Сургалтын хөтөлбөрийн заавар
2017 оны сургалтын хөтөлбөрийн удирдамж


2017 оны сургалтын хөтөлбөрийн удирдамж

2017 оны Ням гаргийн ангийн сургалтын хөтөлбөрийн материалуудыг доор жагсаав. Зарим материал нь бүх хэлээр орчуулагдаагүй байж болно. Тойрог, салбарууд эдгээр материалаас ихэнхийг нь аль хэдийн авсан байх ёстой. 2017 онд ашиглах шинэ материалуудыг тодруулав.

Бүлэг

Гарын авлага ба суралцах материалууд

Мелкизедек санваартан ба Халамжийн нийгэмлэг

1 дэх ням гараг

Ахлагчдын чуулга, дээд пристүүдийн бүлэг, Халамжийн нийгэмлэгийн удирдагчдын сонгосон сэдвүүд; ашиглаж болох материалуудад судрууд, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (08702), Сүмийн сэтгүүлүүд, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (Миний хаант улсын охид: Халамжийн нийгэмлэгийн түүх ба ажил үйлс) (06500), Дэлхий даяарх удирдагчдын сургалтын материалууд, Гэр бүлийн удирдамж (31180), Сүмийн баталсан бусад материал багтаж байгаа болно.

2 ба 3 дахь ням гараг

2017 оны шинэ суралцах материал

Teachings of Presidents of the Church: Gordon B. Hinckley (08862)

Хэрэв энэ ном монгол хэлээр орчуулагдаагүй бол Пристийн зэргийн үүрэг ба адислалууд, Б хэсэг (31112) эсвэл Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, Б хэсэг (31114) номыг ашиглана уу.

4 дэх ням гараг

Өнөө үеийн сургаалууд: Ensign эсвэл Ерөнхий чуулганы материалаас хамгийн сүүлийн ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг ашиглана.

Хэрэв эдгээр сэтгүүл монгол хэлээр орчуулагдаагүй бол Тэргүүн Зөвлөлийн болон айлчлагч багшийн захиас бичгүүдийг ашиглаж болно.

5 дахь ням гараг

Бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөлийн сонгосон сэдвүүд (“Нэг дэх ням гараг” гарчгийн доор байгаа сургалтын материалуудын жагсаалтыг үзнэ үү).

Аароны санваар ба Залуу эмэгтэйчүүд

Ирээд, Намайг дага: Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах материал lds.org/youth/learn дээр бий.

Хэрэв эдгээр материал нь монгол хэлээр орчуулагдаагүй бол оронд нь дараах материалуудыг ашиглана уу.

1, 4, 5 ДАХЬ НЯМ ГАРАГТ

Аароны пристийн зэрэг гарын авлага 1 (34820) ба Залуу эмэгтэйчүүд гарын авлага 1 (34823)-ийг ашиглана уу. Хэрэв эдгээр гарын авлага монгол хэлээр орчуулагдаагүй бол Пристийн зэргийн үүрэг ба адислалууд, А хэсэг (31111) ба Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, А хэсэг (31113) гарын авлагыг ашиглана уу.

2 БА 3 ДАХЬ НЯМ ГАРАГТ

Пристийн зэргийн үүрэг ба адислалууд, Б хэсэг (31112) ба Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, Б хэсэг (31114).

Хүүхдийн хэсэг

Балчир хүүхдийн анги (18 сар–2 нас)

Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага (37108)

Нарны цацраг анги (3 нас)

Хүүхдийн хэсэг 1: Би Бурханы хүүхэд (34969)

Зөвийг сонго анги (4–7 нас)

Хүүхдийн хэсэг 3: Зөвийг сонго Б (34499)

Баатрууд анги (8–11 нас)

Хүүхдийн хэсэг 5: Сургаал ба Гэрээ болон Сүмийн Түүх (34602)

Хэрэв энэ гарын авлага орчуулагдаагүй бол Хүүхдийн хэсэг 7: Шинэ Гэрээ (34604) номыг ашиглана уу.

Хуваалцах цаг (3–11 нас)

2017 оны шинэ суралцах материал

2017 оны Хуваалцах цагийн хөтөлбөр: Зөвийг сонго (13484)

Ням гаргийн анги

Өсвөр үеийнхэн (12–18 нас)

Ирээд, Намайг дага: Өсвөр үеийнхэнд зориулсан суралцах материал lds.org/youth/learn дээр бий.

Хэрэв эдгээр суралцах материал монгол хэлээр орчуулагдаагүй бол өсвөр үеийнхний ням гаргийн ангид насанд хүрэгчдийн ням гаргийн ангид зориулсан доор жагсаасан материалуудыг ашиглан заа.

Насанд хүрэгчид

Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүх Сайн мэдээний сургаалын багшийн гарын авлага (35685); Сургаал ба Гэрээ болон Сүмийн түүх Ангийн гишүүний судлах удирдамж (35686); мөн Бидний Өв: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн товч түүх (35448)

Хэрэв эдгээр суралцах материал монгол хэлээр орчуулагдаагүй бол Шинэ Гэрээний сайн мэдээний номлолын багшийн гарын авлага (35681), Шинэ Гэрээ ангийн гишүүний судлах удирдамж (35682)-ийг ашиглана уу.

Сайн мэдээний зарчмууд (06195), сонирхогчид, шинэ гишүүд, идэвхтэй болж буй гишүүдэд зориулсан хичээл

Хэрэв Сайн мэдээний зарчмууд номын хамгийн сүүлийн хувилбар орчуулагдаагүй бол хуучин хэвлэлийг нь (31110) эсвэл аль аль нь байхгүй бол Евангелийн үндсүүд (31129) номыг ашиглана уу.

Бүгд

БАГШИЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ

Аврагчийн арга барилаар заах нь (13301)

Сонгон суралцах хичээлүүд (хэрэв гарын авлагууд нь орчуулагдсан бол)

Гарын авлага ба суралцах материалууд

Ариун сүмийн бэлтгэл

Дээрээс индаумент хүртэгч: Ариун сүмийн бэлтгэлийн семинарын багшийн гарын авлага (36854) ба Ариун сүмд ороход бэлтгэх нь (36793)

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа багшийн гарын авлага (35865) ба Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа оролцогчийн судлах гарын авлага (36357)

Ням гаргийн сургалтын материал, чуулга болон ангиудыг зохион байгуулах талаарх нэмэлт мэдээллийг Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 7.8.1 (Мелкизедек санваартан); 9.4.1 (Халамжийн нийгэмлэг); 8.11 (Аароны санваартан); 10.6 (Залуу эмэгтэйчүүд); 11.4 (Хүүхдийн хэсэг); 12.4 (Ням гаргийн анги) хэсгүүдээс олж ав.

Сайн мэдээг сурах, заах аргаа хэрхэн сайжруулах талаарх нэмэлт мэдээллийг Гарын авлага 2: Сүмийг удирдах нь, 5.5, 12.5-аас үзнэ үү.

Дуу бичлэгийн хэлбэрээр, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан үсгээр, том үсгээр хэвлэсэн эсвэл хадмал тайлбартай материалуудыг захиалахдаа store.lds.org хаягаар ороод, Materials for Those with Disabilities дээр дарна.

Хэвлэх