Сургалтын хөтөлбөрийн заавар
2019 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа


“2019 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа,” 2019 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа (2018)

“2019 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа,” 2019 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа

2019 оны сургалтын хөтөлбөрийн зааварчилгаа

2019 оны сургалтын хөтөлбөрт зориулсан материалуудыг доор жагсаав. Зарим материал бүх хэл дээр орчуулагдаагүй болно. 2019 онд ашиглах шинэ материалын дугаарыг тэмдэглэв.

Зохион байгуулалт

Гарын авлага ба эх сурвалжууд

Ярилцаж буй гэр бүл

Хувь хүмүүс ба гэр бүлүүд

ШИНЭ Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав (14717; Шинэ Гэрээ)

Хэрэв энэ гарын авлага танай хэл дээр орчуулагдаагүй бол Шинэ Гэрээний ангийн гишүүний судлах гарын авлага (35682)-ыг ашигла.

Багш нар ба суралцагчид

Хүүхдийн хэсэг

Дууны цаг (3–11 нас)

ШИНЭ Ирээд, Намайг дага—Дууны цагт зориулав: 2019

Энэ эх сурвалж нь 2018 он дуусахаас өмнө ComeFollowMe.lds.org, primary.lds.org болон Gospel Library аппликэйшн дээр тавигдах болно.

Балчир хүүхдийн анги (18 сар–2 нас)

Бяцхан үрсээ болгоогтун: Балчир хүүхдийн ангийн гарын авлага (37108)

Хүүхдийн хэсгийн бүх анги (3–11 нас)

ШИНЭ Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав (14718; Шинэ Гэрээ)

Хэрэв энэ гарын авлага танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол Хүүхдийн хэсэг 7: Шинэ Гэрээ (34604) номыг ашиглана уу.

Ангидаа байгаа суралцагчид

Ням гаргийн анги

Насанд хүрэгчид болон өсвөр үеийнхний Ням гаргийн анги

ШИНЭ Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав (14716; Шинэ Гэрээ)

Хэрэв энэ нь танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол Шинэ Гэрээний сайн мэдээний сургаалын багшийн гарын авлага (35681)-ыг ашиглана уу.

Ангид байгаа эрэгтэйчүүд

Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэг

Ирээд, Намайг дага—Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулав

Хэрэв Ирээд, Намайг дага—Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулав ном танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол энэ зөвлөлийн хурлын сэдвүүдийг ахлагчдын чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлүүдээс тодорхойлж болно. Ашиглаж болох эх сурвалжуудад судрууд, Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (08702), Сүмийн сэтгүүлүүд, Daughters in My Kingdom: The History and Work of Relief Society (06500), Гэр бүлийн удирдамж (31180) болон Сүмийн бусад батлагдсан эх сурвалж багтана.

Хоёр ба гурав дахь ням гараг

Гишүүд Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон Сүмийн бусад удирдагчийн Ерөнхий чуулган дээр хэлсэн захиасуудаас суралцаж, тэдгээрийг авч хэлэлцэн, амьдралдаа хэрэгжүүлнэ. Тэд Ирээд, Намайг дага—Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулав номонд байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлнэ. Уг эх сурвалжийг ComeFollowMe.lds.org дээр байгаа хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы материал, Ensign, Лиахона сэтгүүл эсвэл танай бүсийн албанаас хангасан материалаас олж авч болно.

Хэрэв Ирээд, Намайг дага—Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулав ном нь танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол Пристийн зэргийн үүрэг ба адислалууд, А хэсэг (31111) эсвэл Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, А хэсэг (31113) гарын авлагуудыг ашиглана уу.

Дөрөв дэх ням гараг

Гишүүд ахлагчдын чуулгын эсвэл Халамжийн нийгэмлэгийн ажилтай холбоотой сургаалын сэдвүүдээс суралцана. Тэд Ирээд, Намайг дага—Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулав номонд байгаа зөвлөмжүүдийг хэрэгжүүлнэ. Уг эх сурвалжийг ComeFollowMe.lds.org дээр байгаа Ensign, Лиахона сэтгүүлийн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы дугаар эсвэл танай бүсийн албанаас хангасан материалаас олж авч болно.

Хэрэв Ирээд, Намайг дага—Ахлагчдын чуулга ба Халамжийн нийгэмлэгт зориулав ном нь танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол Ensign эсвэл Лиахона сэтгүүл дээр гарсан “Тохинууллын зарчмууд” цуврал нийтлэлийг ашиглана уу.

Тав дахь ням гараг

Бишопын эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөл хурлыг төлөвлөнө.

Ангид байгаа залуу эмэгтэйчүүд

Аароны санваартан ба залуу эмэгтэйчүүд

Ирээд, Намайг дага—Аароны санваар ба Ирээд, Намайг дага—Залуу эмэгтэйчүүд

Хэрэв эдгээр ном танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол Аароны пристийн зэрэг гарын авлага 1 (34820) ба Залуу эмэгтэйчүүд гарын авлага 1 (34823)-ийг ашиглана уу. Хэрэв эдгээр гарын авлага танай хэл дээр орчуулагдаагүй байгаа бол Пристийн зэргийн үүрэг ба адислалууд, А хэсэг (31111) эсвэл Пристийн зэргийн үүрэг ба адислалууд, Б хэсэг (31112) мөн Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, А хэсэг (31113) эсвэл Хожмын үеийн гэгээнтэн эмэгтэй, Б хэсэг (31114) гарын авлагуудыг ашиглана уу.

Хүмүүс зөвлөлдөж байгаа нь

Бүх бүлэг

Багшийн зөвлөлийн хурал

Аврагчийн арга барилаар заах нь

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ариун сүмийн гадна байгаа нь

Бусад хичээл (хэрэв гарын авлагууд нь орчуулагдсан байгаа бол)

Гэрлэлт, гэр бүлийг хүчирхэгжүүлэх, ариун сүмд ороход бэлтгэх, номлолд бэлтгэх, гэр бүлийн түүх гэх мэт хичээлүүд хоёр дахь цагт орохгүй. Гэхдээ бишопын үзэмжээр мөн орон нутгийн хэрэгцээнд үндэслэн дээрх ангиудыг өөр цагт хувь хүн, гэр бүлүүдэд эсвэл бүлгүүдэд зориулан зааж болно.

Ариун сүмийн бэлтгэл

Дээрээс индаумент хүртэгч: Ариун сүмийн бэлтгэлийн семинарын багшийн гарын авлага (36854) ба Ариун сүмд ороход бэлтгэх нь (36793)

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа

Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа багшийн гарын авлага (35865) ба Гэрлэлт ба гэр бүлийн харилцаа оролцогчийн судлах гарын авлага (36357)

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан материал

Материалуудыг аудио хэлбэрээр, брайл ба том үсгээр хэвлэх эсвэл хадмал тайлбартайгаар захиалахын тулд store.lds.org руу орж үзнэ үү.