“6-р хичээлд бэлтгэх материал: Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)
“6-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал
6-р хичээлд бэлтгэх материал
Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь
Судруудад Есүс Христийн талаар заахдаа хэр олон удаа бэлгэдэл ашигладгийг та анзаарсан уу? Жишээ нь: Түүнийг устай (Иохан 4:14-ийг үзнэ үү), талхтай (Иохан 6:48-ыг үзнэ үү), гэрэлтэй (Иохан 8:12-ыг үзнэ үү), хадтай (Хиламан 5:12-ыг үзнэ үү), нартай (Малахи 4:2-ыг үзнэ үү), хоньчинтой (Дуулал 23:1-ийг үзнэ үү) зүйрлэдэг. Иехова төрөхөөсөө ч өмнө дагагчдадаа Өөрийнх нь ирэхийг болон гэтэлгэх хүчийг хүсэн хүлээхэд нь туслахын тулд бэлгэдлүүдийг ашиглаж байсан. Та энэхүү хичээл дэх зарим жишээг судлахдаа, сүнслэг бэлгэдлүүд нь Гэтэлгэгчээ ойлгох ойлголт болон хайрыг тань хэрхэн гүнзгийрүүлэхийг бодож үзээрэй.
1-р хэсэг
Би амьтны өргөлийн бэлгэдлээр дамжуулан Есүс Христийн талаар юу сурч мэдэж болох вэ?
Бэлгэдлийн хүчний талаарх нэг нийтлэл дээр ийнхүү хэлсэн байдаг. “Сайн мэдээний бэлгэдэл нь юмс, үйл явдал, үйлдлийг эсвэл сүнслэг үнэнийг төлөөлдөг сургаал байж болно. … ‘Бэлгэдэл нь бусдаар бол үгийн хүчийг тодорхойлж болох санаа, сэтгэлийн хөдөлгөөнийг урьдчилан тааварлах боломж өгдөг. Тэдгээр нь биднийг үгээр илэрхийлэх аргагүй болгож, мэдрэмжээ илэрхийлэх уран цэцэн үгийг өгдөг’ [Joseph Fielding McConkie and Donald W. Parry, Guide to Scriptural Symbols (1990), 1]” (“Why Symbols?,” Ensign, Feb. 2007, 13, 14).
Судруудад Аврагчийн хамгийн анхны хүчирхэг бэлгэдлүүдийн нэг нь амьтны өргөл гэж гардаг. Адам, Ева хоёр хориглосон жимсийг идэж, Еденийн цэцэрлэгээс явсныхаа дараа Их Эзэнийг шүтэж, Түүнд өргөл болгон хурга золиослохоор зарлигдуулсан.
Төлөөлөгч Петр амьтны өргөлийн бэлгэдлийг зуран, бид “гэм зэмгүй бөгөөд толбогүй хурганых адил Христийн үнэт цусаар” (1 Петр 1:19, мөн Алма 34:36-г үзнэ үү) гэтэлгэгдэж чадна хэмээн гэрчилсэн.
Их Эзэний гэрээт хүмүүс амьтны өргөлийн хууль нь Есүс Христийн золиосны бэлэгдэл ба Тэр тэдний гэм нүглүүдийг цагаатгах болно гэдгийг сануулдаг болохыг ажиглаж мэджээ. Энэ нь тэдэнд тэрхүү өдрийг харуулдан хүлээхэд тусалсан.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн заасан.
Мөнх бус амьдралд Адам болон түүний үр удам өөрсдийн бэлгэдэл болох жижиг хургануудыг өргөл болгосноор Тослогдсон Нэгэн болох Есүсийн цагаатгагч золиосыг ойлгож, найдаж байгаагаа илэрхийлдэг байв. (“Бурханы хургыг харагтун,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51)
2-р хэсэг
Алгаслын бэлгэдлүүд нь надад Аврагчийн гэтэлгэгч хүчийг амьдралдаа эрэлхийлэхэд хэрхэн сүнслэгээр нөлөөлдөг вэ?
Ууган хургаар өргөл өргөх нь Хуучин Гэрээний үед үргэлжилж байсан. Энэхүү зан үйл нь израилчуудын хувьд Египетийн боолчлолоос чөлөөлөгдөх үед илүү утга учиртай болсон юм.
Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөн израилчуудын түүх нь бидний амсдаг өөр өөр хэлбэрийн боолчлолын зовлонгоос Их Эзэн биднийг хэрхэн авардгийг ойлгоход тусалж чадна. Израилчуудын боолчлол нь үндсэндээ биеийн хүчний боолчлолын нэг хэлбэр байсан бол Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк бид гэм нүгэл, донтолт эсвэл худал хуурмаг үзэл санаанд итгэх зэргээс болж боолчлогдож болдог гэж заажээ (“Иеремиагийн гашуудал: Боолчлолоос сэрэмжил,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–105).
Израилчууд Египетэд 400 орчим жил боолчлогдсон. Гэхдээ Их Эзэн тэднийг мартаагүй бөгөөд харуусал зовлон, гасланг нь мэдэж байсан. Тэрээр тэднийг чөлөөлөхөөр ирж, Мосег туслуулахаар дууджээ. Израилчуудыг чөлөөлөхийн өмнөх шөнө Их Эзэн тэдэнд Аврагчийг дагах бүгдэд Түүний хүчний талаар заах зорилготой бэлгэдлүүдээр дүүрэн Алгаслыг танилцуулсан.
Алгаслын бэлгэдлүүд
Шүлэг |
Бэлгэдэл |
Байж болох утгууд |
Дэмжсэн судрууд* |
---|---|---|---|
Шүлэг | Бэлгэдэл Айл бүр хурга золиосолсон | Байж болох утгууд Есүс Христийн гэтэлгэгч хүч бүх хүнд зориулагдсан. | Дэмжсэн судрууд* |
Шүлэг | Бэлгэдэл Согоггүй эр хурга | Байж болох утгууд
| Дэмжсэн судрууд* |
Шүлэг | Бэлгэдэл Айл бүрийн хатавчинд болон тотгонд цус нялав | Байж болох утгууд
| Дэмжсэн судрууд* |
Шүлэг | Бэлгэдэл Исгээгүй талх (хөрөнгөгүй болгосон талх, хөрөнгө нь талхыг хөөлгөж, хөгцрүүлдэг.) | Байж болох утгууд
| Дэмжсэн судрууд* |
Шүлэг | Бэлгэдэл Гашуун ногоо | Байж болох утгууд
| Дэмжсэн судрууд* |
Шүлэг | Бэлгэдэл Бэлхүүсээ бүслэх, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан идэх | Байж болох утгууд
| Дэмжсэн судрууд* |
Дараах удирдамжууд нь танд судрын бэлгэдлүүдийг хэрхэн тайлбарлах талаар илүү сайн ойлгоход туслах болно. Үүнд:
-
Судрын хэсгийн хам сэдэв дэх бэлгэдлүүдийг ойлгохыг эрэлхийл.
-
Зүүлт тайлбар, Судруудын удирдамж, Ариун Библийн лавлах удирдамж зэрэг суралцахад туслах материалуудыг ашигла.
-
Эртний болон өнөө үеийн бошиглогчид эдгээр шүлэг, бэлгэдлүүдийн талаар үзэл бодлоо хэлсэн эсэхийг олж мэд.
-
Уг судрын хэсгүүдийн тухай болон тэдгээрт гардаг бэлгэдлүүдийн талаар эргэцүүлж, тунгаан бодож, залбир.
3-р хэсэг
Хуучин Гэрээнд гардаг өөр ямар ямар бэлгэдэл надад Аврагчийн гэтэлгэгч хүчийн талаар зааж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Брүс Р.Макконки ийн заасан.
Бурханы томилсон тэнгэрлэг ёслол эсвэл гүйцэтгэл бүр, золиос, бэлгэдэл, адилтгал бүр … [Есүс Христийг] гэрчлэхээр … зохион байгуулагдсан.
Христтэй адил зүйлсийг хаа сайгүй эрж хайн, Түүнийг болон Түүний хуулиудыг оюун ухааныхаа гүнд байлгахын тулд дээрх зүйлсийг дахин дахин ашиглах нь ашиг тустай бөгөөд зүй ёсны хэрэг юм. (The Promised Messiah: The First Coming of Christ [1978], 28, 453)