1. Зүрхэндээ нартай байвал
Саруул зам өмнө тань тодорч,
Сэтгэл тань гэрлээр дүүрнэ.
Зүрхэндээ нартай байвал
Харанхуйг өдөр болгож,
Хар сүүдэр сарнин замхрах болно.
[Chorus]
Зүрхэндээ нартай байвал
Шөнийг өдөр болгодог
Гэрлийг та түгээж амжина.
Зүрхэндээ нартай байвал
Зовнил тань бүгд үтэр арилна.
2. Зүрхэндээ нартай байвал
Зөөлөн үгийг та сонгож,
Бухимдсан нэгэнд хэлнэ.
Зүрхэндээ нартай байвал
Бага мэт санагдах үйлдэл ч
Бурханы адислалыг авчирна.
[Chorus]
Зүрхэндээ нартай байвал
Шөнийг өдөр болгодог
Гэрлийг та түгээж амжина.
Зүрхэндээ нартай байвал
Зовнил тань бүгд үтэр арилна.
3. Зүрхэндээ нартай байвал
Зовсон цагт нь хөршдөө та
Хэрэг болгож тусална.
Зүрхэндээ нартай байвал
Хөршийнхөө ачаанаас үүрч,
Хүнд зовлонг нь та хөнгөлөх болно.
[Chorus]
Зүрхэндээ нартай байвал
Шөнийг өдөр болгодог
Гэрлийг та түгээж амжина.
Зүрхэндээ нартай байвал
Зовнил тань бүгд үтэр арилна.
4. Зүрхэндээ нартай байвал
Ажил, тэмцэл өрнөсөн ч
Аз жаргалтай амьдарна.
Зүрхэндээ нартай байвал
Төгс Гэрэлээс ирэх хайраар
Таны бодгаль бялхаж гэрэлтэнэ.
[Chorus]
Зүрхэндээ нартай байвал
Шөнийг өдөр болгодог
Гэрлийг та түгээж амжина.
Зүрхэндээ нартай байвал
Зовнил тань бүгд үтэр арилна.
Үг: Хэлэн Силкот Данган, 1855–1914
Ая: Жэймс М.Данган, 1851–1925