Институт
11-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь


“11-р хичээлд бэлтгэх материал: Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“11-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Сүм доторх инээмсэглэж буй залуучууд

11-р хичээлд бэлтгэх материал

Их Эзэний Сүмийн адислалуудад баясах нь

Дэлхийн олон газарт янз бүрийн сүм хийдэд очигсдын тоо буурч байгаа энэ цаг үед Есүс Христ яагаад мөнх бус амьдрал дахь тохинууллынхаа үеэр сүм байгуулж, үүнийгээ хожмын өдрүүдэд сэргээсэн тухай илүү гүнзгий ойлголттой болох нь онцгой чухал байж болох юм. Суралцах явцдаа та Их Эзэний сэргээгдсэн Сүм таны амьдралд илүү их зорилго, хүч чадал, баяр баясгаланг хэрхэн авчирсан эсвэл авчирч чадахыг бод.

1-р хэсэг

Зөвхөн Их Эзэний Сүмд гишүүн байснаар ямар онцгой адислалуудыг хүртэж болох вэ?

Төлөөлөгч Паул Их Эзэний Сүм нь “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь” (Ефес 2:20) хэмээн заасан байдаг. Есүс Христ мөнх бус амьдралынхаа тохинууллын үеэр арван хоёр эрэгтэйг сонгож, Өөрийн төлөөлөгчөөр томилсон. Тэрээр тэдэнд санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг өгсөн бөгөөд ингэснээр тэд Түүний Сүмийг удирдаж, Түүний сайн мэдээг зааж, Түүний бодит байдлын талаар гэрчилж, Түүний нэрээр үйлдэх боломжтой болсон юм (Матай 10:1, 7–8; 16:19; Үйлс 1:21-22; Сургаал ба Гэрээ 107:23-ыг үзнэ үү).  

1:30

Есүс Христ амилсныхаа дараа, авралын ажлыг удирдан чиглүүлэх санваарын түлхүүрүүдийг атгасан төлөөлөгчдөөрөө дамжуулан Өөрийн Сүмийг үргэлжлүүлэн удирдсан. Гэсэн хэдий ч олон хүн Түүний дуудсан үйлчлэгчдийг эсэргүүцэж, Сүмийн гишүүд алдаа гаргаж эхэлжээ. Төлөөлөгчдийг нас барсны дараа “хүмүүс сайн мэдээний зарчмуудыг гуйвуулж, Сүмийн зохион байгуулалт болон санваарын ёслолуудыг эрх мэдэлгүйгээр өөрчлөв. Энэхүү өргөн цар хүрээтэй урвалтын улмаас Их Эзэн санваарын эрх мэдлийг дэлхийгээс татан авчээ” (Gospel Topics, “Apostasy,” topics.ChurchofJesusChrist.org). Үүнийг Их урвалт гэдэг.

Энэ урвалтын байдал 1820 онд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Иосеф Смитэд үзэгдэх хүртэл үргэлжилсэн (Иосеф Смит—Түүх 1:16-20-г үзнэ үү). Энэ үзэгдлээс хойш хэдэн жилийн дараа Есүс Христ Иосеф Смит рүү тэнгэр элч нарыг илгээсэн бөгөөд тэд түүнд санваарын эрх мэдэл, түлхүүрүүдийг хүртээсэн (Иосеф Смит—Түүх 1:68–72; Сургаал ба Гэрээ 110:11–16; 128:19–21-ийг үзнэ үү) ). Энэхүү бурханлаг эрх мэдлээр дамжуулан Есүс Христ төлөөлөгчдийг шинээр дуудаж, Сүмээ дэлхий дээр дахин сэргээсэн билээ (Сургаал ба Гэрээ 1:30-ийг үзнэ үү).

Мелкизедек санваарыг сэргээсэн нь, Волтэр Рэйн

Тэргүүн зөвлөл болон Арван хоёр төлөөлөгчийн чуулга эдүгээ Их Эзэний Сүмийг удирдахад шаардлагатай бүх эрх мэдэл, санваарын түлхүүрүүдийг атгадаг. Энэ нь илүү сайн болж, Христтэй ойр байхыг хүсдэг бидний хүн нэг бүрийн хувьд онцгой ач холбогдолтой юм.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “шүтлэг бишрэлтэй хүмүүс”-ийн хувьд сүмд явах нь чухал болохыг дурдаад, “Сүмд явах, идэвхтэй байх нь бидэнд илүү сайн хүмүүс болж, бусдын амьдралд илүү сайн нөлөө үзүүлэхэд маань тусалдаг” гэж дүгнэсэн (“Сүмд явах хэрэгцээ,” Лиахона, 2021 оны 10-р сар, 24). Тэрээр дараа нь ийн хэлсэн.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс

Бид мэдээж эрт цагийн болон орчин үеийн судрууд Их Эзэн Есүс Христийн эрх мэдлээр удирдуулдаг сүмийн гарал үүсэл, сүмд явах хэрэгцээний талаар тодорхой заан сургадаг гэдгийг баталж байна. Бид мөн Есүс Христийн сэргээгдсэн Сүм Түүний сургаалын бүрэн дүүрэн байдлыг заахын тулд мөн Бурханы хаант улсад ороход шаардлагатай ёслолуудыг Түүний санваарын эрх мэдлээр гүйцэтгэхээр үүсгэн байгуулагдсан гэдгийг гэрчилж байна.[Иохан 3:5-ыг үзнэ үү]. Сүмд явахаас татгалзаж, зөвхөн хувийн сүнслэг байдалдаа найддаг гишүүд өөрсдийгөө санваарын хүч, адислал, сэргээгдсэн сургаалын бүрэн дүүрэн байдал, сургаалыг хэрэгжүүлэх урам зориг, боломж зэрэг сайн мэдээний хамгийн чухал зүйлсээс тусгаарлагддаг. Тэд гэр бүлтэйгээ мөнхөд хамт байх эрхтэй болох боломжоо алддаг. (“The Need for a Church,” Liahona, Nov. 2021, 25)

санваарын томилгоо

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Робэрт Д.Хэйлс мөн ийн заажээ.

Ахлагч Робэрт Д.Хэйлс

Дэлхий дээр санваарын хүч байгаагүй бол дайсан эрх чөлөөтэй хэрэн хэсэж, ямар ч саадгүй засаглах байсан. Мөн биднийг удирдан, чиглүүлж мөн сэнхрүүлэх Ариун Сүнсний бэлэг байхгүй байх байсан. Их Эзэний нэрээр ярих бошиглогчид болон ариун нандин, мөнхийн гэрээнүүд байгуулах ариун сүмүүд ч байхгүй байх байсан төдийгүй адислах, баптисм хүртээх, эдгээх, тайтгаруулах эрх мэдэл байхгүй байх байсан. (“Blessings of the Priesthood,” Ensign, Nov. 1995, 32)

Шигтгээ зураг, тунгаан бодох

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдэд ирдэг онцгой адислалуудыг та өөр итгэл үнэмшилтэй хэн нэгэнд хэрхэн тайлбарлах вэ?

2-р хэсэг

Сүмд идэвхтэй явах нь намайг болон бусдыг хэрхэн адислах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Сүмд явахын адислалын талаар ийн заасан.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Бурханы эцсийн зорилго бол бидний өсөлт хөгжил гэдгийг ойлгох нь чухал. … Үүнээс хүртэхэд зүгээр л илүү сайн байх эсвэл сүнсний мэдрэмжийг мэдрэхээс илүү их зүйлийг шаарддаг. Үүнд: Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, усан болон Сүнсний баптисм, эцсээ хүртэл итгэлтэйгээр тэвчих зэрэг нь орно. Хүмүүн үүнийг тусгаарлагдсан орчинд бүрэн дүүрэн гүйцэтгэж чадахгүй учраас “мөнхийн амьдралд хүргэдэг давчуу бөгөөд нарийн замд” бие биенээ дэмжих гэгээнтнүүдийг бий болгох нь Их Эзэний сүмийг үүсгэх болсон гол шалтгаан юм [2 Нифай 31:18]. (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 101–102)

Гэгээнтнүүдийн нэг хэсэг байх нь биднийг хэрхэн хүчирхэгжүүлж, Есүс Христтэй ойртуулж болох талаар төлөөлөгч Паул заасан.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Ефес 4:11–14-ийг уншаад, Их Эзэний Сүмд явснаар таны амьдралыг адислах янз бүрийн арга замуудыг тэмдэглэх талаар бодож үз.

Мөн ахлагч Кристоффэрсон Сүмийн бусад гишүүнтэй харилцах туршлага нь бидэнд Их Эзэний сайн мэдээг хэрэгжүүлэхэд шаардлагатай боломжуудыг олгодог гэж тайлбарлажээ.

Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Сүмийн гишүүд Христийн бие болохын хувьд өдөр тутмынхаа бодит амьдралд нэг нэгнээ тохинуулдаг. Бид хэн нэгнийг гомдоон, өөр нэг нь биднийг бас гомдоох явдал гардаг. Бид нэг нэгнийхээ тэвчээрийг өөрсдийн онцлог болсон зан аашаар байнга сорьдог юм шиг санагддаг. Бид Христийн биеийн нэг хэсэг болсноор ердийн ойлголт, өргөмжлөгдсөн үгсийн хүрээнээс халин, “хайранд хамтдаа амьдарч” сурах явцдаа “бодит” туршлага хуримтлуулах ёстой [Сургаал ба Гэрээ 42:45]. (“Сүм яагаад хэрэгтэй вэ?,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 102)

Шигтгээ зураг, тэмдэглэх

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Бид Сүмийн дуудлага, тохинуулах даалгавруудыг гүйцэтгэх, бусдад үйлчлэх эсвэл биднээс өөр хүмүүстэй харьцаж сурах замаар Их Эзэний хаант улсыг байгуулах “бодит” туршлагыг хуримтлуулж чадна. Тойрог, салбар дээр тань танд тохиолдсон эсвэл тохиолдож буй “бодит” туршлагаасаа бод. Нэг туршлагаа сонгоод, энэ нь сайн мэдээний сургаалыг хэрэгжүүлж, Есүс Христтэй илүү адилхан болоход тань хэрхэн тусалсан талаар бич. Хэрэв та сүмд явдаггүй бол сүмд явж эхэлснээр та болон танай тойрог, салбарынхан хэрхэн адислагдах боломжтойг бичих талаар бодож үз.

3-р хэсэг

Тойрог, салбараа хүн бүрд илүү нээлттэй, дотно хүлээж авдаг газар болгохын тулд би юу хийж чадах вэ?

Сүм дэх халуун дулаан, чин сэтгэлийн харилцаа танд ямар мэдрэмж төрүүлдэг талаар бод. Хэзээ та тойрог, салбарынхаа хэн нэгэнд ийнхүү мэдрэхэд нь тусалсан бэ?

Сүм дээр ярилцаж буй хоёр хүн
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Моронай Сүм дэх нөхөрлөлийн ач холбогдлыг заасан. Моронай 6:4–5-ыг уншаад, тойрог, салбартаа харьяалагдах мэдрэмжийг бий болгоход хэрхэн тусалж болох талаар бодож үз.

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн зөвлөх асан Кэрол М.Стэфэнс эгчийн хуваалцсан нөхөрлөлийн жишээг авч үзье.

Кэрол М.Стэфэнс

Сүмд идэвхгүй болсон эсвэл Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний захиасыг сонсоогүй олон найз [Мариад] байдаг. Өдөр бүр тэрээр итгэлээ ашиглаж, түүний тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийн төлөө залбиран, тийнхүү хүлээн авсан удирдамжийнхаа дагуу үйлддэг байна. Тэр утсаар ярьж, хайраа илэрхийлэн, найзууддаа “Чи бидэнд хэрэгтэй байна” гэж хэлдэг. Тэр гэртээ долоо хоног бүр гэр бүлийн үдэш зохиож, хөршүүдээ болон гишүүд, номлогчдыг ирж оролцохыг урин, хоолоор дайлдаг ажээ. Тэрээр хүмүүсийг сүмд ирэхэд урьж, тэдний ирэхийг хүлээн, ирэхэд нь хажууд нь суудаг. (“Бидэнд баярлах агуу шалтгаан бий,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 136)

шигтгээ зураг, үйлдэх

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Та тойрог, салбарынхаа хэнд гараа сунгаснаар түүнийг адисалж чадах вэ? Тэднийг сүмд ирээд Аврагчийн хайрыг мэдрэхэд нь туслахын тулд та юу хийх вэ? Бусадтай хэрхэн нөхөрлөх талаар үлгэр жишээ авахын тулд “Inviting Others to ‘Come and Stay’” (1:39) (Бусдыг ‘ирээд, үлдэхэд’ урих нь) видеог үзнэ үү. “(Тайлбар: Хэдийгээр энэхүү видео монгол хэл дээр биш ч тустай гэж бодвол, англи хэл дээр үзэх боломжтой.)

1:39