Бие даасан байдал
Эх сурвалж


Эх сурвалж

Бие даах чадвар хөгжүүлэх төвүүд

Гадаснуудыг бие даах чадвар хөгжүүлэх төвийг Сүмийн байранд, гол төлөв гэр бүлийн түүхийн байрыг хамтарч ашиглахаар зохион байгуулахад нь урамшуулан дэмж. Бие даах чадвар хөгжүүлэх төвд Сүмийн үйлчлэлийн номлогчид, сайн дурынхан ажиллах бөгөөд ажил хайгч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, оюутан болох гэж буй хүмүүст интернэт ашиглах боломж олгон, заавар зөвлөгөө өгч, хэрэгтэй эх сурвалжаар хангана.

Бие даах чадвар хөгжүүлэх бүлэг

Бие даах чадвар хөгжүүлэх бүлгийн цугларалт нь зөвлөлдөх загварыг ашигладаг бөгөөд Сүмийн ихэнх анги, хичээл, сургалтаас ялгаатай. Энэ бүлэгт багш эсвэл дадлагажуулагч гэж байхгүй. Харин бүлгийн гишүүд хамтдаа зөвлөлдөн, суралцаж, нэг нэгнээ зааж сурган, сурч мэдсэн зүйлсээ хэрэгжүүлэхээр амлалт өгч, түүнийгээ биелүүлэх талаар бие биедээ тусалдаг. Бүлгийн энэхүү зааж сургах, зөвлөлдөх үйл явц нь дасгалын ном, видео бичлэг зэрэгтэй хамт гишүүн бүрийг бие даасан амьдралынхаа төлөө хөгжиж дэвшихэд нь хүчирхэгжүүлэх эрчимтэй суралцах орчинг бий болгоно.

Гадасны болон тойргийн удирдагчид бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг зохион байгуулан, зохицуулах бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтнүүдийг дуудна. Бүлгийн зохицуулагчид багш биш бөгөөд харин тэд бүлгийнхэнд гарын авлагад бичигдсэн бие даасан байдлын үйл явцыг дагаж мөрдөхөд тусална. Заримдаа бүлгийн зохицуулагчдад интернэт ашиглах, бүлгийн цугларалтаар видео бичлэг үзүүлэх шаардлага гарна. Удирдагчид шаардлагын дагуу хэчнээн ч бүлгийг зохион байгуулан, хэдэн ч мэргэжилтэнг дуудаж болно. Шаардлагатай үед бүлгийн гишүүдээс зохицуулагчаар ажиллахыг хүсэж болно. Бүлэг тус бүр 8-14 гишүүнтэй байх бөгөөд нэг удаад хоёр цаг үргэлжлэх уулзалт хийхээр 12 удаа цугларна. Бүлгүүд гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвд болон Сүмийн байранд эсвэл гишүүдийн хувьд тохиромжтой өөр газарт цугларч болно.

Орон нутгийн удирдагчид дараах бүлгүүдээс аль нь тэдний нэгжид хэрэгтэй болохыг тодорхойлно.

  1. Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь бүлэг нь хүмүүст хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл өргөжүүлэхэд тусална. Эдгээр бүлэг нь хувиараа хөдөлмөр эрхлэх сургалтыг орлодог.

  2. Ажил хайх нь бүлэг нь хүмүүст шинэ эсвэл илүү сайн ажил олоход тусална. Эдгээр бүлэг нь ажил эрхлэлтийн сургалтыг орлодог.

  3. Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь бүлэг нь хүмүүст орлогоо нэмэгдүүлж, сурч боловсрох арга замаа олж тодорхойлоход тусална. Эдгээр бүлэг нь амжилтын төлөө төлөвлөх нь гэсэн сургалтыг орлодог.

Түүнчлэн бүлгийн нэг хэсэг болгон, гишүүд Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил товхимол дээрх бие даахтай холбоотой 12 сургаалын сэдвийг судална.

Сүмийн ажилтанг дэмжих, үр дүнтэй эх сурвалжуудын жагсаалт

Сүм нь бие даах чадвар хөгжүүлэх хүчин чармайлтыг дэмжих зорилгоор хөтөлбөрийн бүх хүрээнд хүмүүсийг хамруулж ажиллуулна. Үүнд: бүсийн бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөр хариуцсан менежер, бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийн үйл ажиллагаа хариуцсан менежер, бие даах чадвар хөгжүүлэх төвийн менежер болон бусад ажилтан орно. Эдгээр ажилтан гадасны бие даах чадвар хөгжүүлэх төвүүдийн хэрэгцээ шаардлагад уялдуулан эх сурвалжаар ханган, сургалт өгнө. Эдгээр эх сурвалжид зөвлөх, санал болгосон сургууль, хөтөлбөрүүдийн жагсаалт, орон нутаг дахь ажлын байр, бизнес эхлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг санхүүжүүлэх санхүүгийн байгууллагын нэрс зэрэг мэдээлэл орно.

Бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийн вэбсайт

Удирдагч, гишүүдэд зориулсан дэлгэрэнгүй мэдээллийг pef.lds.org-оос авна уу.

Удирдагч, бичиг хэргийн ажилтны мэдээллийн сан (LCR)

Насанд хүрсэн гишүүдэд зориулсан бие даах чадварын хэрэгслүүд нь амьдралын үндсэн хэрэгцээт зүйлсээр дутмаг гишүүдийг тодорхойлон, тэдэнд анхаарлаа хандуулахад бишопуудыг дэмжинэ. Энэ эх сурвалжийг leader.lds.org/self-reliance дээрээс ашиглаж болно.

Миний бие даах чадвартай болох арга зам онцгой цугларалт

Гадас, тойргууд Миний бие даах чадвартай болох арга зам сэдэвтэй онцгой цугларалтуудыг тогтмол зохион байгуулна. Энэхүү онцгой цугларалт нь гишүүдэд бие даах чадварын талаарх сургаалын ач холбогдлыг ойлгоход туслан, одоогийн бие даасан байдлынх нь түвшинд үнэлгээ хийж, материаллаг тал дээр бие даахад ямар ур чадвар, орлого хэрэгтэй болохыг тодорхойлж, уг зорилгодоо хүрэхэд туслах бүлгийг сонгоход нь тусалснаар бие даасан байдалд хүрэх замыг эхлүүлнэ. Миний бие даах чадвартай болох арга зам товхимол нь энэ үйл явцад тусалдаг. Бие даасан байдлын үнэлгээг хувь хүн өөрөө болон санваарын удирдагч, бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэнтэй хамт, мөн бие даах чадвар хөгжүүлэх төв дээр эсвэл өөр орчинд хийж болно. “Миний бие даах чадвартай болох арга зам товхимлыг хэрхэн ашиглах вэ” видео бичлэгийг srs.lds.org/videos-оос үзнэ үү.

Сургалтын видео бичлэгүүд

Дараах видео бичлэгүүдийг онлайнаар pef.lds.org/videos-оос үзнэ үү.

ҮЗЭХ ХҮМҮҮС

Видео бичлэгийн гарчиг

Удирдагчид

Би Өөрийн гэгээнтнүүдийг хангана

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороо

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх хорооны хурал

Гадасны бие даах чадвар хөгжүүлэх мэргэжилтэн

Тойргийн зөвлөлд туслах нь

Бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдийг хэрхэн зохион байгуулах вэ

Бие даах чадвартай болохын төлөө хөдөлмөрлөх нь

Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил видео бичлэгүүд (12)

Зохицуулагчид

Миний зорилго

Бүлгийг хэрхэн зохицуулах вэ?

Хэрхэн бэлтгэх вэ?

Хэрхэн удирдах вэ: Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил

Хэрхэн удирдах вэ: Тайлагна

Хэрхэн удирдах вэ: Судал

Хэрхэн удирдах вэ: Тунгаан бод

Хэрхэн удирдах вэ: Амлалт өг

Хэрхэх вэ: Цугларалтуудыг зохион байгуул

“Явж, мөн хийх” талаар суралцах нь

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org эсвэл srs.lds.org/feedback хаягаар явуулна уу.

Бүлгийн ашиглах материал

Сургалтын материал, видео бичлэг, сургалтуудыг Gospel Library гар утасны программ болон онлайнаар, srs.lds.org дээрээс харах боломжтой. Түүнчлэн сургалтын материалуудыг Сүмийн хангамжийн төвөөр дамжуулан захиалж болно.

Миний бие даах чадвартай болох арга зам

Зураг
“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын хавтас

Бүх оролцогч энэ номоос эхлэн одоогийн бие даасан байдлынхаа түвшинг тодорхойлж, бие даах чадвартай болоход нь ямар бүлэг туслах талаар шийдвэр гаргана. Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх ба ажил хайх, сурч боловсрох гэсэн бүлгүүд байгаа.

Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил

Зураг
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал” товхимлын хавтас

Энэ бүх гурван бүлгийн гишүүд бие даасан байдлын нэн чухал сүнслэг зарчмуудыг ярилцан, хэрэгжүүлэхдээ энэхүү товхимлыг ашиглана.

Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь

Зураг
“Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь” товхимлын хавтас

Бизнес эрхэлдэг эсвэл шинээр эхлүүлэхийг хүсэж буй хүмүүст зориулав. Бүлгийн гишүүд баримт бичиг хөтлөлт, зар сурталчилгаа, бэлэн мөнгөний менежментийн талаар дадлага хийнэ. Тэд мөн бизнесийн жижиг туршилтуудаар дамжуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх арга замуудыг турших болно.

Ажил хайх нь

Зураг
“Ажил хайх нь” гарын авлагын хавтас

Сайн ажилд тэнцэхүйц ур чадвартай хүмүүст зориулав. Бүлгийн гишүүд ажлын боломжуудыг олж тодорхойлон, танилын сүлжээгээ өргөжүүлж, өөрсдийн давуу талыг танилцуулах, ярилцлагын асуултуудад бэлтгэх зэргээр дадлага хийнэ. Энэ бүлэгт хамрагдсаны үр дүнд ажилтай болно.

Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь

Зураг
“Илүү сайн ажлын төлөө сурч боловсрох нь” товхимлын хавтас

Сайн ажилд орохын тулд эсвэл бизнес эхлүүлэхийн тулд боловсрол эзэмших юм уу сургалтад хамрагдах шаардлагатай хүмүүст зориулсан. Бүлгийн гишүүд бие даахад туслах ажлыг тодорхойлон, дараа нь санал болгосон сургууль эсвэл хөтөлбөрийг (үүнд арга зам мөн орно) олж сонгоно. Энэ бүлэгт хамрагдсаны үр дүнд сургуульд орж мөн ТБС-ийн зээлд (хэрэгтэй бол) хамрагдана.

Mиний суурь: Зарчим, ур чадвар, дадал хэвшил болон Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь товхимлын шаардлагуудыг хангасан бүлгийн гишүүд ХҮГ Бизнесийн коллежоос гэрчилгээ хүлээн авах боломжтой.

Хэвлэх