Хөтөлбөрийн сургалт
Булангийн чулуу сургалт


Japan: Osaka Institute

Булангийн чулуу сургалт

ТАВТАЙ МОРИЛНО УУ

Институтийн Булангийн чулуу цуврал хичээлд тавтай морилно уу! Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдөхөд нь суралцагчдадаа туслах энэхүү боломжийг хүлээн авсанд тань баярлалаа.

ЗААХЫН ӨМНӨ

Заахаасаа өмнө та дараах зүйлсийг хийсэн байвал зохино. Үүнд:

  • Булангийн чулуу цуврал хичээлийг заах Товч удирдамжийг дахин уншина уу.

  • Багшийн материалын удиртгалыг анхааралтай судал.

  • Ажил үүрэг, суралцагч, хичээл, аливаа асуултынхаа талаар зохицуулагч, институтийн захиралтайгаа ярилцахаар цаг товлон уулз.

  • Суралцагчдадаа Христэд ирж, Түүнтэй илүү адилхан болоход нь туслахын тулд удирдамж заавар авахыг хүсэн залбир.

ДОТООД СУРГАЛТЫН ЗОРИЛТ

Сургалтыг үр дүнтэй заахад чухал ач холбогдолтой олон зарчим, ур чадвар бий. Та институт, семинарын гарын авлагад заасан зарчим, ур чадвараар дасгал хийж үргэлжлүүлэн судалж болно. Энэхүү дотоод сургалтын хүрээнд цуврал хичээл болон хөтөлбөрт тань чиг баримжаа өгч туслах үүднээс институтийн Булангийн чулуу цуврал хичээлийг заахтай холбоотой хэд хэдэн гол чухал ур чадварыг тодорхойлж, загвар гарган, дасгал хийнэ. Эдгээр ур чадвар нь суралцагчдадаа Аврагч Есүс Христтэй илүү адилхан болоход нь туслахаар бэлтгэн, оролцож, үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэхийг эрэлхийлэх үедээ тэдэнд сэнхрүүлж, хөрвүүлэх туршлага өгөхөд танд тусална.

Act - Engage - Prepare Graphic
  • Бэлтгэх: Урих замаар суралцагчийн бэлтгэлийг сайжруулах.

  • Оролцуулах: Суралцагчдыг бэлтгэл дээр нь суурилан оролцуулах.

  • Үйлдэх: Амьдралд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлох.

Man studying the scriptures.

УР ЧАДВАР: УРИХ ЗАМААР СУРАЛЦАГЧИЙН БЭЛТГЭЛИЙГ САЙЖРУУЛАХ

Та суралцагчдын хичээл дээрх туршлагыг чанаржуулахын тулд тэдний бэлтгэлийг хэрхэн сайжруулах вэ?

Prepare Graphic

Эдгээр хэсгийг уншиж, зааварчилгааг дага.

Icon: Define

ТОДОРХОЙЛОХ

Булангийн чулуу цуврал хичээлийн Хичээлд бэлтгэх материалыг та болон таны суралцагчид хичээлд бэлтгэх явцдаа судлахад зориулсан болно. Бэлтгэх материалд хичээл дээр болон хичээлээс гадуур сургалтаа гүнзгийрүүлэхэд туслах асуулт, үйл ажиллагаануудаар дамжуулан багш, суралцагч хоёрыг хичээлийн бэлтгэлээ сайжруулах урилгууд орсон. Эдгээр урилга тус бүр нь эдгээр урилгыг хэрхэн, хэзээ хэрэглэх мөн хэрхэн хичээлд ашиглаж болохыг харахад туслах шигтгээ зурагтай.

Icon: Model

ЗАГВАР

Хичээлийн хөтөлбөр дээрх бэлтгэх урилгуудын хэдэн жишээг энд дурдъя. Үүнд:

A graphic symbol of a person with a thought bubble above him

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Жишээ: “Мормоны Ном бол Бурханы үг гэдгийг мэдэхэд ямар ямар туршлага танд тусалсан бэ?”

A person reading the scriptures icon.

Хичээлд бэлдэхээр судлах

Жишээ: “Бошиглогч Алма Аврагчийн Цагаатгалын тухай хүмүүст заасан. Алма 7:11–13-ыг уншина уу.”

Writing on a piece of paper with a pen or pencil.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Жишээ: “Тэмдэглэл дээрээ эсвэл доорх зайд энэ хэсгийн судрын эшлэл, сургаалуудаас өөрт онцгой санагдсан хэдэн үнэнийг болон өөрт байгаа бусад бодол санаа, асуултаа бичнэ үү. Ангид тодорхойлсон үнэн болон аливаа ойлголтоо хуваалцахад бэлдэж ир.”

Two text/quote boxes meant to depict communication or discussion.

Хичээлд бэлтгэхээр хэлэлцэх

Жишээ: “Гэр бүлийн гишүүн эсвэл найзынхаа тусламжтайгаар эдгээр шүлгээс олж мэдсэн зарчмуудыг өнөө үед хэрхэн амьдралд хэрэгжүүлж байгаа зарим туршлагыг тодорхойл. Сурч мэдсэн зүйлээ ангидаа хуваалцахаар бэлдэж ир.”

A symbol of a man walking - there is an arrow pointing away

Сурч мэдсэн зүйлээ үйлдэл болгох

Жишээ: “Та бусдад Есүс Христийн адил үйлчлэхийн тулд ирэх өдрүүд, долоо хоногт юу юу хийх вэ?”

Хичээлийн хөтөлбөр урилга өгөх замаар хэрхэн суралцагчийн бэлтгэлийг сайжруулдгийг одоо та харсан тул хөтөлбөр дэх эдгээр урилгыг олж, ашиглаж сурах дасгал хий.

Icon: Practice

ДАСГАЛ ХИЙХ

Суралцагчдын бэлтгэлийг сайжруулахын тулд эдгээр урилгыг хайж, ашиглаж сурах дасгалыг дараах алхмуудыг дагуу хийнэ үү.

  1. Багшийн материал дээрх одоо зааж буй болон заах гэж байгаа хичээл рүүгээ очин, тэнд толилуулсан бэлтгэх урилгуудыг хар.

  2. Эдгээр урилгаас нэгийг нь сонго.

  3. Суралцагчийг бэлтгэх үед энэ үйл ажиллагаа ямар байх талаар бодож үз. Энэхүү бэлтгэх урилгыг ашиглах нь хичээлийн өмнө болон хичээлийн туршид авах суралцагчийн туршлагад үзүүлэх нөлөөний тухай бод. Та эдгээр бэлтгэх урилгыг тодорхойлж сурахад суралцагчдад тусалснаар тэднийг дараагийн хичээлд бэлтгэхэд хэрхэн урьж болох талаар бодож үз.

  4. Өөр бэлтгэх урилгыг олж тогтоон, энэ дасгалыг давт.

Бэлтгэх урилгыг сайн мэддэг, үр дүнтэй ашигладаг болох нь суралцагчдадаа анхаарлаа төвлөрүүлж, гүн гүнзгий суралцах туршлага олж авах бэлтгэлийг нь сайжруулахад танд тусална.

Icon: Incorporate

АШИГЛАХ

Урих замаар суралцагчийн бэлтгэлийг сайжруулахаар ажиллахдаа дараах асуултуудыг бодож үзнэ үү. Үүнд:

  • Та эдгээр дасгал ажлаас сурч мэдсэн зүйлээ хэрхэн хичээлдээ ашиглаж болох вэ?

  • Багшийн хувьд өсөж хөгжихийн тулд энэ ур чадвар дээр үргэлжлүүлэн ажиллахын тулд та юу хийж болох вэ?

Icon: Discuss

ХЭЛЭЛЦЭХ

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тэмдэглэн бич.

A series of images taken at the Antofagasta Institute of Religion. Young adult men and women can be see taking part in class and interacting with the instructor and with each other.

УР ЧАДВАР: СУРАЛЦАГЧДЫГ БЭЛТГЭЛ ДЭЭР НЬ СУУРИЛАН ОРОЛЦУУЛАХ

Та хичээлд бэлтгэх явцдаа сурсан, олж мэдсэн, мэдэрсэн зүйл дээр нь суурилан суралцагчдыг хэрхэн хичээлд татан оролцуулах вэ?

Engage Graphic

Эдгээр хэсгийг уншиж, зааварчилгааг дага.

Icon: Define

ТОДОРХОЙЛОХ

Сургалтын хөтөлбөр нь Булангийн чулуу цуврал хичээлийн туршид суралцагчдынхаа бэлтгэлд итгэж, үүнд дээр нь суурилан заахад танд тусална. Багшийн материалд эргэн харах, сэргээн санах, холбох, бэлтгэлээсээ хуваалцах гэх мэт замаар суралцагчдыг урин татан оролцуулах олон сануулга байдаг бөгөөд эдгээр нь ангийн туршлагыг чиглүүлэхэд суралцагчдын ойлголт, бэлтгэлийг ашиглахыг танд сануулж, урамшуулдаг.

Icon: Model

ЗАГВАР

Хичээлийн хөтөлбөр дэх татан оролцуулах сануулгын хэдэн жишээг дурдъя. Үүнд:

  • “Хичээлд бэлтгэх явцаас энэ нөхцөл байдлын талаар санаж байгаа зүйлээ ярихад суралцагчдыг урь.”

  • “Бэлтгэх материалд онцгой санагдсан үнэнүүдээ тэмдэглэхэд өөрсдийг нь урьсныг суралцагчдад сануул. Энэ хэсэгт зурж тэмдэглэсэн судрын эшлэл, бошиглолын сургаалуудаа эргэн харах хугацааг суралцагчдад гаргаж өг. Олж мэдсэн зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүс.”

  • “Найздаа туслахын тулд хичээлд бэлтгэх явцад сурч мэдсэн зүйлээ хэрхэн ашиглах талаар жижиг бүлгүүдэд хуваагдан ярилцах хэдэн минут суралцагчдад өг.”

Хичээлийн хөтөлбөр хэрхэн суралцагчийн бэлтгэл дээр суурилахад тусалдгийг та харсан тул хөтөлбөр дээрх эдгээр оролцуулах сануулгыг хайж олох дасгал хий.

Icon: Practice

ДАСГАЛ ХИЙХ

Суралцагчийн бэлтгэл дээр суурилан татан оролцуулах сануулгыг олж, ашиглаж сурах дасгалыг дараах алхмуудын дагуу хийнэ үү.

  1. Багшийн материал дээрх одоо зааж буй болон заах гэж байгаа хичээл рүүгээ очин, тэнд толилуулсан оролцуулах сануулгуудыг хар.

  2. Тэдгээр сануулгаас нэгийг нь сонго.

  3. Ангид энэ үйл ажиллагааг явуулбал ямар байх талаар бодож үз. Энэхүү оролцуулах сануулгыг ашигласнаар суралцагчийн туршлагад үзүүлэх нөлөөний тухай бод.

  4. Оролцуулах өөр сануулгыг тодорхойлж, энэ дасгалыг дахин хий.

Оролцуулах сануулгыг сайн мэддэг, үр дүнтэй ашиглаж чаддаг болох нь суралцагчдаа анхаарлаа төвлөрүүлж, гүн гүнзгий суралцах туршлагад татан оролцуулахад тань тусална.

Icon: Incorporate

АШИГЛАХ

Та суралцагчдын бэлтгэл дээр суурилан ангийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ажиллах явцдаа дараах асуултуудыг харгалзан үзнэ үү. Үүнд:

  • Та эдгээр дасгал ажлаас сурч мэдсэн зүйлээ хэрхэн хичээлдээ ашиглаж болох вэ?

  • Багшийн хувьд өсөж хөгжихийн тулд энэ ур чадвар дээр үргэлжлүүлэн ажиллахын тулд та юу хийж болох вэ?

Icon: Discuss

ХЭЛЭЛЦЭХ

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тэмдэглэн бич.

Young adults helping an elderly woman.

УР ЧАДВАР: АМЬДРАЛД ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН АЧ ХОЛБОГДЛЫГ ОНЦЛОХ

Та ангийнхандаа амьдралд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг хэрхэн онцлох вэ? Та суралцагчдыг сурч мэдсэн зүйлийнхээ дагуу үйлдэхэд урамшуулах юуг хийх вэ?

Act Graphic

Эдгээр хэсгийг уншиж, зааварчилгааг дага.

Icon: Define

ТОДОРХОЙЛОХ

Багш, суралцагчид хичээлийн өмнө үр дүнтэй бэлдэж ирвэл хичээл дээр олж мэдэх үнэнүүдийнхээ дагуу амьдрах арга замаа тодорхойлоход нь суралцагчдад туслах цаг ангид илүү их гарна. Багшийн материал нь суралцагчийн бэлтгэл дээр суурилан зааж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адил болоход нь туслах арга замаар үйлдэх хүч, чадавхыг өсгөхөд туслах зорилготой.

Icon: Model

ЗАГВАР

Булангийн чулуу хичээлийн хөтөлбөрөөс олж болох амьдралд хэрэгжүүлэх дээр суурилсан хэлэлцүүлэг, урилгуудын хэдэн жишээг дурдъя. Үүнд:

  • “Дараах асуултуудыг суралцагчдад тавь: Та болон таны гэр бүлийнхэн гэр бүлийн түүхийн ажил, ариун сүмийн үйлчлэлд ямар ямар арга замаар оролцож байсан бэ? Та энэ ажилд оролцсоноор ямар ямар адислал авч байсан бэ? Гэр бүлийн түүхийн ажлаа хийхэд нь зааж, зөвлөж чадах хэн нэгнийг бодоход суралцагчдыг урьж болно. Хэрэв зарим суралцагч гэр бүлийн түүхээ аль хэдийн хийж сурсан бол ангийнхаа өөр хэн нэгэнд зааж сургахад тэднийг урь.”

  • “Суралцагчдад дараах асуултыг эргэцүүлж, бодол санаагаа бичиж тэмдэглэх цаг өг. Би ямар арга замаар Сүмд болон Сүмийн зорилгуудыг гүйцэлдүүлэхэд илүү идэвхтэй тусалж чадах вэ?”

  • “Дараах асуултыг үзүүл: Би Есүс Христийн хүчийг амьдралдаа илүү бүрэн дүүрэн урьж авчрахын тулд юу хийх вэ? Энэ асуултыг залбирч тунгаан бодоод, хариултаа тэмдэглэлийн дэвтэртээ бичиж тэмдэглэх цаг суралцагчдад гаргаж өг. Тэднийг тунгаан бодож байх үед Аврагчийн хүчийг тодорхой арга замаар амьдралдаа урин авчрахыг урамшуулан дэмжсэн хожмын үеийн бошиглогчийн эшлэлийг үзүүлэхийг бод.”

Хичээлийн хөтөлбөр нь хэрхэн амьдралд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг суралцагчдад онцлоход тусалдгийг та одоо харсан учраас хөтөлбөрийн заах үйл ажиллагаануудаар дасгал хий.

Icon: Practice

ДАСГАЛ ХИЙХ

Амьдралд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг суралцагчид онцлохын тулд заах үйл ажиллагаануудыг хэрхэн олж, ашиглах дасгалыг дараах алхмуудын дагуу хийнэ үү.

  1. Багшийн материал дээрх одоо зааж буй болон заах гэж байгаа хичээл рүүгээ очин, тэнд толилуулсан заах үйл ажиллагаануудыг хар.

  2. Эдгээр заах үйл ажиллагаанаас нэгийг сонгож, амьдралд хэрэгжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа, асуултуудыг анхааралтай унш.

  3. Энэ заах үйл ажиллагаа болон тавьсан асуултууд суралцагчийн туршлагад ямар нөлөө үзүүлэх тухай бод.

  4. Багшийн материал дээрх өөр хичээлийг сонгон, амьдралдаа хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлоход туслах заах үйл ажиллагаануудыг тодорхойлон энэ үйл ажиллагааг давтан хий.

Амьдралд хэрэгжүүлэх тухай хэлэлцүүлгүүдийг сайн мэдэж, үр дүнтэй ашигладаг болж сурах нь суралцагчдадаа анхаарлаа төвлөрүүлж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой илүү адилхан болоход нь тэдэнд туслахад тань тусална.

Icon: Incorporate

АШИГЛАХ

Суралцагчдаа урамшуулж, амьдралд хэрэгжүүлэхийн ач холбогдлыг онцлохдоо дараах асуултуудыг бодож үз.

  • Та эдгээр дасгал ажлаас сурч мэдсэн зүйлээ хэрхэн хичээлдээ ашиглаж болох вэ?

  • Багшийн хувьд өсөж хөгжихийн тулд энэ ур чадвар дээр үргэлжлүүлэн ажиллахын тулд та юу хийж болох вэ?

Icon: Discuss

ХЭЛЭЛЦЭХ

Энэ туршлагаас сурч мэдсэн зүйлээ тэмдэглэн бич.

ДҮГНЭЛТ

Есүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд гүн гүнзгий хөрвөгдөхөд суралцагчдадаа туслах энэхүү ажлыг хүлээн авсанд тань баярлалаа.

Дараах зүйлсийг сана. Үүнд:

  • Христэд ирж, Түүнтэй илүү адилхан болоход нь суралцагчдадаа туслахыг эрэлхийлэх үед Их Эзэн таныг удирдан чиглүүлэх болно.

  • Асуулт, асуудал байвал зохицуулагч эсвэл институтийн захирал тань танд тусална.

  • Энэхүү сургалтад тодорхойлсон мөн загвар, дасгал болгон оруулсан ур чадварууд нь суралцагчдаа адислахын тулд сургалтын хөтөлбөрийг илүү үр дүнтэй ашиглаж сурахад тань тусалж чадна. Суралцагчдадаа Аврагч Есүс Христтэй илүү адилхан болоход нь туслахаар бэлтгэн, оролцож, үйлдэхэд нь дэмжлэг үзүүлэхийг эрэлхийлэх үед тань эдгээр ур чадвар сэнхрүүлж, хөрвүүлэх туршлагыг тэдэнд өгөхөд танд тусална.

Act - Engage - Prepare Graphic