Бие даасан байдал
Өмнөх үг


Өмнөх үг

Бидний дунд асар их хэрэгцээ байна. Олон гишүүн бие даах чадваргүй ба “өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг ба материаллаг хэрэгцээг хангах” чадвараар дутмаг байдаг.1 Хүмүүсийг бие даах чадвартай болгох нь авралын ажил юм. Ерөнхийлөгч Томас С.Монсон: “Бие даах чадвар нь … бидний сүнслэг болон материаллаг сайн сайханд нэн чухал. … Бие дааж амьдрах чадвартай, бусдаас хамааралгүй байцгаая. Авралыг өөр ямар ч зарчмаар олж авах боломжгүй”2 хэмээн заажээ.

Илүү бие даасан болоход нь тусалбал зохих хүмүүст мацгийн өргөлийн тусламж авдаг хүмүүс, эргэж ирсэн номлогчид, дөнгөж хөрвөгдсөн болон идэвх султай гишүүд, мөн илүү сайн ажилд орох хэрэгтэй байгаа тухайн орон нутгийн санваарын удирдагчид орно. Өнөө үед Их Эзэн гишүүдэд бие даах чадвартай болох явцад нь туслахын тулд энэхүү удирдамж дээр дурдагдсан шинэ арга хэрэгсэл, эх сурвалж, арга барилыг Өөрийн Сүмээр дамжуулан хангаж байна.3

Та санваарын удирдагчийн хувьд Их Эзэний “тэдгээрийн түлхүүрүүдийг, … тохинууллын хийгээд миний гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх ажлын тулд би та нарт өглөө” (С ба Г 124:143), мөн “эдгээр түлхүүрүүд өгөгдсөн түүнд хүмүүний [үрсийн], …авралтай холбогдсон баримтуудын мэдлэгийг олж авах нь хэцүү биш болой” (С ба Г 128:11) хэмээн хандан хэлсэн хүмүүсийн нэг болно. “Автобусны жолоочийн зүйрлэл”-ийг унш. Энэ чухал ажлыг урагшлуулахад өөрийн гүйцэтгэх үүргийг тунгаан бод.

Удирдагчид зориулсан энэ удирдамж нь түлхүүрүүдээ ашиглан, эдгээр шинэ арга хэрэгслийг хэрэгжүүлж, бие даах чадвартай болохын тулд өөрөө өөрсдөдөө туслахад нь гишүүдэд туслах таны ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоор бэлтгэгдсэн юм. Таныг үүнийг хийх үед Ариун Сүнс таныг удирдаж, Их Эзэн ядуус болон гачигдагсдыг өргөх, мөн Түүний авралын ажлыг яаравчлуулах үйл хэрэгт өөрийн мутар дахь зэмсэг болгоно.

  1. Гарын авлага 2: Сүмийг удирдах нь (2010), 6.1.1.

  2. Томас С.Монсон, (Марион Ж.Ромнигоос эш татав),“Guiding Principles of Personal and Family Welfare,” Ensign, 1986 оны 9-р сар, 3.

  3. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл srs.lds.org-ийг үзнэ үү.

Хэвлэх