Институт
6-р хичээлийн багшийн материал: Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь


Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023), “6-р хичээлийн багшийн материал: Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь”

“6-р хичээлийн багшийн материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

6-р хичээлийн багшийн материал

Христийн гэтэлгэгч хүчийг илүү сайн ойлгохын тулд бэлгэдлүүдийг ашиглах нь

Судруудад Есүс Христийн болон Түүний сайн мэдээний бэлгэдлүүд дүүрэн байдаг. Аврагч төрөхөөсөө ч өмнө Өөрийн хүмүүст хэн гэдгээ мөн Өөрийгөө тэдэнд яагаад хэрэгтэй гэдгийг ойлгоход нь тусалж байсан. Энэхүү хичээлээр Есүс Христэд болон Гэтэлгэгчийн хувиар Түүний үүрэгт итгэх итгэлийг маань хүчирхэгжүүлж болох судрын бэлгэдлүүдийг олж мэдэх болно.

Заах зөвлөмж

Заах, суралцах чадвараа сайжруулах

Ач холбогдолтой ярилцлага хөтлөн явуул Багш нар хайр, итгэлцэл бүхий суралцах орчныг бүрдүүлсэн үедээ ач холбогдолтой ярилцлага хөтлөн явуулж чаддаг. Ингэснээр суралцагчид асуулт тавьж, эргэлзээ, айдсынхаа талаар ярьж, хувийн туршлагаа хуваалцан, гэрчлэлээ илэрхийлэхдээ аюулгүй байдлыг мэдэрдэг.  

1:53

Их Эзэн гэтэлгэгч хүчээ гэрчлэхийн тулд амьтны өргөлийг танилцуулсан.

Самбар дээр зүрхний зураг (эсвэл ямар нэгэн түгээмэл бэлгэдэл) зур эсвэл үзүүл. Зүрхээр бэлгэдүүлж болох зүйлсийг тодорхойлохыг суралцагчдаас хүс. Судрууд нь Есүс Христийг гэрчлэхэд бэлгэдлүүдийг ашигладаг гэдгийг онцол (2 Нифай 11:4-ийг үзнэ үү). Та мөн суралцагчдаар Христийн тухай заадаг бэлгэдлүүдийн хэдэн жишээг тодорхойлуулж болно.

Доор үзүүлсэн Адам, Ева хоёрын зурган дээрх үйл явдлыг товчхон ярь эсвэл нэг суралцагчаар тоймлон яриул. Суралцагчдыг Мосе 5:4–8-ыг гүйлгэн хараад, энэ зурган дээрх бэлгэдлүүдийг тодорхойлоход урь.

Дүрслэл, Волтэр Рэйн

Уг зурган дээрх бэлгэдлүүдийн талаарх суралцагчдын ойлголтыг гүнзгийрүүлэхийн тулд дараах асуултуудыг тавих талаар бодож үз.

  • Хурга, тахилын ширээ, цус урсгах зэрэг бэлгэдлүүдээр дамжуулан Есүс Христийн талаар ямар чухал үнэнүүдийг зааж байна вэ? (Та бэлтгэх материалын 1-р хэсэг дэх ахлагч Жэффри Р.Холландын мэдэгдлийг гүйлгэн харж болно. Ууган хурганы өргөл нь Есүс Христийн цагаатгагч золиосыг бэлгэддэг гэсэнтэй төстэй үнэнийг олоход суралцагчдад тусал.)

  • Бид өнөө үед Аврагчийн Цагаатгалыг сануулдаг ямар ямар бэлгэдлийг ашигладаг вэ?

Тэмдэглэл: Хэрэв суралцагчид тань амьтан золиослох уламжлалын талаар таагүй мэдрэмжтэй байгаагаа илэрхийлбэл, Хуучин Гэрээний ихэнх хүн хоол хүнсэнд хэрэглэхийн тулд нядлах зорилгоор амьтан тэжээх нь түгээмэл байсан мал аж ахуйн нийгэмд амьдардаг байсан гэдгийг сануул. Их Эзэн хүмүүсийн өдөр тутмын амьдралын туршлага дээр тулгуурлан Өөрийн цагаатгагч золиосны талаар хүчирхэг сургамж заадаг байсан гэдгийг онцол.

Судруудад Есүс Христийн бурханлаг үүргийг гэрчилдэг олон бэлгэдэл багтсан байдаг.

Тэмдэглэл: Энэ хэсэгт хоёр өөр заах сонголт байгаа. Аль сонголт нь танай суралцагчдад хамгийн сайн тохирохыг тогтоо. 1-р сонголт нь илүү их удирдамж бүхий суралцах туршлага олгоно.

2-р сонголт нь Алгаслын бэлгэдлүүдийн тухай юм.

Суралцагчдынхаа мэдлэгт тулгуурлан, Алгасалд чиглэсэн үйл явдлуудыг товчхон сэргээж ярилцсаны дараа Гэтлэл 12:3–13-ыг унших нь чухал байж болох юм.  

2:3

Алгаслын бэлгэдлүүдийг илэрхийлдэг утга агуулгын талаар ярилцах боломжийг суралцагчдад олгохын тулд тэднийг жижиг бүлгүүдэд хуваарилан, бэлтгэх материалын 2-р хэсэгт байх “Алгаслын бэлгэдлүүд” хүснэгтийн “Байж болох утгууд” хэсгийг бөглүүл эсвэл энэ талаар ярилцуулж болно. Эсвэл та бүлэг тус бүрд нэг бэлгэдэл оноож өгөөд, дэмжсэн судруудыг уншиж, тухайн бэлгэдлийн байж болох утгыг бичиж аван, сурсан зүйлээ ангийнхантайгаа хуваалцахыг тэднээс хүсэж болно.

Суралцагчдыг Алгаслын бэлгэдлүүдийн талаарх ойлголтоо хуваалцах үед уг бэлгэдлүүдийн учир утгыг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь тусалж болох хөгжүүлэх асуултуудыг тавьж болно. Эдгээр хөгжүүлэх асуулт дараах байдлаар эхэлж болно.

  • Энэ бэлгэдэл нь бидэнд … талаар юу заадаг вэ?

  • Энэ бэлгэдлийн утгыг … хэрхэн хэрэгжүүлж болох вэ?

  • Та хэзээ … харсан бэ?

Ярилцсаныхаа дараа суралцагчдыг Алгаслын бэлгэдлүүдээс Аврагчийн тухай эсвэл Түүнтэй харилцах харилцааныхаа талаар юу сурч, мэдэрснээ бичиж тэмдэглэхэд урьж болно. Мөн бичсэн зүйлсээ хуваалцах хүсэлтэй суралцагчдыг урьж болно.

Багшид зориулсан тайлбар

Алгаслын бэлгэдлүүд

Шүлэг

Бэлгэдэл

Байж болох утгууд

Дэмжсэн судрууд*

Шүлэг

3

Бэлгэдэл

Айл бүр хурга золиосолсон

Байж болох утгууд

Есүс Христийн гэтэлгэгч хүч бүх хүнд зориулагдсан.

Дэмжсэн судрууд*

2 Нифай 26:25–28, 33

Шүлэг

5

Бэлгэдэл

Согоггүй эр хурга

Байж болох утгууд

Аврагч бол Бурханы Хурга бөгөөд Тэрээр төгс төгөлдөр, гэм нүгэлгүй байсан.

Дэмжсэн судрууд*

Иохан 1:29; Еврей 5:8–9

Шүлэг

7

Бэлгэдэл

Айл бүрийн хатавч, тотгонд цус нялав

Байж болох утгууд

Бид сүнслэг үхлийг ялан дийлэхийн тулд Христийн цусны нөлөөг хүртэж болно. Христийн цус биднийг гэтэлгэж, хамгаалдаг.

Дэмжсэн судрууд*

Мозая 4:2; Алма 5:21

Шүлэг

8

Бэлгэдэл

Исгээгүй талх (хөрөнгөгүй болгосон талх ба хөрөнгө нь талхыг хөөлгөж, хөгцрүүлдэг)

Байж болох утгууд

Есүс бол амийн талх. Түүнд ариун бус зүйл байхгүй.

Дэмжсэн судрууд*

Иохан 6:35, 48, 57–58; 1 Коринт 5:7–8

Шүлэг

8

Бэлгэдэл

Гашуун ногоо

Байж болох утгууд

Бид унасан дэлхийд амьдарч, нүглийн шаналалд автах шалтгаан нь болдог.

Дэмжсэн судрууд*

Алма 41:11; Сургаал ба Гэрээ 19:18

Шүлэг

11

Бэлгэдэл

Бэлхүүсээ бүслэх, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан идэх

Байж болох утгууд

Христийн гэтэлгэгч хүчийг хойшлуулахгүй ашиглах ёстой.

Дэмжсэн судрууд*

Aлмa 34:32–33

  • Тэмдэглэл: Дэмжих судрын хэсгүүд нь Алгасалд ашигласан бэлгэдлүүдийн тухай нэмэлт ойлголт өгөх зорилготой бөгөөд тэдгээрийг тодорхойлсон тайлбараар хангахгүй.

2-р сонголт: Хуучин Гэрээн дэх Христийн бэлгэдлүүд

Нэг суралцагчийг хичээлд бэлтгэх материалын 3-р хэсэг дэх ахлагч Брүс Р.Макконкигийн мэдэгдлийг чанга уншихад урь. Дараа нь дараах асуултыг тавь. Үүнд:

  • Есүс Христийн бэлгэдлүүдийг олж мэдэх нь Түүнд итгэх итгэлийг тань хэрхэн хүчирхэгжүүлсэн эсвэл хүчирхэгжүүлж болох вэ?

Бид Есүс Христийг гэрчилдэг дүрслэл, хэлбэр, бэлгэдлүүдийг таньдаг болсноор Түүний талаар илүү ихийг мэдэж чадна гэдгийг гэрчил.

Бэлтгэх материалын 3-р хэсэгт буй Хуучин Гэрээний дөрвөн хэсгийг гүйлгэж унш. Ярилцахыг хамгийн их хүссэн, адилхан судрын хэсгийг сонгосон бусад суралцагчтай нийлж, жижиг бүлэг бүрдүүлэхэд суралцагчдыг урь. Тэгээд бүлэг бүрийг сонгосон хэсгээ хамтдаа уншиж, 3-р хэсэг дэх судлах асуултуудын талаар ярилцахад урь.

Суралцагчдад ач холбогдол бүхий ярилцлага өрнүүлэх хангалттай цаг гаргаж өгсний дараа, жижиг бүлгээр ярилцсаны үр дүнд Есүс Христийн талаар юу сурч, мэдэрснээ хуваалцахад хэдэн суралцагчийг урь.

Дараагийн хичээлээр

Дараагийн хичээлээс өмнө дараах асуултыг суралцагчид руу илгээж болно. Та Бурханы шударга ёсыг Түүний хайр, нигүүлсэлтэй хэрхэн нийцүүлэх талаар бодож байсан уу? Та 7-р хичээлд бэлтгэх материалыг уншиж байхдаа, бурханлаг зан чанар болох шударга ёс, нигүүлсэл, хайр гурвын хоорондын харилцааны тухай эргэцүүлэн бодоорой.