Институт
13-р хичээлд бэлтгэх материал: Аврагчийн адил тохинуулах нь


“13-р хичээлд бэлтгэх материал: Аврагчийн адил тохинуулах нь,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал (2023)

“13-р хичээлд бэлтгэх материал,” Есүс Христ ба Түүний үүрдийн сайн мэдээ: Багшийн материал

Есүс өвчтэй эмэгтэйг тайтгаруулж байгаа нь

13-р хичээлд бэлтгэх материал

Аврагчийн адил тохинуулах нь

Бид бүгд тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг анзаардаг. Гэхдээ анзаарахгүй өнгөрөх тохиолдол ч бий. Зарим нь хүнд өдрийг өнгөрүүлж байж ч магадгүй. Зарим нь ганцаардах, өөртөө эргэлзэх, өлсөх, урам хугарах, өвдөж зовж байж магадгүй. Бид би юу хийж чадахсан билээ гэж гайхширч байж ч магад. Аврагчийн амьдралыг хараад бид Түүний хэрхэн “сайныг үйлдэж явсан” олон жишээг олж хардаг (Үйлс 10:38). Та Түүний үлгэр жишээг эргэцүүлэхдээ бусдын хэрэгцээнд тохинуулах талаар юу сурснаа бодож үзээрэй.

1-р хэсэг

Бид Аврагчийн үлгэр жишээнээс тохинууллын талаар юу сурч болох вэ?

Аврагч сүүлчийн зоогийн үеэр Гетсеманид болон загалмай дээр Өөрийг нь хүлээж буй аймшигт зовлонг урьдчилж мэдээд, юу мэдэрч байсныг төсөөл. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд ийн ажиглан харсан байдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд

“Гүн гүнзгий сэтгэлийн дарамт доор … Христ чимээгүй босож, боол эсвэл үйлчлэгч шиг алчуураа бүслээд, төлөөлөгчдийн хөлийг угаахаар сөгдсөн юм. (Иохан 13:3–17-г үзнэ үү.) Дөнгөж байгуулагдсан энэ хаант улсын итгэгчдийн энэ жижиг хүрээнийхэн хамгийн хүнд сорилттойгоо тулгарах гэж байсан тул Тэр улам бүр нэмэгдэж буй шаналлаа орхин, тэдэндээ дахиад нэг үйлчилж, хүчирхэгжүүлэхийг хүссэн. (“He Loved Them unto the End,” Ensign, Nov. 1989, 25)

Есүс Петрийн хөлийг угааж байгаа нь

Аврагч төлөөлөгчдийн хөлийг угаасныхаа дараа тэдэнд шинэ зарлигийг өгсөн ба энэ нь Түүний нэрээр тохинуулахыг эрэлхийлэх бүх хүнд зайлшгүй чухал байв.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Иохан 13:34–35-ыг уншаад, энэ зарлиг яагаад тохинуулалд чухал болохыг бодож үз.

Бид Есүс Христийн амьдралын талаар эргэцүүлэн бодсоноор Тэр бидэнд хайраар хэрхэн тохинуулахыг харуулсныг харж чадна.

шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Аврагчийн амьдралын дараах туршлагуудаас нэг юм уу хэд хэдийг уншиж эсвэл үзээд, Түүний үлгэр жишээ болон сургаалаас тохинуулах талаар юу сурч болохыг бодож үз. Төрсөн бодол санаа, мэдрэмж, сэтгэгдлээ бичиж тэмдэглэх талаар бодож үзээрэй.

Бидний ихэнх нь Христийнхтэй адил хайраар бусдад тохинуулахыг хүсдэг. Гэхдээ бид яаж, хэзээ туслахаа мэдэхгүй байж магадгүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “тохинуулах гэдэг нь өөр хэн нэгэнд амьдралдаа Аврагчийн хайрыг мэдрэхэд нь туслахын тулд өөрийнхөө мэдрэмжийг дагахыг хэлнэ” гэж заасан (Sheri L. Dew, Insights from a Prophet’s Life: Russell M. Nelson [2019], 349).

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг дараах зөвлөгөөг өгчээ.

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

[Их Эзэн] гэгээнтнүүдээсээ бие биенээ Түүний арга замаар халамжлахыг хүсдэг. … Ариун Сүнс уг халамжилж байгаа хүнийг удирдан чиглүүлж, тусламж хэрэгтэй байгаа хүнд ямар тусламж үзүүлбэл хамгийн сайн талаарх Их Эзэний мэдэж байгаа зүйлийг мэдэж авахад нь туслах үед тэд амжилт гаргадаг. (“Сүнсээр өдөөгдсөн тохинуулал,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 80)

Ариун Сүнс биднийг өчүүхэн мөн энгийн арга замаар үйлчлэхэд байнга өдөөх болно. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам ийн заасан.

Ерөнхийлөгч Жийн Б.Бингам

Заримдаа бид хөршдөө үйлчлэхийн тулд ямар нэг агуу бөгөөд баатарлаг үйлс бүтээх ёстой гэж боддог. Гэвч үйлчлэлийн энгийн үйлдлүүд нь бусдад болон өөрсдөд маань хүчирхгээр нөлөөлж чадна. Аврагч юу хийсэн бэ? … Тэрээр инээмсэглэж, ярьж, хамт алхаж, сонсож, цаг гаргаж, урамшуулан дэмжиж бас зааж, хооллож, уучилж байсан. Тэр гэр бүл, найз нөхөд, хөршүүд болон танихгүй хүмүүст ч мөн адил үйлчилж, танилуудаа болон хайртай хүмүүсээ Өөрийн сайн мэдээний гайхамшигт адислалуудын баяр хөөрийг хүлээн авахад урьсан. Үйлчлэл, хайрын эдгээр “энгийн” үйлдэл өнөөдөр бидний хийх тохинууллын загвар болж өгдөг. (“Аврагчийн адил тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130)

Есүс нэгэн ээжид тохинуулж байгаа нь

Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Шэрон Юбанк эгчийн дараах үгийг уншаад, тохинуулах ажлыг илүү утга учиртай хувийн туршлага болгохын тулд юу хийж болох талаар бодож үз.  

0:55
Шэрон Юбанк эгч

Хэрэв бид үзэл бодлоо өөрчилбөл, ядуу хийгээд гачигдагсдад анхаарал халамж тавих нь эд зүйл өгөхөөс илүүтэй, хүн хоорондын харилцаа холбоог ойртуулах, утга учиртай яриа өрнүүлэх, баялаг, эерэг харилцааг бий болгоход чиглэх болно гэдгийг ойлгох ба ингэснээр Их Эзэн биднийг хаа нэгтээ илгээх боломжтой болно. … Их Эзэн танаар дамжуулан ажиллахыг хүсдэг. Танд болон таны чадварт тохирсон танаар хийлгэх ажил энд бий. Хэн ч таны адил үүнийг хийж чадахгүй. … Аврагчийн нэгэн адил, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст таны өгч чадах хамгийн сайхан бэлгүүдийн нэг нь та өөрөө гэдгийг сана. (“Turning Enemies into Friends” [Brigham Young University forum address, Jan. 23, 2018], speeches.byu.edu)

Тэврэлдэж буй хоёр эмэгтэй
шигтгээ зураг, ярилц

Хичээлд бэлтгэхээр тунгаан бодох

Бусдад хэрхэн тохинуулдаг талаар гэр бүлийн гишүүн, найз эсвэл ангийнхнаасаа асуу. Христийнхтэй адил хайр хэрэгтэй хүмүүст үйлчлэхэд танд заримдаа юу саад болдог тухай ярилцаж болно.

2-р хэсэг

Сайн самари хүний талаарх Аврагчийн сургаалт зүйрлэлээс би тохинууллын тухай юу сурч болох вэ?

Есүс Христийн үед иудейчүүд болон самаричууд хоорондоо ихээхэн дайсагнадаг байв. Иудейчүүд самаричуудыг “зарим нь израил, зарим нь харийнхан” гэж үздэг байсан ба “тэд иудейчүүдийн болон үнэн Бурханыг мэддэггүй холимог шашны итгэл бишрэл хийгээд зан үйлтэй” учир үл тоомсорлодог байжээ (Судруудын удирдамж, “Самаричууд,” scriptures.ChurchofJesusChrist.org).

Нэгэн хуульч (тухайн үеийн хуульчид Мосегийн хуулиар мэргэшсэн байв) “хөршөө хайрла” гэсэн зарлигтай холбогдуулан өөрийн үйлдлийг зөвтгөх гэж оролдохдоо, Их Эзэнээс “Миний хөрш хэн бэ?” гэж асуужээ. (Лук 10:25–29-ийг үзнэ үү.) Их Эзэн хариуд нь сайн самари хүний сургаалт зүйрлэлийг хэлэв.

Сайн самари хүн, Волтэр Рэйн
шигтгээ зураг, судлах

Хичээлд бэлтгэхээр судлах

Лук 10:30–37-г уншаад, бусдад тохинуулах талаар юу сурч болохыг бодож үз. Та мөн “Сайн самари хүний сургаалт зүйрлэл” (5:11) видеог үзэж болно.

2:3

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Гэррит В.Гонг ийн заасан.

Ахлагч Гэррит В.Гонг

Шороо тоосонд дарагдсан Иерихо хүрэх замд бид зодуулж, шархдаж, өвчин зовлонд нэрвэгддэг.

Хэдийгээр бид бие биедээ туслах ёстой ч ихэвчлэн ямар нэгэн шалтгаанаар замын нөгөө талд гарч, дэргэдүүр нь явж өнгөрдөг.

Гэхдээ сайн самари хүн биднийг өрөвдөн саатаж, шархыг маань … боодог. Тэр биднийг дэн буудалд буюу Түүний Сүмд аваачдаг. …

… Есүс Христ биднийг Өөртэй нь адил сайн самари хүн болж, дэн буудлыг нь (Түүний Сүмийг) бүх хүнд амьдралын шарх, шуурганаас хоргодох газар болгоход уриалдаг юм. … (“Дэн буудлын өрөө,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23)

Гурван эрэгтэй ярилцаж байгаа нь
шигтгээ зураг, үйлдэх

Үйлд

Танд хэнийг өргөж, хүчирхэгжүүлж, урамшуулах юмсан гэсэн бодол төрдөг вэ? Та түүнд Христтэй адилаар хэрхэн үйлчилж чадах вэ? Тохинуулах төлөвлөгөө гаргахыг бод.