Уг цуглуулгыг ашиглах нь
Энэ цуглуулган дахь зургийг: Хуучин Гэрээ, Шинэ Гэрээ, Мормоны Ном, Сүмийн Түүх, Сайн мэдээг амьдралдаа хэрэгжүүлэх нь ба Хожмын үеийн Бошиглогчид хэмээх зургаан бүлэг болгон хуваав. Та эдгээр зургийг гэртээ болон сүм дээр суралцах мөн заахдаа ашиглаж болно. Доорх жагсаалт нь зураг бүрийн тайлбар, зурагтай холбоотой судрын эшлэл, эх сурвалжийг багтаасан болно. Та судар болон бусад эх сурвалжийг давхар суралцаснаар сайн мэдээний талаарх мэдлэгээ улам хүчирхэгжүүлэх болно. Зураг болон эшлэлүүдийг хэрхэн ашиглах тухай санаануудыг дор дурьдав:
-
Хүн бүрийг тодорхой нэг зургийн талаарх судар юм уу эх сурвалжийг олохыг санал болго. Зургийг хэлэлцэн ярилцах үедээ тэднээс олсон материалаасаа товчлон хэлэх юмуу уншихыг хүс.
-
Гэр бүлийн болон ангийн гишүүдийг зураг дээр юу харж байгааг нь эсвэл зургийг хараад ямар мэдрэмж төрж байгааг нь хуваалцахыг хүссэн доорх асуултыг тавь. Тухайн зураг нь танд сайн мэдээний ямар зарчмыг зааж байна вэ? Өнөөдөр бид өөрсдийн амьдралдаа юуг нь хэрэгжүүлж болох вэ?
-
Хүн бүрийг дор бүрнээ зургуудыг гүйлгэж харахийг хүс. Тэд хоёр зургийг хооронд нь харьцуулж, зүйрлүүлэхээр сонгож болно. Тэдний ажигласан зүйл мөн асуултууд нь судар болон сайн мэдээний талаар харилцан ярилцахад хүргэж болно.