганц бие залуучуудад зориулсан цугларах газруудыг бий болгох зөвшөөрөл өгсөн. Цугларах газар нь одоо байгаа байгууламжид (цуглааны байр эсвэл институтийн байр гэх мэт) ганц бие залуучууд найзуудын хамтаар дараах зүйлсийн заримд эсвэл бүгдэд нь (орон нутгийн хэрэгцээ болон боломжид тулгуурлан) оролцохоор цугларч болох тусгай байршил юм. Үүнд:

  • Шашны боловсрол болон сургаалыг суралцах (институтийг оролцуулан)

  • Үйлчлэл болон нийгмийн үйл ажиллагаа

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн үйл ажиллагаа

  • Бие даах чадвар болон боловсролын боломж

  • Номлогчийн болон нийтийг хамарсан үйл ажиллагаа

  • Сүмийн бусад хөтөлбөр

Бүх цугларах газар Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөр батлагдсан байх ёстой бөгөөд гадасны ерөнхийлөгч, бишоп хянах ёстой.

Зураг
Ярилцаж буй залуучууд

Ганц бие залуучууд, ганц бие насанд хүрэгчдэд зориулсан дуудлагууд

Саяхны бодлогын өөрчлөлт ба тодруулга нь ганц бие гишүүдийн Их Эзэний Сүмд үйлчлэх боломжуудын хязгаарлалтын талаар үүсэж болохуйц үл ойлголцол, уламжлалуудыг шийдвэрлэж өгсөн. Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын Чуулгаас баталж Ерөнхий гарын авлага-д тусгасан эдгээр бодлогын өөрчлөлт ба тодруулга нь ганц бие залуучууд ба насанд хүрэгчид гадас, тойргийн удирдагч зэрэг олон дуудлагаар дамжуулан өөрсдөө адислагдаад зогсохгүй бусдыг мөн адислах боломжтой гэдгийг тайлбарлаж өгдөг. Үүнтэй ижил бодлогууд одоо сүмийн бүх нэгжид, түүний дотор ганц бие залуучууд, ганц бие насанд хүрэгчдийн нэгжүүдэд хэрэгжиж байна. Ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж буй ганц бие залуучууд ба насанд хүрэгчдийн нэгжүүдийн хязгаарлалтыг хассан.

Ганц бие гишүүд тойрог, гадасны байгууллагын ерөнхийлөгчийн зөвлөл, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл, бишопын зөвлөл, дээд зөвлөл, гадасны ерөнхийлөгчийн зөвлөл зэрэг удирдах албанд үйлчилж болно.

Бидэнд хүн бүр хэрэгтэй бөгөөд тэднийг угтан ав, хайрла, хуваалц, урь

Гишүүд хамаарлын мэдрэмжийг мэдрэх гэж ядаж байхад нь удирдагчид, бусад хүн заримдаа санамсаргүйгээр тэд таарч тохирдоггүй эсвэл тэдний хэрэг байхгүй гэх бодлыг нь батлах зүйлсийг тэдэнд хэлдэг.

Зураг
ярилцаж буй залуучууд

Хайрлах, хуваалцах, урихтай холбоотой эдгээр үнэнийг санаж байх нь Есүс Христийн сүм дэх үйл ажиллагаа, нөхөрлөл, хүрээлэлд бүгдийг хүлээж авахад туслах болно.

  • Хүн бүр тэнгэрлэг чанар хийгээд хувь заяатай Бурханы хайртай хүүхдүүд билээ. Итгэлтэй бүгдэд амласан мөнхийн адислалуудаасаа гадна Тэрээр Өөрийн хүүхдүүдийг энэ амьдралын турш мөн одоо ч гэсэн адислахыг хүсдэг.

  • Бурханы хүүхэд бүр Түүний хаант улсыг байгуулах ажилд хэрэгтэй.

  • Хэн нэгэнд тэрээр бидний нэг хэсэг бас бидэнд хэрэгтэй гэдгийг мэдрэхэд нь туслахын тулд хайраар эхэл. Тэр хүмүүсийн туршлагыг ойлгохын тулд сонс. Та аль хэдийн мэддэг эсвэл ойлгодог гэж бүү бод.

  • Бидний болон бусдын амьдралд тулгардаг бүх асуултын хариулт бидэнд байхгүй. Жишээ нь бид тухайн хүний тодорхой сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа шалтгааныг мэдэхгүй.

  • Нээлттэй байж аливаад шүүмжлэлгүй ханд. Хүн бүрийг аяллынх нь хаана ч байсан гэсэн угтаж ав. Туслахыг санал болгож хүн бүр Сүмд хэрэгтэй гэх үнэн дээр төвлөр.

  • Хэрэв та санамсаргүйгээр гомдмоор зүйл хэлбэл өөрийгөө өмөөрөх хэрэггүй. Уучлал гуйн өршөөл эрж, өөрийгөө сайжруул.

Онцгой нөхцөл байдалд буй гишүүдэд туслах тухай мэдээллийг Зөвлөгөө өгөх эх сурвалжуудаас үзнэ үү.

Нэгэн хөрвөлт хэрхэн Ахан дүүсийн бүлэг болон өсөж томорсон бэ?

Хайрлах, хуваалцах, урих зарчмууд

Бид хайрлаж, хуваалцаж, урих үед амлагдсан адислалууд