Бие даасан байдал
Санваарын удирдагчийн үүрэг хариуцлага


Санваарын удирдагчийн үүрэг хариуцлага

Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл (эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөл)

  1. Бие даасан байдлын сургаал, зарчмуудыг судал мөн заа (арын хавтсыг үзнэ үү). Бишопт болон гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны гишүүдэд бие даах чадвар хөгжүүлэх үүрэг хариуцлагынх нь талаар заавар өг.

  2. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх зорилгыг тодорхойл.

  3. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн, хяналт тавих гадасны бие даах чадварыг хөгжүүлэх хороог байгуул.

  4. Юуны өмнө эргэж ирсэн номлогчдыг болон шинэ хөрвөгчдийг (шаардлагатай бол) бие даах чадвар хөгжүүлэх төвийн үйл ажиллагаанд оролцоход урь.

  5. Гадасны зөвлөлийн хэлэлцэх асуудалд бие даах чадвар хөгжүүлэх асуудлыг оруул.

  6. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнг дууд.

  7. Шаардлагатай үед Сүмийн үйлчлэлийн номлогчдыг дууд.

  8. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааны явцын тухай болон ТБС-ийн зээлийн тайлантай танилцаад, тэдгээрт үндэслэн үйлд.

  9. Шаардлагатай үед гэр бүлийн түүхийн төвийг бие даах чадвар хөгжүүлэх төвийн зориулалтаар хамтран ашиглах тухай удирдамж гарга.

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороо

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны бүрэлдэхүүнд дараах хүмүүс орно. Үүнд: гадасны ерөнхийлөгчийн зөвлөх (дарга), бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийг хариуцахаар томилогдсон Дээд зөвлөлийн гишүүн, гадасны Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүн, бишопын халамжийн асуудал хариуцсан зөвлөлийн дарга болон гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн.Тус хорооны бүрэлдэхүүнд Залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ерөнхийлөгчийн зөвлөлүүд, гадасны өөр бусад мэргэжилтэн, бүрэн цагийн ахмад номлогчид болон Сүмийн үйлчлэлийн номлогчид орж болно.

  1. “Бие даах чадвартай болохын төлөө хөдөлмөрлөх нь” видео бичлэгийг (srs.lds.org/videos-оос) үзнэ үү.

  2. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэн, хяналт тавь.

  3. Миний бие даах чадвартай болох арга зам нэртэй онцгой цугларалтыг тогтмол зохион байгуул (4-р хуудсыг үзнэ үү).

  4. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвийг зохион байгуулан, ажилтнуудыг бүрдүүл. Төвийн үйл ажиллагааг удирдаж, бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохион байгуулах Сүмийн үйлчлэлийн номлогч хосыг эсвэл бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнг томил (2-р хуудсыг үзнэ үү).

  5. Тойргийн зөвлөлд бие даах чадвар хөгжүүлэх үүрэг хариуцлагынх нь талаар заа.

  6. Бие даах чадвар хөгжүүлэх төвийн ажилтнуудын боловсруулан гаргасан эх сурвалж ба үзүүлж буй үйлчилгээг ашигла.

  7. Эргэж ирсэн номлогчдыг болон шинэ хөрвөгчдийг (шаардлагатай бол) Mиний бие даах чадвартай болох арга зам онцгой цугларалтад оролцож, бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд нэгдэхэд урь.

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн

Мэргэжилтэн нь бие даах чадвар хөгжүүлэх төвийн бүх үйл ажиллагааг (Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороо, Гадасны бие даах чадвар хөгжүүлэх төв, Бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежер) нэгтгэн холбох үүрэгтэй.

  1. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны хурлын хөтөлбөрийг бэлтгэх

  2. Сүмийн үйлчлэлийн номлогчдод болон сайн дурынханд бие даах чадвар хөгжүүлэх төвийг хэрхэн ажиллуулах талаар зааж сургах

  3. Гадасны бие даах чадвар хөгжүүлэх бусад мэргэжилтэнг сургаж, удирдах

  4. Шаардлага гарвал бие даах чадвар хөгжүүлэхтэй холбоотой материалыг захиалах

  5. Хүсэлтийн дагуу бишопуудыг болон тойргийн зөвлөлийнхнийг сургаж, дэмжих

  6. Гишүүдэд srs.lds.org/register-т бүртгүүлэхэд нь туслах

  7. Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохион байгуулж, хянаж, дэмжлэг туслалцаа үзүүлэн, зохицуулах (Шаардлагатай үед бүлгүүдийг зохицуулуулахаар өөр гишүүдийг дуудаж болно.)

  8. Онлайнаар srs.lds.org/facilitator дээр байгаа зарчмуудыг судалж, дагаж мөрдөх

Бишопын зөвлөл (эсвэл салбарын ерөнхийлөгчийн зөвлөл)

  1. Тойргийн гишүүдэд бие даасан байдлын талаарх сургаал, зарчмуудыг заа (арын хавтсыг үзнэ үү).

  2. Тойргийн зөвлөлөөр дамжуулан бие даах чадвар хөгжүүлэх хүчин чармайлтыг удирдан чиглүүл.

    • Бие даах чадвартай болох шаардлагатай бүх гишүүнийг тодорхойлж, тоог гарган, урь. Үүнийг хийхэд leader.lds.org/self-reliance дээрх насанд хүрсэн гишүүдэд зориулсан бие даах чадварын арга хэрэгсэл тустай байж болно.

    • Чуулгын болон туслах бүлгийн удирдагчдаар дамжуулан тусламж хэрэгтэй хүмүүсийг дэмжиж, зөвлөн, туслалцаа үзүүл.

  3. Тусламж хэрэгтэй хүмүүсийг Миний бие даах чадвартай болох арга зам товхимлыг дуусгаж, бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд хамрагдахад урь.

  4. Шаардлагатай үед тойргийн бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнг бүлгүүдийг зохицуулуулахаар дууд.

  5. ТБС-ийн зээлийн батламж олгох ярилцлага хий (pef.lds.org/loans-ийг үзнэ үү).

  6. Тойргийн бие даах чадвар хөгжүүлэх үйл ажиллагааны явцын тухай болон ТБС-ийн зээлийн тайлантай танилцан, тэдгээрт үндэслэж үйлд. Бишопууд ТБС-ийн зээлийн төлбөрийг цуглуулах асуудалд оролцох ёсгүй.

  7. Шаардлагатай үед гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооноос тусламж дэмжлэг ав.

Хэвлэх