Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөхийн миний дуудлага
Үүрэг хариуцлага
Их Эзэн Өөрийнх нь Сүмд үйлчлэх таны хүсэлд талархаж байгаа билээ. Таны дуудлагын үүрэг хариуцлагын тоймыг оруулав.
Ахлагчийн чуулгын зорилго
Мелкизедек санваар нь Бурханы хүүхдүүдийг Түүний оршихуйд эргэн очиход тусалдаг. Ахлагчийн чуулгын гишүүд Бурханы аврал, өргөмжлөлийн ажлыг гүйцэлдүүлэхэд туслахаар хамтран ажилладаг. Тэд бусдад үйлчилж, санваарын үүрэг хариуцлагаа биелүүлж, эв нэгдлийг бэхжүүлэн, сургаалыг судалж, үүний дагуу амьдардаг (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь, 8.1-ийг үзнэ үү).
Зөвлөхүүд
Ахлагчийн чуулгын зөвлөхүүд нь Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлтэй хамтран ажил зохион байгуулахад нь мөн тохинуулал, үйл ажиллагаа, тайлан, бүртгэл, санхүүг хянах үүрэгт нь ерөнхийлөгчид тусламж дэмжлэг үзүүлнэ. Ахлагчийн чуулга, Халамжийн нийгэмлэгийн зөвлөхүүдийг тойргийн номлогчийн эсвэл ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг удирдуулахаар томилж болно.
Ерөнхийлөгчийн зөвлөл
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл болон нарийн бичиг тогтмол уулзаж байна. Мелкизедек санваарыг хүлээн авахад бэлдэж буй ахлагч болох боломжтой ах нарт туслах нь ерөнхийлөгчийн зөвлөлийн хамгийн чухал үүргүүдийн нэг юм.
Ахлагчийн чуулга ба Халамжийн нийгэмлэг
Ахлагчийн чуулга болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөл тохинууллын үүрэгт ажлыг зохицуулж, ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлыг болон сайн мэдээний адислалуудыг хүлээн авахад бүх хүнийг урих ажлыг удирдахад тусалдаг. Тэд мөн тойргийн гишүүдэд тохинууллын зарчмуудыг заах, тохинууллын ярилцлагуудыг явуулах, мацгийн хуулийн дагуу амьдрах, бие даах чадвараа хөгжүүлэх, хувийн болон гэр бүлийн бэлтгэлтэй байдлыг нэмэгдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг (22.6.2-ыг үзнэ үү).
Ням гаргийн цуглаан
Ахлагчийн чуулга нь итгэлээ өсгөх, нэгдмэл байдлыг бэхжүүлэх, гэр орон, гэр бүлүүдийг хүчирхэгжүүлэх зорилгоор сар бүрийн хоёр, дөрөв дэх ням гаргуудад цуглардаг. Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь ярилцах захиасыг гишүүдийн хэрэгцээнд үндэслэн хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы захиаснуудаас залбирч байгаад сонгоно (8.2.1.2-ыг үзнэ үү).
Үйлчлэл, үйл ажиллагаа
Ахлагчийн чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нь чуулгын гишүүдийг хүчирхэгжүүлж, хамт үйлчлэх боломжийг тэдэнд олгохын тулд үйл ажиллагаанууд төлөвлөж болно. Ерөнхийлөгчийн зөвлөлийнхөн үйл ажиллагаануудыг бишоптой хэлэлцэнэ (8.2.1.3-ыг үзнэ үү).